x

Хэлсэн үг хийсэн ажил нь зөрдөг МАН

МАН дөрвөн жилийн өмнө 2016 онд УИХ-д яг өнөөгийнх шиг үнэмлэхүй олонх болсон. Өөрөөр хэлбэл, юуг л бол юуг хийхээр хүчтэй байлаа. Гэхдээ тэд энэ хүчээ ашиглаж “Буруу замаар будаа тээсэн” баримт мэдээлэл хуучраагүй байна. Тухайлбал, хар жагсаалт, ЖДҮ-чин гишүүд, концессчин гээд хуучрах ёсгүй хэрэг явдал нь шийдлээ хүлээж байгаа. Өнөөдөр Монгол Улсыг хар жагсаалтад оруулсан, ЖДҮ-чин, концессчин гишүүд нь УИХ-д дахин сонгогдоод байгаа. Өнгөрсөн парламентад МАН-ын гишүүд 32:33-ын бүлэгт хуваагдаж эрх мэдэл албан тушаалын төлөө тэмцэж “Чи, Би”-дээ тулж хагаралдаж байснаас бус улс орны байдал, эдийн засаг, ард иргэдийн аж амьдралд төдийлөн санаа тавих, бодлого боловсруулах зав, сөхөөгүй явж ирсэн гэхэд хилсдэхгүй.

Түүний тод жишээ нь Монгол Улс хар, саарал жагсаалтад орсон, зээлжих зэрэглэл буурсан, “Ковид-19”-өөс гадна эдийн засгийн өнөөгийн хүндрэлийн нэг гол шалтгаан болсон, ажилгүйдэл нэмэгдсэн зэрэг асуудлууд юм. Улс орон ийм нөхцөл байдалд орох нь тодорхой байхад эрх баригчид нөгөө л поп үгээ тоть шиг давтаж, эрх мэдлийн бялуугаа ярьсаар л байсан. Одоо ч энэ байдал нь өөрчлөгдсөнгүй. Үүний нэг нотолгоо нь улиран сонгогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үг гэхэд дэгсдүүлсэнд тооцогдохгүй байх.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар МАН мөн л өмнөх шигээ үнэмлэхүй олонх болсны дараа долдугаар сарын 02-нд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар сонгогдсон. Тэгээд олон түмний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн үг хэлсэн. Түүнийг нь дор сийрүүлбэл “Хар жагсаалтад орсон, эдийн засаг элгээрээ хэвтсэн, шийдвэрлэгдээгүй асуудал хуримтлагдсан улс орныг бид хүлээж авлаа” хэмээсэн билээ. Аль ч талаас нь харсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний удирдсан баг, тэргүүлсэн намын дөрвөн жилд хийсэн ажлын үр дүн харагдаад байгаа юм даа. Гүйцэтгэх засаглалыг ирэх дөрвөн жил У.Хүрэлсүх дахин тэргүүлнэ. Тэгэхээр Монгол Улсын өнгө төрх, ард иргэдийн амьдрал түүний хэрэгжүүлэх бодлого, хэлж буй үгнээс шууд шалтгаалах болж буй юм. 

Тэрбээр “Улсынхаа Ерөнхий сайдыг багаар нь дэмжиж, хийж бүтээж буй бүтээн байгуулалтын ажил, шударга ёсны төлөөх тэмцлийг нь тууштай үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, дэмжин сонгосон ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн бас хэлсэн. Эндээс үзэхэд МАН-ын 2016-2020 онд гаргасан алдааг давтах гээд байна уу. Эсвэл санаж сэрж алдаагаа засч ажиллах гээд байна уу. Үүний тов тодорхой хариултыг цаг хугацаа, шинэ Үндсэн хуулиар өөрийнх бүрдүүлсэн Засгийн газрын танхимын ажил үйлс өгөх буйз аа. Ийм учраас УИХ-ын даргаар улиран сонгогдсон Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын өмнөх парламентын үед хэлж байсан үгийг эргэн сануулах нь зүйтэй байх. Хэлсэн ярьснаасаа эргэж буцдаг, амандаа орсон үгээр хамаа намаагүй попордогоо болиод хариуцсан ажлаа хийдэг болох байлгүй дээ.

Г.Занданшатар: Монгол Улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлсэн 10 орны нэг болсон

УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 оны хоёрдугаар сарын 22-нд Төрийн ордонд болсон "Тинк банк 2019 мөнгө, санхүүгийн орчин" хэлэлцүүлэгт оролцож үг хэлсэн байдаг. Энэ хэлэлцүүлгийг УИХ-ын дарга Г.Занданшатар нээхдээ "Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулах бодлого амжилттай хэрэгжиж байна. Эдийн засгийн өсөлт сэргэж, өрийн дарамтаас гарч байна. Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрсэн. Иймд Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн 10 орны нэг боллоо. Улсын төсөв ашигтай гарсан нь сүүлийн найман жилд байгаагүй үзүүлэлт болсон. Мөн Монголбанк 22 тонн алт худалдан авсан нь сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр амжилт. Иргэдийн хадгаламж ч тогтвортой өсч байна" хэмээн хэлж байв. УИХ-ын даргын энэ үг Ерөнхий сайдын улиран томилогдохдоо хэлсэн үгтэй хэр дүйж байгаа юм бол.

Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх 10 орны нэг болчихсон юм бол өнөөдөр магнаг болсон махыг тооцохоо больё гэхэд төмс, хүнсний ногоо яагаад тансаг хэрэглээнд орчихов доо. Иргэд өнөөдөр 2000 төгрөгөөр нэг кг төмс худалдан авч хуурга хийгээд идчихвэл тансагласан болчих байх даа гэж халаглаж сууна. Улиран томилогдсон УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлээд байгаа эдийн засгийн өсөлт хаачив. Хэний халаасанд оров. Яагаад иргэдийн зарлага нэмэгдэж, орлого буурав гээд түмэн асуулт хөврөх нь гарцаагүй.

У.Хүрэлсүх: Сэхээний тасгийн өвчтэй эдийн засгийг энгийн тасагт шилжүүлсэн

Ерөнхий сайд У. Хүрэлсүх 2019 оны хоёрдугаар сард Үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудтай уулзах үеэрээ “2016 онд эдийн засаг гэдэг хүн сэхээн амьдруулах тасагт орчихсон байсан. 2017 онд энгийн тасагт шилжүүлсэн. 2018 онд гэрт нь гаргалаа. 2019 онд ажилд нь орууллаа” гэж хэлсэн байдаг. Тэрбээр байнга шахам иймэрхүү поп үг, зүйрлэл хэлж явдаг нэгэн. Энэ нь эдийн засгийг өвчтэй хүнтэй зүйрлэж, өөрийгөө эмч мэтээр нийтэд ойлгуулах гэсэн санаатай царай юм болов уу. Дэлхийн улс орнуудын удирдлага хэчнээн попорсон ч иймэрхүү үг унагаж байсныг огт сонсож явсангүй. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн мэдлэг, хэмжүүр нь нэг иймэрхүү бүдүүн бараг бололтой. Магадгүй хамгийн сайн цээжилсэн, өөрт нь таалагдсан ганц зүйрлэл байж болох юм. Гэвч танхимаа бүрдүүлсэн баг, эдийн засгийн зөвлөхүүдийн мэдлэг чадвар ажлын ур чадвараас ихээхэн зүйл хамаарах нь гарцаагүй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шинэ УИХ-ын чуулганы Анхдугаар хуралдааны үеэр “Улсын төсвийн орлого 1.2 наяд төгрөгөөр тасарчихсан байна. Тодотгол хийхгүй бол ёстой болохоо байчихаж” хэмээн сэтгүүлчдэд хээвнэг яриад зогсч байлаа. УИХ-ын сонгуулиас өмнө бүр хоёрдугаар сараас хойш эдийн засагчид “Төсвөө тодотгохгүй бол улс орон хэцүүдэх нь. Долдугаар сараас эхлээд тэтгэвэр, тэтгэмж, төрийн байгууллагууд цалингаа тавихад хүндрэл учирч мэднэ. Оны төгсгөлд бүр хатуу цохилт ирнэ. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал эдийн засаг сүйрүүлэх нь тодорхой боллоо. Гэтэл сонгуульд зориулсан төсөв цар тахлаас илүү аюул дагуулна” хэмээн хэлж сануулсаар ирсэн. Хариуд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсөв тодотгохгүй. Ямар ч хүндрэл гараагүй. Би удаа дараа энэ үгийг хэлж байгаа” хэмээн тас гүрийж байсан билээ. Гэтэл өөрсдөө Монгол Улсын сан хөмрөгийг атгаж байсан хэрнээ ямар байдалд орсныг нь гайхаж халаглан зогсч буй нь харамсалтай. Ямартай ч ирэх дөрвөн жил У.Хүрэлсүх түүний бүрдүүлсэн Засгийн газрын танхим, тэргүүлсэн МАН хэрхэн ажиллахыг харах л үлдлээ. Тэдний зөвийг нь дэмжиж, бурууг нь шүүмжлэхээ ард түмэнд мэднэ. Харин дөрвөн жилийн дараа ямар дүн тавиулахаа МАН мэднэ.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГЕГ: Импортын цэцэг лабораторийн шинжилгээнд хамрагдаж, хилээр нэвтэрдэг 52 мин 660 МВт-ын цахилгаан станцын нүүрс худалдан авах санамж бичиг байгууллаа 1 цаг 2 мин Японд iPS эсээр Паркинсоныг эмчлэх бэлдмэлийг дэлхийд анх удаа зөвшөөрлөө 1 цаг 5 мин Гуравдугаар сарын 6-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 6 мин Сонгинохайрхан дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна 1 цаг 14 мин Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг өргөтгөхөд Дэлхийн банк хамтран ажиллахад бэлэн байна 1 цаг 19 мин Netflix Бен Аффлекийн үүсгэн байгуулсан хиймэл оюуны компанийг худалдаж авлаа 1 цаг 20 мин Хятад улс тэрбумтнуудын тоогоор дэлхийд дахин тэргүүллээ 3 цаг 23 мин Монгол, Финландын Засгийн газар хоорондын комисс Хельсинкид хуралдлаа 3 цаг 29 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14311 болж нэмэгдлээ 3 цаг 30 мин Насанд хүрээгүй хүүхдэд суррон унуулахгүй байхыг уриаллаа 3 цаг 32 мин Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны өвдөлт намдаах шинэ эмчилгээ нэвтрүүллээ 3 цаг 32 мин В.Зеленский: "Дружба" хоолойг засварлахад сар хагасын хугацаа шаардлагатай 4 цаг 6 мин Элчин сайд Н.Оюундарь Литва Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 5 цаг 8 мин ОБЕГ: Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа 5 цаг 10 мин Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, салбарын асуудлыг хэлэлцлээ 5 цаг 43 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, цас орохгүй 5 цаг 45 мин Ираны нөхцөл байдал хурцадаж, АНУ, Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж байна 5 цаг 46 мин 2026 оныг "Хүүхэд, гэр бүлийг хөгжлийг дэмжих жил" болгон зарлалаа 5 цаг 46 мин Ноолуурыг дотоод нь авна уу, гадаад нь авна уу малчинд хамаагүй 20 цаг 44 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа
Top