x

Ч.Содномцэрэн: Хяналтын тооллого хийхэд нийт 71.3 сая төгрөгийн зардал гарсан

Сонгуулийн Ерөнхий Хорооноос хяналтын тооллогын дүнг танилцууллаа.

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн: "Сонгуульд оролцсон нам, эвсэл, бие даагчдын зүгээс Ерөнхийлөгчид хүргүүлсэн гомдол, шаардлага, Ерөнхийлөгч Х.Баттулгаас СЕХ-нд ирүүлсэн албан бичиг, СЕХ-ны гишүүдийг Ерөнхийлөгч хүлээн авч уулзаад өгсөн үүрэг даалгавар өгч, Сонгуулийн тухай хуулиар 50 хүртэл хувийн хяналтын тооллого хийх боломж байсан. Иймд СЕХ зургаадугаар сарын 27-ны 17:40 цагаас  хяналтын тооллогыг зохион байгуулж, 28-ны 00:21 цагт тооллогын дүнг хүлээн авлаа.  

Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул болон Өвөрхангай, Өмнөговь, Дорнод, Дархан-Уул аймаг зэрэг гомдол ирүүлсэн 12 тойргийн 164 хэсэгт хяналтын тооллого хийхэд 2447 албан хаагч ажиллалаа. Мөн нам, эвсэл, бие даагчдын 645 ажиглагч оролцож, хяналт тавьсан. Нийт 71.3 сая төгрөгийн зардал гарлаа. 

Тооллогыг цагдаагийн хамгаалалт, тагнуулын байгууллагын хяналтад хийсэн. Ийнхүү тооллого хийхэд машины дүн саналын хуудсын тэмдэглэгээтэй бүрэн тохирч, ямар нэгэн зөрчил гарсангүй. Хяналтын тооллогод байлцсан нам, эвсэл, бие даагчдын төлөөлөл хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Ингээд 164 хэсэгт хяналтын тооллого хийхэд санал тоолох машины дүнтэй зөрсөнгүй гэсэн мэдээ тайлан ирлээ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 3 цаг 41 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 3 цаг 55 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 3 цаг 59 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 2 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 4 цаг 16 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цаг 21 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 4 цаг 23 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цаг 28 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цаг 30 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 4 цаг 36 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 4 цаг 43 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top