x

МАН-ын Бага хурал У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад 100 хувийн саналаар дэмжлээ

МАН-ын Бага хурлын VII хуралдаан өнөө өглөө Тусгаар тогтнолын ордонд болсон. Бага хуралд танхимаас 189 гишүүн, хөдөө орон нутгаас буюу цахимаар 97 гишүүн оролцсон байна. Нийт 87.5 хувийн ирцтэй хуралджээ. 

Бага хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан товч мэдээлэл хийлээ.  

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: 

-МАН-ын Бага хурал амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн хурлаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн баталлаа. Монголын ард иргэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг багаар нь сонгосон. Энэ хүндтэй сонголтыг өнөөдөр МАН-ын Бага хурлын гишүүд баталгаажуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тогтоолыг хэлэлцэн баталлаа. Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжлээ. Ирэх дөрвөн жилд маш хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Дөрвөн жилийн хугацаанд бид 2.9 тэрбум ам.долларын өрийг төлөх том үүрэг хариуцлага ирж байна. МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн эрх барьж байсан учраас дараагийн дөрвөн жил илүү тогтвор суурьшилтай төрийн албаны тогтвортой бодлогыг хангаж ажиллана. МАН-д эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлэх хэрэгцээ шаардлага бий. Улс төрийн нам ард түмний дунд шударга ажилладаг болохын тулд бид энэ ажлыг эхлүүлсэн. Энэ ажил дуусах болоогүй байна. Тийм учраас бий МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажиллана. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 8 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 22 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 26 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 29 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 43 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 48 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 50 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 55 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 57 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 3 цаг 3 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 10 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top