x

СЕХ-нд шаардлага хүргүүлж, нэр дэвшигчдийг 48 цагийн дотор суллахыг шаардлаа

Ардчиллын анхдагч, Хэнтий аймагт АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл болон МоАХ-ын гишүүд, анхдагчид, ардчилсан үзэлтэй залуус "Дарангуйлагчийг давраахгүй!" цуглааныг С.Зоригийн хөшөөний дэргэд зохион байгуулсан билээ. Тус цуглаанд оролцогчид цагдан хоригдоод байгаа нэр дэвшигчдийг 48 цагийн дотор суллахыг тухай шаардлага хүргүүлээ.

Э.Бат-Үүл “Сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө Ардчилсан намаас нэр дэвшигч Да.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баярцогт нарыг цагдан хорьсон. Энэ бол өнгөрсөн 30 жилийн түүхэнд байгаагүй зохисгүй хууль зөрчсөн үйл ажиллагаа боллоо. Сонгуулийн үед нэр дэвшигчийг цагдан хорих шаардлага гарсан бол СЕХ-ны шийдвэрээр цагдан хорих хуультай. Шүүх байгууллага ингэж ард түмний сонгох, сонгогдох эрх рүү халдах эрх байхгүй. Тиймээс өнөөдөр бид С.Зоригийн хөшөөний дэргэд цуглаан зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Улмаар цуглаанд оролцогчдын зүгээс СЕХ-нд шаардлага хүргүүлж, нэр дэвшигчдийг 48 цагийн дотор суллахыг шаардаж байна.

СЕХ энэ асуудлыг өнөөдөр хуулийн дагуу шийдэх ёстой. Сонгуулийн хугацаанд төрийн үндсэн эрх мэдэл СЕХ-д шилжиж очдог хуультай. Уг шаардлагад “СЕХ-д шаардлага хүргүүлэх тухай: УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө яаран сандран МУ-ын Сонгуулийн тухай хууль зөрчиж, СЕХ-ны шийдвэргүйгээр Да.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баярцогт нарын зургаан нэр дэвшигчийг баривчилж, цагдан хорилоо. Тиймээс хууль бусаар цагдан хорьсон нэр дэвшигчдийг 48 цагийн дотор нэн даруй суллахыг шаардаж байна. "Дарангуйлагчийг давраахгүй!" сэдэвт цуглаанд оролцогчид” гэсэн байгаа гэв.

СЕХ-НД НЭР ДЭВШИГЧИЙГ ЦАГДАН ХОРИХ, БАРИВЧЛАХ ТАЛААР ЯМАР НЭГЭН ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН АЛБАН БИЧИГ ИРЭЭГҮЙ

СЕХ-ны хуулийн хэсгийн дарга н.Бат-Эрдэнэ “Уг шаардлагыг бид хүлээн авлаа. Өнөөдрийн хүртэл аль нэг байгууллагаас СЕХ-нд нэр дэвшигчийг цагдан хорих, баривчлах талаар ямар нэгэн зөвшөөрөл хүссэн албан бичиг ирээгүй. Тиймээс бид энэхүү шаардлагыг СЕХ-ны удирдлагуудад танилцуулна. Сонгуулийн санал авах үйл ажиллагаа ойртсон байгаа учир манай СЕХ-ны гишүүд санал авах байруудаар томилолттой ажиллаж байгаа. Гэхдээ би энэ шаардлагыг танилцуулаад хариу хүргүүлэх болно” гэлээ.

Эх сурвалж: АН-ын сонгуулийн штаб

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 3 цаг 54 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 4 цаг 8 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 цаг 12 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 16 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 4 цаг 29 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цаг 34 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 4 цаг 37 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цаг 41 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цаг 44 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 4 цаг 49 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 4 цаг 57 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top