x

Малина, Алина ... Рут...???

Энэ сонгуулийн хамгийн хөөрхөн дуулиан нь Малина ба Алина гэсэн нэр авсан энэхүү зураг болов.

Зураг сошиал ертөнцөд тархангуут үмх талхны төлөө биеэ худалдсан Малина хэмээх киноны дүр сайхан бүсгүйг “монголшуулж” ирээд л баахан муулав. Араас нь нэр дэвшигчээ хутгалсан тэнэг PR, хөөрхөн, сайхан хүүхэн шалгаруулах тэмцээн болж байгаа биш гэх мэтчилэн олон яриа маргаан дэгдсэн. Зам зуурт нэр дэвшигч А.Адъяасүрэн АН-ын Алина, цэнхэр дээлтэй Адина гэсэн нэр хүртэж, Монголд бараг танихгүй хүнгүй шахам болов.

Уг нь энэ зургийн А.Адъяасүрэнд нутгийнх нь  Болдбаатарын Алтансүх гэдэг залуу “Таалагдвал шэйрлээрэй” гэсэн захиастайгаар ирүүлсэн. Нэр дэвшигч шэйрлэж орхилгүйг л яах вэ, сэтгэлийн үгтэй зураг ирж байхад. Ингээд бөөн шуугиан. Харин өчигдөр шуугианы эзэн Б.Алтансүх нэр дэвшигчийг аймгийнхаа төвд ирэхэд нь биечлэн уулзаж, зурагныхаа талаар тайлбарлаж өгчээ.

Рут Оркин хэмээх бүсгүй “Америк бүсгүй Италид” нэртэй, алдартай зураг.

Рут энэхүү зургийг 1951 оны 8-р сард авч, дараа жил нь 1952 онд Cosmopolitian сэтгүүлд “Эмэгтэйчүүдээ ганцаараа айдасгүй аял” гэсэн тайлбартайгаар нийтлэгджээ. Зургийн эзэн урлаг судлалын оюутан 23 настай Нинали Эллэн.

Басаж гутаасан, шоолж дооглосон, сонжсон сонирхсон олон эрчүүдийн харцыг зүсэж, зорьсон чигтээ алхаж яваа бүсгүйн энэхүү өвөрмөц зураг үүнээс хойш эмэгтэйчүүдийн тэгш эрх, үзэл санааны эрх чөлөөний билэг тэмдэг болон алдаршсан.

Зургийн эзэн болон зурагчин бүсгүй хоёр насан туршдаа нөхөрлөж, Рут Оркин 1985 онд 63 настайдаа, Нинали Эллэн 2018 онд 90 настай тэнгэртээ буцаж, гэрэл зураг л үлджээ. Гэхдээ энэхүү зураг 60 гаруй жилийн турш эмэгтэйчүүдийн эрхийг тунхаглаж, зоригтой хүчтэй, өөрийнхөөрөө байх уриалгад дуудсаар байгаа.

Харин монголчуудын хувьд “Малина” гэдэг дүр илүү тод буусан бололтой. Гэхдээ магадгүй 68 жилийн өмнө Рутын энэ зураг ч маш их шүүмжлэл, гадуурхалтыг даван туулсан байж таараа.

Үүнийг дууриалгасан зураг ч Монголын сонгуулийн хэрүүл тэмцэлтэй, халуун өдрүүдэд хөнгөхөн наргиа, гэгээ нэмсэн гэж А.Адъяасүрэнгийн багийнхан. Нээрээ ч өрсөлдөгчдийнх нь хийж байгаа янз бүрийн болхи эвлүүлэг гүтгэлгүүдийн дэргэд энэ бол үнэхээр гэгээн, сайхан хөөрхөн зураг.

Тийм болохоор А.Адъяасүрэнгийн энэхүү зургийн түүхийг үргэлжлүүлэх гэж байгаа гэсэн. Тэр нь юу байх бол? Алина-парт-2 хэрхэн үргэлжлэх бол?

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 3 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 6 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 14 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 5 цаг 34 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 5 цаг 48 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 5 цаг 52 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 5 цаг 55 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 6 цаг 9 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 14 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 6 цаг 17 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цаг 21 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цаг 24 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 6 цаг 29 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 6 цаг 36 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top