x

Дэлхийд ардчилал давамгайлж, Монголд АН олонх болно гэжээ

Монголчууд бид ирэх дөрвөн жил төрийн эрх барих дээд байгууллагад ямар хүмүүсийг гаргаж ирэх вэ гэдэг түүхэн сонголтоо баталгаажуулах өдөр ойртож байна.

Энэ жилийн сонгуульд аль нам, эсвэл олонх болох талаарх таамгийг судалгааны байгууллагууд дэвшүүлжээ. Жишээ нь, улс төрийн судалгааны “Полис-М” төвөөс хийсэн судалгаагаар УИХ-ын 2020 оны УИХ-ын сонгуульд  АН олонх болно гэсэн үр дүн гарсан байна. Тодруулбал, 2020 оны парламентын сонгуульд АН-41, МАН-30, бусад нам, эвслүүд таван суудал авна гэжээ.

Өнөөгийн нийгмийн хандлага, улс төрийн нөхцөл байдлыг харахад УИХ-ын 2020 оны сонгуульд АН олонх болох магадлал хамгийн өндөр байна.

Нэг.

Өнөөдөр Монголд ядуурал, авлигал, хүнд суртал, гэмт хэрэг, дарангуйлал, популизм л хамгийн их гаарч буй. Хэдий Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 30 жилийн нүүр үзэж байгаа ч төрийн эрх барьж байгаа улстөрчдийн сэтгэхгүй социализм, фашизмаараа байх шиг. Энэ нь 100 жилийн түүхтэй МАН-ынхны хуучинсаг, дарангуйлагч үзэл баримтлалын нөлөө ч байхыг үгүйсгэхгүй. Ардчиллын үнэт зүйл болсон хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эрх тэгш байдал алдагдсан. Энгийн иргэнд хууль үйлчилдэг, эрх мэдэлтнүүдэд хууль үйлчилдэггүй нийгмийг ардчилал гэхгүй. Монголчууд ч ийм ардчиллыг хүсээгүй. Тиймээс Монголын ард түмэн ардчилсан үзэл баримтлалтай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг АН-д итгэл үзүүлэх магадлал хамгийн өндөр байгааг зарим судлаач онцолж байна.

Хоёр.

Дэлхий дахинд цар тахал дэгдэж, нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч улс орнууд төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын ээлжит сонгуулиа амжилттай зохион байгуулж байна. Тэдний нэг нь Монгол Улс болох нь гарцаагүй.

Дэлхийн улс орнуудын парламентын сонгуулийн үр дүнг гарахад, ардчилсан үзэл баримтлалтай намууд сонгуульд ялалт байгуулах хандлага давамгайлж байна. Жишээ нь, Израйлын парламентын сонгууль өнгөрсөн гуравдугаар сарын 2-нд болж, баруун-төвийн ардчилсан үзэл баримтлалтай “Ликуд” нам 36, төв-либерал үзэлтэй “Цэнхэр ба цагаан” нам 33 суудал тус, тус авч Эвслийн Засгийн газар байгуулагдсан. Мөн Тажикстаны парламентын сонгууль гуравдугаар сарын 1-нд болж, Ардчилсан нам 47 суудал авснаар дахин үнэмлэхүй олонх болжээ. Өмнөд Солонгосын парламентын сонгууль дөрөвдүгээр сарын 15-нд болов. Энэ удаагийн сонгуульд мөн л Ардчилсан нам нь 180 суудал авч, сонгуульд ялалт байгуулан үнэмлэхүй олонх болжээ.

Шинэ залуу үеийнхний ардчиллыг сонгож байгаа дэлхий нийтийн чиг хандлага Монголд ч давамгайлахыг үгүйсгэхгүй. Учир нь, Монголд нийт сонгогчдын 40 гаруй хувь нь ардчилсан нийгэмд төрж, өсөж буй шинэ залуу үеийнхэн эзэлж байна. Ардчилсан тогтолцоонд шилжсэн 30 жилийн ойгоороо Монголын ард түмэн АН-д итгэл үзүүлнэ гэдгийг ардчиллын партизанууд ч онцолж байсан юм.

Гурав.

Сонгуулийн санал хураах өдөр дөхсөнтэй холбоотойгоор янз бүрийн мэдээлэл хөвөрсөөр. Иргэдийн саналыг худалдан авахын тулд мөнгө тараалаа, бензин тараалаа, гурил будаа тараалаа... гэх. Өнөөдөр амь зуух хоолгүй, 20 мянган төгрөгөөр нэг кг мах худалдан авч чадахгүй олон айл өрх, ажилгүй, орлогогүй олон мянган хүн бий. Улстөрчид надад саналаа өгөөрэй гээд зүгээр мөнгө өгч байгаа бол иргэд авна. Тараасан мөнгөөр нь иргэд хэдхэн хоног л хоолтой, гэдэс цатгалан явна. Харин үүнийг улстөрчид иргэдийн ходоодоор нь саналыг худалдаад авчихсан гэж бүү эндүүр. Иргэд аль хэдийнээ өнгөрсөн дөрвөн жилийг эргэцүүлж сонголтоо хийсэн гэдэгт итгэлтэй байна. Ард түмэн солих гэж сонгууль хийдгийг мэднэ. Итгэл үзүүлж сонгосон МАН-хан татвар нэмэхгүй, махны үнэ, долларын ханш өсгөхгүй, өрийн дарамтаас гаргана гэсэн амлалтаасаа буцсаныг иргэд, сонгогчид хамгийн сайн санаж байгаа. Иргэд улстөрчид шиг загасны ой санамжтай биш.

Ардын нам ард түмнийхээ амьдралыг дээрдүүлсэн үү, дордуулсан уу гэдэгт иргэд наашаа харж тараасан мөнгийг чинь аваад, цаашаа харж сонголтоороо хариу барина. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эргүүлэн авах сонголтыг хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы Оцүчи хотод ойн түймэр гарч, 1000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж байна 8 мин БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” боллоо 10 мин Олон Улсын Парламентын Холбооны 152 дугаар Ассамблей Истанбул хотод боллоо 11 мин ОХУ-аас шатахуун, Казахстан улсаас түүхий нефть нийлүүлэхээр тохиролцлоо 13 мин Сүүний салбарын бодлого, цаашдын арга хэмжээний талаар хэлэлцлээ 14 мин Хэнтий аймагт зам тээврийн ослын улмаас 26 хүний амь нас хохирчээ 16 мин Азийн элсний наадмаас жюү жицүгийн тамирчин Г.Монголжин хүрэл медаль хүртлээ 18 мин Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төслийн удирдах хороо хуралдлаа 18 мин Бага насны хүүхдэд өдөр бүр 15 минут ном уншиж өгвөл тухайн хүүхдийн IQ 6-10 хувиар нэмэгддэг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 2 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 2 цаг 54 мин Монгол Улсын махны экспорт 85 мянган тоннд хүрч, түүхэн дээд амжилт тогтоолоо 2 цаг 55 мин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсүүдийг есөн дүүрэгт байршуулж, үйл ажиллагааг нь цахимжуулна 2 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 2 цаг 57 мин Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарын эцсийн шатны борлуулалт эхэллээ 4 цаг 17 мин Монгол, Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ 4 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгчтэй уулзав 4 цаг 20 мин Дархан-Уул аймагт орон сууцны барилгын ажил 50 хувьд хүрээгүй бол захиалга авахыг хориглов 4 цаг 22 мин Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа 4 цаг 24 мин МҮБХ-ноос тавдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь гарлаа 4 цаг 25 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top