x

Сэлэнгэчүүд ардчиллыг сонгоно

“Сэлэнгэ аймагт АН-наас нэр дэвшиж байгаа С.Баярцогтыг өнөөдөр ямар нэгэн үндэслэлгүйгээр 10 хоног үргэлжлүүлэн саатуулах шийдвэрийг  шүүхээс гаргаж, хорих 461 дүгээр ангиас сонгуульд өрсөлдөх нөхцөл байдал үүслээ. С.Баярцогтын сонгогдох эрх нээлттэй байгаа” хэмээн түүний өмгөөлөгч мэдэгдсэн юм.

Зургаадугаар сарын 19-ны өдөр тус шүүхэд болсон хуралдаанд хоёр шинжээчийг оролцуулах 13 өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хангаж, шүүх хуралдааныг зургаадугаар сарын 22-ны 09.00 цаг болгон хойшлуулсан билээ. Гэхдээ С.Баярцогт, Д.Ганболд нарыг 10 тэрбум, Б.Бямбасайханыг хоёр тэрбум төгрөгийг байршуулаагүй гэдэг үндэслэлээр тэднийг шүүх хурал хүртэл цагдан хорих шийдвэрийг гаргасан.

С.Баярцогтой холбоотой авлига, албан тушаалын хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож, Оюутолгойн гэрээтэй холбоотой ямар нэгэн буруу шийдвэр гаргаагүй, гарын үсэг зураагүй юм байна аа гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг. Мөн С.Баярцогтын сонгуульд өрсөлдөх сонгох, сонгогдох эрх нь нээлттэй, хуулийн хүрээнд Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшиж буй юм.

Гэвч Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт  нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан  09:45 цагт Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд эхэлж, ирц хүрэлцэхгүй гэсэн үндэслэлээр тэднийг 10 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ.

С.Баярцогт өнгөрсөн хугацаанд болсон нэг ч  шүүх хуралдааныг таслаагүй, өөрийн биеэр оролцож байжээ. Түүний өмгөөлөгч хэлэхдээ “С.Баярцогтын хувьд өөрийн биеэр шүүх хуралд оролцохоор үргэлж ирдэг. Хууль зөрчиж гаргасан шийдвэрээ шүүгч эргэж харах байх гэж найдаж байна. Баярцогтын хувьд хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл гаргаагүй” хэмээн мэдэгдлээ.

Нэр дэвшигч С.Баярцогт нарыг цагдан хорьсон асуудлыг эсэргүүцэж Сэлэнгийн залуус нэгдэн "Сэлэнгэ дарлуулахгүй" хөдөлгөөнийг өрнүүлж, нутгийн залуусаа дэмжиж байгаа байна. Уг хөдөлгөөний залуус яг одоо шүүхийн гадна эсэргүүцлийн цуглаан хийж байна. Тэд Сэлэнгэ нутгаас төрсөн улстөрчдөө суллахыг шаардаж буй юм.

Иргэд “Сэлэнгэ дарлуулахгүй” хөдөлгөөнийг өрнүүлж байна

  • Сонгох эрхээ эдэлмээр байна, нөгөө талаасаа орон нутагт нэр дэвшиж байгаа С.Баярцогтыг яг сонгуулийн үеэр баривчилж байгаа нь буруу.
  • Баярцогтыг зуслангийн байшингаа ямар эх үүсвэрээр барьснаа тайлбарлаж чадаагүй гэсэн үндэслэлээр барьж, хорилоо. Шүүх, прокурорт бүх шаардлагатай мэдээллийг өгсөн ч түүнийг хэрэгсэхгүй, яг сонгуулийн өмнө хорьж байгааг илт хууль зөрчсөн үйлдэл гэж харж байна.
  • С.Баярцогттой холбоотой Оюутолгойн гэрээний асуудал аль хэдийнээ хуулиар шийдэгдсэн. С.Баярцогтыг буруугүй гэж шүүхээс үзсэн байхад яг сонгуулийн сурталчилгааны үеэр  барьж, хорьж байгааг эсэргүүцэж байна гэсэн юм.
  • Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшигч Д.Эрдэнэбат орон нутагтаа маш их зүйл хийсэн хүн. Гэтэл бас л сонгуулийн өмнө түүнийг шүүх, хорих оролдлого гаргаж байгаа нь Сэлэнгэчүүд бидэнд таалагдахгүй байна гэдгээ илэрхийлж байлаа.

Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 50 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 59 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 19 цаг 5 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 19 цаг 10 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 14 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 19 цаг 18 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 20 цаг 12 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top