x

Саналаа эртлэн өгөөрэй, ЗАЛУУС АА!

УИХ-ын найм дах удаагийн ээлжит сонгуулийн санал хураах ажиллагаа орон даяар өнөөдөр өглөө 07.00 цагт эхэлж орой 22.00 цагт өндөрлөнө.

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр энэ удаагийн ээлжит сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 сая гаруй сонгогч бүртгэгдсэн байна. Энэ өдөр сонгогчид улсын хэмжээнд 2070 санал авах байруудаар саналаа өгнө. Мөн зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа оройн 20.00 цагт дуусна гэдгийг СЕХ-ноос мэдээлжээ.

Энэ удаагийн сонгуулийн санал авах ажиллагааны нэг онцлог нь коронавирусын халдварын улмаас хорио цээрийн дэглэм тогтоосон үед болж байна.

Санал авах байруудын гадна болон дотор хүн хоорондын зай баримтлах, олон нийтийг хэт их төвлөрүүлэхгүй байх, гараа ариутгах, бээлий өмсөх гэх мэт дэглэм баримтлах тул сонгогч нэг бүрийн санал өгөх хугацаа өмнөх сонгуулиудтай харьцуулахад уртсах төлөвтэй байна.

Мөн энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд түүхэндээ хамгийн олон буюу 600 гаруй нэр дэвшигч өрсөлдөж, /13 нам, дөрвөн эвсэл, 121 бие даан нэр дэвшигч/  тухайн тойрогт нэр дэвшиж, саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн тоо ч өмнөхөөс олон байгаа тул сонгогч саналын хуудастай танилцах хугацаа ч бас нэмэгдэж мэдэх юм.

Тиймээс сонгогчдын хувьд өмнөх удаагийн сонгуулиуд шиг хойш тавьж алгуурлалгүй, өглөө эртлэн саналаа өгөхийг СЕХ-ноос анхааруулж байна.

Ялангуяа залуучуудын хувьд ихэнхдээ үдээс хойш, эсвэл санал хураах цаг өндөрлөхийн өмнө... гэх мэтээр хойш тавьдаг нь өмнөх олон сонгуулиудын хувьд бараг уламжлал шахуу болсон зүйл. Хэрвээ энэ уламжлал энэ удаагийн сонгуулиар ч гэсэн давтагдвал таны, миний санал сонгуулийн гадна үлдэж мэдэхээр эрсдэлтэй нөхцөл байдал байгааг сануулах хэрэггүй болов уу.

Хуулийн дагуу нийт сонгогчдын 50-иас илүү хувь саналаа өгсөн тохиолдолд сонгууль хүчин төгөлдөрт тооцогддог. Өмнөх олон удаагийн сонгуулийг харахад олонхи хэсгийн хороод нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 50 хувьд арай ядан хүргээд санал хураалтыг дуусгадаг байсан жишиг цөөнгүй. Хэрвээ өмнөх сонгуулиудын санал хураалт шиг өглөөгүүр хэсгийн хороод хүнгүй шахам байгаад оройдоо ачаалал нэмэгдвэл 50 хувиа барихад ч хүндрэлтэй болно гэсэн үг. Энэ нь сонгогчдын ирцээс гадна сонгогч нэг бүрт зарцуулах хугацаа нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг дээр хэлсэн.

Тиймээс залуучууддаа зөвлөхөд өөрийнхөө болон улс орныхоо ирээдүйн төлөө санаа зовнидог бол, дөрвөн жилд ганцхан удаа тохиодог эрхээ эдэлж, иргэнийхээ үүргийг биелүүлэхийг хүсвэл энэ боломж гагцхүү таны гарт байгааг санаж, саналаа эртлэн өгөөрэй.

Өмнөх олон удаагийн сонгуулиар аав ээж, ах эгч, эмээ өвөө тань таны, миний өмнөөс саналаа өгч, таны миний өмнөөс сонголт хийж ирсэн байж болох ч үр дүн нь ямар байсан бэ? Та тэр сонголтыг дэмжигч нь байсан уу, шүүмжлэгч нь явсан уу? Өөрчлөх боломж өөрт тань байсан уу? гэдгийг дахиад нэг бодоод үзээрэй.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 3 цаг 40 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 3 цаг 54 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 3 цаг 58 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 1 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 4 цаг 14 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цаг 20 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 4 цаг 22 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цаг 27 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цаг 29 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 4 цаг 35 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 4 цаг 42 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top