x

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Засгийн газрын ийм хувилбарууд дээр ярилцжээ

МАН энэ удаагийн УИХ-ын сонгуулиар 62 суудал авсан. Өмнөх сонгуулийн дүнтэй бараг ижил тоотой суудал авснаар эрх мэдлээ хадгалж үлдсэн.

Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн учраас ирэх жилүүдэд эрх мэдлийн хуваарилалтад ихээхэн өөрчлөлт орно.

Хамгийн наад зах нь Үндсэн хуульд “...Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн өөрчлөлт орчихсон нь асуудал дагуулж эхэлсэн. Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн Засгийн газарт сайд болно гэсэн үг.

Тэгэхээр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд УИХ-д 62 суудалтай намын бүлгээ яаж эвдрэлгүй, гомдолгүй байлгах вэ гэдэг асуулт босч ирж байна. Өмнө нь сайдын суудлаар “аргаддаг” байсан явдал энэ жилээс алга болж байгаа юм.

Сонгуулийн дүн гарсны маргаашаас сайдын асуудал яригдаж, УИХ-д оногдсон дөрөвхөн “квот”-оо хэрхэн зохицуулах дээрээ наана цаана болсоор хэд хонож байна.

Сайдын суудал дөрөвхөн, горилон хүсэгч 60 гишүүн байгаа хэрэг.

Энэ нь агуулгаараа УИХ-ыг засгийн ажлаас салгасан сайн заалт юм. Гэвч дээрх шалтгааны улмаас ирэх дөрвөн жилд Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд амаргүй байх болов уу.

2016 оны сонгуулийн дараа МАН-ын 65-ын бүлэг 32:33-аар хуваагдсан. Өнөөдрийг хүртэл 32-ын бүлэг буюу өмнөх дарга М.Энхболдын талд байсан гишүүдийн олонхи нь У.Хүрэлсүхэд “дагаар” орчихсон.

Зарим гишүүнийх нь хоёр жилийн өмнө хэлж байсан хатуу ширүүн шүүмжлэл өнөөдөр нялуунаас нялуун магтаалаар солигдсоныг та бид өнгөрсөн долоо хоногт харсан.

“...Улс төрд мөнхийн нөхөрлөл, мөнхийн дайсганал гэж үгүй” гэх монгол хүний араншингаас хол теорем ингэж биелж буй бололтой.

Ер нь бол 32-ын бүлгийн суурь энэ УИХ-д бий.  Хуучин 32-ын бүлгийн хоёр гишүүн нь яг одоо шүүхийн танхимд шүүгдэж байна. Нэг нь дахин сонгогдсон. Нөгөөх нь чадаагүй. УИХ дотроос сонгогдсон Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг хэд хэдэн гишүүн ярьж байна. Энэ бол хуучин хагарлын суурь нь байгааг нотолж байгаа юм.

Магадгүй, шүүхээр яллаад явуулчихвал эсэргүүцэгчид ил болж, МАН-ын бүлэг дотор “буруу ном”-ын хэдэн нөхөд гарч ирж мэднэ. Учиргүй өмнөх шигээ Төрийн ордонд тусдаа хуралдах хэмжээний том 32:33-ын бүлэг шиг байж чадахгүй. Жигүүр төдийд бол боломжтой. Гэхдээ өнөөдөр Үндсэн хуулиар хаан сэнтийд залрах шахсан их эрх мэдлийн эзэн У.Хүрэлсүхийг сөрж зогсоно гээд зоригловол шүү дээ.

Ерөнхийдөө У.Хүрэлсүх ухаан зарж, намынхнаа зангидаж чадвал энэ УИХ-д лав МАН хуваагдахгүй байх боломж бий.

Ямартай ч Ерөнхий сайдын “ажил” эхэлчихээд байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүн, оруулсан өөрчлөлтийнхөө талаар зөвшилцөхөөр Ерөнхийлөгч Х.Баттулгад ханджээ.

Өөрөөр хэлбэл, шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн Ерөнхийлөгч дээр очсон гэсэн үг. Ерөнхийлөгч таг дуугүй байсаар баасан гаригийг хүргэж, амралтын өдрүүд залгасан байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаагийн Засгийн газрыг 14 яамтай байлгахаар шийджээ.

Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Соёлын яам гэсэн 14 яамтай байх юм.

Мөн У.Хүрэлсүхийг Засгийн газартаа Тэргүүн шадар сайдын албан тушаалыг бий болгоно гэсэн яриа байсан. Гэсэн ч төсөлдөө оруулсангүй.

Өөрөөр хэлбэл, 14 яам хариуцсан сайдаас гадна Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга гээд нийт 17 сайдтай байх аж.

Ингээд энэ бүтэц дээр бүрэлдэхүүнээ яаж оруулах вэ гэдэг нь анхаарлын төвд байна.

Ерөнхий сайдын өгсөн төслийн хариуг Ерөнхийлөгч яаран өгөхгүй байгаа нь тэдний хооронд “ярилцах” асуудал нэлээд байна гэсэн үг. Тиймээс ч өнгөрсөн амралтын өдрүүдээр сайн ярилцсан биз.

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрын зөвшилцөл дундаас ямар Засгийн газар мэндлэх вэ гэдэг гурван хувилбар байна. Хамгийн гол нь тэд “давхар дээл”-тэй дөрвөн сайд дээр тохирох шаардлагатай. Тэгж байж “дан дээл”-тэй сайд нар хэн байх вэ гэдэг нь шийдэгдэх юм.

Хувилбар 1: Шадар сайд С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Ж.Мөнхбат нарын аль нэг нь, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЭХЯ-ыг УУХЯ -тай нэгтгэсэн Дэд бүтцийн хөгжлийн сайд Д.Сумьяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байна.

Хувилбар 2: ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болно.

Хувилбар 3: Шадар сайд С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байна.

Дээрх хувилбаруудын аль нэг дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр тогтож тохирох нь тодорхой.

Шадар сайд УИХ-аас тодорвол одоогийн Шадар сайд Ө.Энхтүвшин аль нэг яаманд очно. Үгүй бол хэвээрээ үлдэнэ.

Аль ч тохиолдолд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болно.

Хэрвээ Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд болох гурав дахь хувилбар дээр тогтохгүй бол Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайдаар улирч ажиллана.

Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэл үргэлжлүүлэн ажиллах хоёр дахь хувилбарыг авахгүй бол тус яамны сайдаар Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар, эсвэл Нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайхан очно.

УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар Засгийн газарт орж ирэхгүй бол УУХҮЯ-ыг Я.Содбаатар, Б.Ганхуяг хоёрын нэг  нь удирдана.

МАН дахь Сү.Батболдын фракцид Гадаад харилцааны яам очно. Тус яамны сайдад ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт яригдаж байна. Түүнчлэн энэ фракцид шинээр байгуулах Соёлын яам оногдох бөгөөд сайд нь БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр болох магадлалтай.

Мөн “гаднаас” Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайдаар томилогдох нь тодорхой болжээ. Ямар ч тохиолдолд сайд болох хэд хэдэн хүний нэр дуулдаж буй. Тэд гишүүдийн “квот”-оос шалтгаалаад очих яам нь тодрох юм байна.

Ер нь тэгээд энэ удаагийн Засгийн газрыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн “онцгой” бүрэн эрхийн дагуу бүрдүүлнэ. Ерөнхийлөгч “зөвлөж” оролцоно. Ерөнхийлөгчийн хувьд бүтээн байгуулалт, уул уурхай, хууль зүй талдаа анхаарал тавьж, зарим хүнийг санал болгож буй мэдээлэл бий.

Иймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр өнөө маргаашгүй шийдэлд хүрч, Ерөнхий сайд энэ долоо хоногт захирамж гаргаж сайд нараа томилоод УИХ-д танилцуулна гэсэн үг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сайншанд-Хамарын хийд чиглэлд тээврийн хэрэгслүүд түр замаар зорчиж эхэлжээ 16 цаг 44 минутын өмнө ФОТО: "Ирлээ Явлаа Цэвэр" аяны нөлөөллөөр дотоодын аялагчдын хандлага өөрчлөгджээ 16 цаг 49 минутын өмнө Гадаадад гацсан иргэдээс авлига нэхсэн хэрэг гарвал АТГ-т хэрхэн хандах талаар мэдээлэл гаргахыг хүслээ 17 цаг 8 минутын өмнө Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Тав дахь өдөр 17 цаг 19 минутын өмнө Тэрэлж орчимд иргэд, ААН-үүд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна 20 цаг 16 минутын өмнө Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Дөрөв дэх өдөр Уржигдар 15 цаг 21 минутад Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Гурав дахь өдөр 2020-08-01 14:16 Өчигдөр шинжилгээ хийсэн 249 хүний сорьцоос коронавирус илэрсэнгүй 2020-07-31 11:34 Коронавирустай тэмцэхэд эмэгтэй лидерүүд амжилт гаргаж байна 2020-07-31 11:28 Үлгэр жишээ нөхөр: Өрнийн зурхайгаар эрчүүдийн чансаа 2020-07-31 11:18 ОХУ-аар дамжаад Монголдоо ирж болно гэсэн ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсье 2020-07-31 10:59 Цагдаагийнхан мафижаад ирэхээрээ яадаг вэ? 2020-07-31 10:47 Нам, эвсэл сонгуульд оролцохоо наймдугаар сарын 16-наас өмнө илэрхийлнэ 2020-07-31 10:38 Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Хоёр дахь өдөр 2020-07-31 10:23 Салхитын мөнгөний ордын хэргээр шүүгч нарт ял оноов 2020-07-30 13:00 Хурцыг өмгөөлөхүй 2020-07-30 12:34 Д.Нямхүү: ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа нэг хүний биеийн байдал хүнд байна 2020-07-30 11:44 Бүх шатны боловсролын байгууллагад анги дүүргэлтийг 20 хүүхдээр хязгаарлана 2020-07-29 15:18 3-4 настнуудын 60 хувь, 5 настнууд 100 хувь цэцэрлэгт хамрагдана 2020-07-29 15:05 Чех улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг бүртгэж байна 2020-07-29 12:32
iИх уншсан
Цагдаагийнхан мафижаад ирэхээрээ яадаг вэ? Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Хоёр дахь өдөр Монголын нутаг давчдаад мордсон зүгтэй арилмаар байна Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Эхний өдөр Г.Дамдинням: Хятад ажилчдыг оруулсан бол Дарханы замын ажил ... Гадаадад гацсан Монголчууд Хурцыг өмгөөлөхүй УИХ-ын шинэ гишүүн Д.Өнөрболорын улс төрд орсон замнал Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Тав дахь өдөр Гадаадад гацсан иргэдээс авлига нэхсэн хэрэг гарвал АТГ-т хэ... Д.Нямхүү: ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа нэг хүний биеийн байдал х... Чех улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг бүртгэж байна Рэппэр залууг таван давхраас шидэж амийг нь хөнөөсөн гэх мэд... УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох хэргийн шүүх хурал бо... Үлгэр жишээ нөхөр: Өрнийн зурхайгаар эрчүүдийн чансаа Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Дөрөв дэх өдөр Ли Ё Хун: Монгол иргэдийг ажлын байраар хангахад илүү анхаар... Тусгаарлалт, ажиглалтад байсан хоёр хүнээс коронавирусийн ха... Маршал тауны хажуугийн орц, гарцыг чөлөөллөө Наймдугаар сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарийг т...
Top