x

Хямралын эсрэг санал болгох жор түүнд бий

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог, Хан-Уул дүүрэгт АН-аас нэр дэвшиж буй залуус өнгөтэй байна. Улс төрийн рингэн дээр гуйж биш гуядаж гарч ирсэн шинэ үеийнхнээс тэд айж байгаа гэдгээ сонгууль дөхсөн энэ үед улам тод харуулсаар байх ажээ. Нэг хэсгийг нь банк бустай, бусгүй хэмээн хүний өөрийн баахан газартай холбож “хуслаа”. Нөгөө хэсгийг нь бүр хүүхэн ч болгож үзэв. Гэвч сайн, мууг хангалттай сонсож, шүүмжлэл, доромжлол дундуур туучиж сурчихсан залуус энэ зэргийн дайралтыг торох юмгүй давж байх ажээ. Энэ бол улстөрч хүнд байх ёстой этик, наад захын соёл биз ээ.

Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч, мэргэшсэн нягтлан бодогч  Б.Түвшин сонгууль эхэлснээс хойш хамгийн их шүүмжлүүлсэн улстөрчийн нэг байсан юм. Гэлээ ч тэр залуу “цаг хугацаа үнэнийг харуулна” гэсэн зарчмаар асуудалд хандаж, сөрсөн бүхний өөдөөс өрвөлзөж гүйсэнгүй. Харин залуус бид бодлогын түвшинд юу хийх вэ, миний эзэмшсэн мэргэжил хаана хэрэгтэй вэ, туйлдсан эдийн засгийг хэрхэн босгох вэ гэдгийг л ярьж, бичиж өглөө бүхэн сануулж байх ажээ. Дэлхий нийтийг айдаст автуулж буй, хоёр дахь давалгаа нь эхэлчихсэн байгаа цар тахлын үеийн хямралын эдийн засгийн талаар хэн ч ярихгүй байхад ганцаараа ярьж, сануулж, шийдэл ийм байна хэмээн ярьж байх юм.

Мэдээж төрд миний дуу хоолой хэрэггүй, өөрийн бизнесээ хөгжүүлээд явж байя хэмээн бодож, амин хувиа хичээж болно. Тийм байлгахыг ч хүсэж байгаа хүн ч олон бий. Ялангуяа АН-ын өврөөс өдөлсөн хэсэг бүлэг өдгөө тус тойрогт өрсөлдөхдөө АН-ын шижигнэсэн залуусыг ямар ч үнээр хамаагүй холдуулъя хэмээн зориуд зохион байгуулалттайгаар дайрч байгаа нь худлаа биш. Гэвч тэр амин хувиа хичээж, шүүмжлэлээс айхгүйгээр банк санхүү, хувийн хэвшилд ажилласан 20 гаруй жилийн ажлын туршлагаа Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарын хөгжлийн төлөө зориулъя, энэ салбарт өөрчлөлт хийе, тэтгэвэр, боловсрол, эрүүл мэнд гээд салбар бүхэнд дутагдаж буй бодлогын реформыг хийхэд гар бие оролцъё хэмээн нэр дэвшиж байгаа нь сайшаалтай.

Монголын төрд бөхчүүд, дуучид бус мэргэжлийн, мэргэшсэн нягтлан бодогч, санхүүч, эдийн засагч, хуульчид л орж ирэх учиртай. Тэгж байж л төсвөө эрүүлээр хардаг, Туул голын загасны үржил бус түүний эх үүсвэрийг хамгаалж, нөөцийн усан сан бүрдүүлэх том бодлого ярих билээ. Цар тахлын дараах эдийн засагт ямар арга хэмжээ авах вэ гэдгийг дуучид биш эдийн засагчид ярих учиртай юм. Тиймдээ ч өрсөлдөөн дунд ганцхан эрүүл ухаанаар асуудлыг харж, ирэх өдрүүдийн хүндрэлийг давахад ийм жор байна хэмээн санал болгож буй Банзрагчийн Түвшинг ард түмэн дэмжиж байна. Хэн ч юу ч гэж харлуулсан байлаа гээд Б.Түвшин улс төрийн хар хор нь арилсан, ууж идэх дон шүгэлгүй, хувийн бизнесээ төрийн дэмжлэггүйгээр удирдаж аваад явчихсан, хэдэн зуун ажилчдын ахуй амьдралыг өөд татаж, цалинжуулж, өрхийн орлого бий болгож явсан бизнесмэн. Тиймдээ ч төрийн мөнгөөр туйлж, орон байрны дэмжлэг авч, жирийн бизнес эрхлэгчийн боломжоос хумслах хүн биш хэмээн итгэж буй юм.Тийм ч учраас түүнийг  энэ өдрийнхөө “Өдрийн хүн”-ээр онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ саяхан Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 3 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 7 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 14 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 5 цаг 31 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 5 цаг 45 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 5 цаг 49 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 5 цаг 52 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 6 цаг 6 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 11 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 6 цаг 13 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цаг 18 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цаг 20 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 6 цаг 26 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 6 цаг 33 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top