x

АН: МАН Сонгуулийн хууль зөрчиж, сурталчилгаа хийж байна

Ардчилсан намаас эрх баригч намыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзэж Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлэхээр болжээ.

Энэ талаар тус намаас өнөөдөр /2020.06.23/ мэдээлэл хийв. МАН мөн өдрийн 13:00 цагт хийсэн мэдэгдлээрээ дамжуулан “Хүчээ нэгтгэе” уриатайгаар иргэдийн санал өгөх эрхэд нөлөөлж байна хэмээн үзэж дараах тайлбарыг өгөв.


АН-ын Хуулийн газрын дарга Н.АРИУНБОЛД: 

-Сонгуулийн сурталчилгаа санал авах өдрөөс 24 цагийн өмнө дуусгавар болж сонгогчдод чөлөөт сонголт өгөх үүднээс сонгуультай холбоотой сурталчилгаа явуулахыг хуулиар хориглодог. Харамсалтай нь МАН-ын Сонгуулийн штабаас хэвлэлийн хурал нэрийн дор сонгуулийн сурталчилгаа явуулсан гэж үзэж холбогдох хууль хүчний байгууллагад гомдол гаргаж байна.

МАН-ын зүгээс мэдээллийн үеэр Ардчилсан нам сонгуулийн санхүүжилтийн урьдчилсан дүн мэдээгээ Үндэсний аудитын газар хүргүүлээгүй гэх худал мэдээлэл цацаж сонгуулийн тухай хууль зөрчлөө. Аль ч эрх баригч нам тайлангаа гаргадаггүй, захидал шуудангаар хүргүүлдэг ба манай нам сонгуулийн санхүүжилтийн урьдчилсан дүн мэдээгээ Үндэсний аудитын газар хүргүүлсэн.

Монгол Ардын нам сонгуулийн тухай хууль зөрчиж, хэд хэдэн худал зүйл ярилаа. Тус намын зүгээс нотлох баримттай шийдвэр үзүүлэхгүй байгаа. Харин бид нотлох баримттай асуудлыг тавьж байгаа. Манай нэр дэвшигчдийн нэр хүндэд халдсан асуудал гарлаа. Нэг намаас бүрдсэн сонгуулийн хороод ажиглагчдын эрхэд зөрчиж буй нийтлэг зөрчил гарч байна. Сонгуулийн санал хураах явцыг ажиглах үүднээс нэр дэвшигчид ажиглагчдаа томилдог. Гэтэл сонгуулийн санал хураалтыг ажиглах боломж олгохгүй шийдвэр гаргаж буй асуудлыг шийдүүлнэ. Санал авах байранд нийт ажиглагчдыг бичлэг хийж, гар утастай орохыг хориглож байгаа нь тэдний эрхэд халдаж байна. Энэ асуудлыг эсэргүүцэж Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

УИХ-ын 22 дугаар тойрогт нэр дэвшигч Э.МӨНХЖАРГАЛ:   

-Монгол ардын нам их сандарч байна. Тус намаас Ардчилсан намын  нэр дэвшигч, ажиглагч, ухуулагч нарт олгодог шатахууны зардлыг иргэдэд шатахуун олгож буй мэтээр ойлгож, цагдаагийн байгууллагад ухуулагч нарыг дуудуулж сурталчилгааны ажлыг хоёр ч удаа хойшлуулсан. Иймд эрх баригч нам буурь суурьтай байж, ард түмэн зөв сонголт хийхэд нь саад болохгүй байхыг хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 2 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 5 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 9 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 5 цаг 33 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 5 цаг 47 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 5 цаг 51 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 5 цаг 54 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 6 цаг 8 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 13 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 6 цаг 15 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цаг 20 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цаг 22 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 6 цаг 28 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 6 цаг 35 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top