x

"Нэр дэвшигчдийг хорьчихоод байхад дуугараагүй СЕХ барьцаалагдсан байна"

Ардчилсан намын Сонгуулийн штабын ерөнхий менежер Я.Санжмятав, хуульч Н.Ариунболд болон бусад хуульчид мэдээлэл хийлээ.

Нэр дэвшиж байгаа таван хүнийг хорьсон нь МАН-тай шууд холбоотой

Я.Санжмятав “Ардчилсан нам сонгууль эхлэхэд л шударгаар өрсөлдөхийг бусад нам эвсэл, бие даагчдад уриалсаар байгаа. Харин МАН-ын хуулийн багийн хэсэг нөхөд намаа төлөөлж олон нийтийг төөрөгдүүлэхээр мэдэгдэл хийсэн. Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа хүмүүс бүгд гэмт хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагад хянагдаж байгаа мэтээр буруу ташаа мэдээллийг өгч сонгогчдыг төөрөгдүүлж байна. Манай нэр дэвшигчдээс олон асуудал  ирсэн. Тэр чиглэлээр бид хууль хяналтын байгууллага болоод СЕХ-нд  тухай бүрд нь хандаж байгаа.

Гэвч энэ чиглэлийн ажил шийдвэр нь удаашралтай байна. МАН-ын хуульчдын багийн мэдээлэл нь зохион байгуулалттайгаар хууль хяналтын байгууллага, цагдаагийн, тагнуулын байгууллагыг уриалан дуудаж, Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа хүмүүсийг харлуулах, нэрийг нь татуулах зэрэг арга хэмжээг авах гэсэн сонгуулийн штабын төлөвлөгөөний бэлтгэл ажил гэж үзэж байна. Тиймээс бид ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриалж байна. Энэ бол 65 суудалиай засаглал тогтоосон Засгийн газрын хүчний байгууллагыг уриалан дуудсан алхам гэж үзэж байна.

Би бодохдоо МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсаа тойроод ёслоод яваад байхаар нь “ард түмнийхээ төлөө зүтгэе” гэж байгаа юм байх гэж бодож байлаа. Гэтэл хууль хяналтын байгууллага цагдаагийн байгууллагуудаа үгэнд ороорой, бидний төлөө зүтгээрэй гэсэн үүрэг даалгавар байж магадгүй гэх хардах сэтгэл төрж байна. Тиймээс ард түмэндээ хандаж хэлэхэд Ардчилсан намаас нэр дэвшигчид хуулийн дагуу өрсөлдөөнөө хийж байгаа. Хууль бус арга хэмжээ өнөөдрийн хүртэл явуулаагүй. Харин УИХ-ын 10 дугаар торойгт Өвөрхангай аймагт нэр дэвшигчид Сонгуулийн хууль зөрчиж, тухайн асуудал нь шүүхийн шатанд явж байгааг зэрэг олон асуудал байгаа.

МАН-ын гишүүдийг 65-аар сонгож, итгэл үзүүлсэн ч тэд 33, 32 бүлэглэл болж, Засгийн газраа тогтоож ажиллаж байсан. 33 бүлэглэлийнхээ Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарыг хууль хяналтын байгууллагатай хамтран хорьсон гэж ойлгож байгаа. Иргэд ч ингэж харж байгаа. Гэтэл үүнийгээ Ардчилсан нам зохион байгуулалттайгаар манай нэр дэвшигчдийг хорьсон гэх зүйлийг ярьж байгаа. Ардчилсан намд цөөнхийн хэдэн гишүүдээс өөр юм алга. Бидний дэргэд хууль хяналтын байгууллага, хүчний байгууллага байхгүй. Шүүх, прокурор хараат бус ажилладаг гэдэг итгэл үнэмшил дээрээ явж байгаа.

Гэтэл Ардчилсан намыг хоёр нэр дэвшигчийг нь хорьсон гээд сүүлдээ Ерөнхийлөгчийг  аваачаад хорьсон гэх гүтгэлэг наах гэж оролдсон. Гэтэл энэ асуудалд нь ард түмэн итгээгүй. Тиймээс бие биенийгээ баривчилж байна гэдэг асуудлаа дарахын тулд Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа рейтингээрээ тухайн тойрогтоо өндөр байсан С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарыг хорьсон нь увайгүй үйлдэл гэж харж байна. Монгол Улсад дарангуйллын нийгэм бий болсон гэдэг нь үүгээр нотлогдож байна.

Тиймээс нэр дэвшиж байгаа таван хүнийг хорьсон нь МАН-тай шууд холбоотой. Эдгээр хүмүүсийг нэн дарай суллаж, сонгуулийн сурталчилгааг нь хийлгэж, ард түмнийг тайван байлгахыг эрх баригчдаас уриалж байна. Аль оронд ийм зүйл гардаггүй. СЕХ бол сонгууль явагдах хугацаанд хамгийн дээд байгууллага нь байдаг. Үндсэндээ эрх барих дээд байгууллага гэхэд буруудахгүй. Гэтэл СЕХ нөлөөнд автаж байна. Учир нь СЕХ өнөөдрийн хүртэл ямар  асуудалд дугаархгүй байна. Уг нь СЕХ эдгээр хоригдсон нэр дэвшигсдэд үнэмлэх өгсөн юм бол эдгээр хүмүүсийнхээ төлөө тууштай тэмцэх ёстой. Бүр ийм алхам хийснийх нь төлөө энэ сонгуулийг зогсоох хүртэл мэдэгдлийг хийж болох байсан. Гэтэл ийм зүйл хийхгүй байна. Тиймээс би СЕХ-г барьцаалагдсан гэж хэлмээр байна.

Манай нэр дэвшигчидтэй холбоотой гүтгэлэг их явж байна. Тухайлбал, цагдаа, тагнуулын байгууллагуудын оролцоотойгоор манай нэр дэвшигч З.Энхболдын ухуулагч нарын зардлыг гаргаж өгснийг нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн мэт гүтгэж байна. Хууль хяналтын байгууллага, цагдаагийн байгууллага орж ирж нэгжлэг хийж байна. Ардчилсан нам нэр дэвшигчдийнхээ багцааг харах гэж судалгааны байгууллагатай гэрээ хийж ажиллаж байгаа. Гэтэл тухайн байгууллагыг бүтэн хоёр өдөр зохион байгуулалттайгаар саатуулж, ажлын компьютерийг нь авч явсан. Энэ мэт маш хүч тэнцвэргүй тулаанд явж байна. Тиймээс ардчиллаа хамгаалж, ардчилсан орон гэдгээ батлахын тулд бид ард түмэндээ хандахаас өөр арга алга. Тиймээс иргэд маань сонор сэрэмжтэй байж, сонголтондоо онцгой анхаараарай гэж хэлмээр байна.

Н.Ариунболд: Нэр дэвшигчдийг намын туг барьж тоссон гээд сумын иргэдийн 20,30-аар нь аваачиж байцааж байна

-Аливаа хуульчдын мэдэгдэл нотлох баримт дээр тулгуурлаж яригдах ёстой. Гэтэл өнөөдөр зарим нэг хуульчид ямар нэгэн нотлох баримтгүй мэдээлэл хийлээ. Дуулсан дуундаа өөрөө уярна гэдэг шиг худал, хар гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараачаад, тэрийгээ үнэн мэт цагдаа, шүүхийн байгууллагад гомдол гаргаад, явж байгаагаа болих хэрэгтэй. Тухайлбал, Завхан аймагт нэр дэвшиж байгаа З.Нарантуяа гишүүнд маш харамсалтай явдал тохиолдож сонгуулийн үеэр ажил явдал гарсан. Гэтэл буяны ажлын зургийг нь аваад, сонгогчдыг дайлсан, цайлсан гэх худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байна.

Түүнчлэн Говь-Алтай, Өвөрхангай аймаг, нийслэлийн  Сонгинохайрхан дүүргийн нэр дэвшигчдийг хууль зөрчсөн гэх зүйлийг ямар нэгэн прокурор, шүүх, цагдаагийн байгууллагын ямар ч шийдвэр үзүүлэхгүй хуурай худал зүйл ярьж байгаа нь зүйлд нийцэхгүй байна. Орон нутагт ч мөн цагдаагийн байгууллагуудын дарамт, шахалт өндөр байна. Нэр дэвшигчдийг намын туг барьж тоссон гээд сумын иргэдийн 20,30-аар нь аваачиж байцааж байна.

Энэ мэт хүчирхийллийн асуудал гаргаж байгааг харамсаж байна. Мөн сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой ноцтой баримтууд илэрч байна. Сонгуультай холбоотой улс орон даяар иргэний шилжилт хөдөлгөөнийг өнгөрсөн хоёрдугаар сарын 01-ны өдрөөс зогсоосон. Гэтэл улс төрийн намуудад сонгогчдын нэрийн жагсаалтыг өгснийхөө дараа зарим тойргийн сонгогчдын нэрийг нааш нь цааш нь шилжүүлсэн. Ноцтой баримтууд ирж байна. Энэ асуудлыг бид ТЕГ болоод холбогдох хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаар бэлдэж байна.

Хэнтий аймагт нэр дэвшиж байгаа Э.Бат-Үүл өчигдөр С.Зоригийн хөшөөний дэргэд цуглаан зохион байгуулсан. Гэтэл цуглаан дээр БЗД-ийн орон сууцаа алдсан  гэх хэсэг иргэд ирж, эсэргүүцлээ илэрхийлсэн гэх үйл явдлыг харсан байх. Энэ асуудал өчигдөр нийгмийн сүлжээгээр нэлээн тархсан. Гэтэл энэ үймээнийг зохион байгуулалттайгаар удирдан зохион байгуулсан гэх залуу МАН-ын ажлын албаны улс төрийн ажилтан  Жаргалсайхан гэдэг хүн байсан. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн байр орон сууцаа алдсан иргэдийг төлөөлсөн биш нэг намын ажлын албан ажилладаг хүн байсан.

Өөр нэг ноцтой баримт байна. МАН “хүчээ нэгтгэх” аяны хүрээнд мэргэжлийн зодооны урлагаар хичээллэдэг тамирчдын холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан байгаа юм. Гэтэл эдгээр залуус нь өчигдрийн жагсаалыг үймүүлэх зохион байгуулалттайгаар ирсэн. Тайван замаар цуглаж үзэл бодлоо илэрхийлж байгаа жагсаал цуглаанд мэргэжлийн тулааны урлагаар хичээллэдэг залуусыг зохион байгуулалттайгаар авч ирж, үймээн самуунд турхирах ийм үйл ажиллагаанд бэлдчихсэн байгаа юм биш биз гэсэн хардлага байна.

Тухайлбал, өчигдөр үймээн самуун дэгдээх гэж нэлээд хүчтэй оролдсон. Гэвч тус цуглаанд дандаа МоАХ-ын ахмад партизанууд ирсэн байсан учир эдгээр залуусын турхираан, зодоон үүсээгүй. Хэрвээ Ардчилсан намын залуу гишүүд очсон бол хурцадмал үймээн гарч болзошгүй байлаа. Тиймээс ийм ноцтой зүйлийг дахин зохион байгуулж асуудал үүсвэл үүнийг зохион байгуулж байгаа нөхдүүд хариуцлага хүлээх болно шүү.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 1 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 6 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 9 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 5 цаг 30 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 5 цаг 44 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 5 цаг 47 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 5 цаг 51 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 6 цаг 4 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 10 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 6 цаг 12 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цаг 17 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цаг 19 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 6 цаг 25 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 6 цаг 32 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг...
Top