x

УИХ-ын ээлжит сонгуулийг “Бодлогод Залуусын Хяналт” ТББ хөндлөнгөөс хянана

УИХ-ын ээлжит сонгуулийг угтан ХЭҮК-оос  "Нээлттэй нийгэм форум" ТББ-тай хамтран "Хүний эрхийн тухай ярилцъя" уулзалтыг "Сонгох эрх ба Залуучуудын оролцоо" сэдвийн хүрээнд энэ сарын 18-нд зохион байгуулав.

“Бодлогод Залуусын Хяналт” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Т.Амарзаяа хэлэхдээ, “Сонгуулийн үеэр, 100 хэсгийн хороонд иргэний нийгмийн ажиглалтад гаргахаар бүртгүүлж байна. Бид УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу тогтсон аргачлал боловсруулах, санал авах байрны нээлт, санал тоолох үйл явц, саналын дүн гаргахад хяналт тавина. Энэ жил 9 дүүргийн 100 хэсгийн хороонд ажиллахаас гадна 5 аймагт 30 ажиглагч 15 хэсгийн хороонд ажиллах гэж байна. Орон нутагт ямар дүн гарах нь сонирхолтой байгаа. Энэ жил коронавирусний улмаас олон улсын ажиглагч нар байхгүй тул бидэнд өндөр хариуцлага ноогдож байгаа. Бидэнд одоогоор тулгамдаж байгаа асуудал нь санал авах байрнаас хамаарч иргэний нийгмийн ажиглагч нарыг  намын ажиглагч нартай хувааж, тогтсон цагаар оруулна гээд байгаа.  Иргэдийг төлөөлж иргэний нийгмийн ганцхан хөндлөнгийн ажиглагч байна. Иймээс манай байгууллага санал авах байранд  24 цаг сууж ажиллах хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороо руу өгөх шаардлагатай болоод байна. Сонгуулийн өдөр нийт хэсгийн хорооны 50 хувьд нь хяналтын тооллого буюу гар тооллого хийнэ. Сонгуулийн үеэр гарсан нийтлэг зөрчлийг энэ сарын 26-нд мэдээлнэ” гэлээ. 

ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Билгүүн хэлэхдээ, “Өмнөх сонгуулийн туршлагаас харахад, залуучуудийн ирц маш муу байсан. Харин энэ жил  80-90 хувь нь оролцох магадлалтай гэсэн судалгаа гарсан. Энэ маш өндөр тоо. Мөн өнөөдрийн хэлэлцүүлгээр сонгогчдын боловсролын тухай ярилцлаа. Зөв сонголт хийхэд мэдээллийн хүртээмжтэй байдал маш чухал байна. ХЭҮК-оос сонгуулийн бүх хэсгийн хороодод, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэйгээр  сонгуулийн хэрэглэгдэхүүнээ байршуулж байгаа эсэхэд  мониторинг хийж байна. Удахгүй зөвлөмж гарна. Одоогоор  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгууль өгөх орчин хүртээмжгүй байна. Тухайлбал, сонгуулийн суртчилгаа, тараах материалыг харааны бэрхшээлтэй хүн уншиж чадахгүй. Үүнийг баррель үсгээр бичих хэрэгтэй. Сонгууль бүх хүмүүст хүртээмжтэй, бүх нийтийнх байх ёстой. Сонгуулийн үеэр бөөгнөрөл үүсгэхгүй байхын тулд ОБЕГ, ЦЕГ-аас зохицуулалт хийнэ. Сонгогчид халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж санал өгөөрэй” гэв. 

Нээлттэй нийгэм форумын эрхзүйн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан хэлэхдээ, Хүний эрхийн түгээмэл тунхаглал 1948 онд батлагдсан түүхэн чухал баримт бичиг. Энэ тунхаглалыг сайн судалж үзвэл, эрх болгон цаанаа үүрэг хариуцлагыг хүлээлгэж байдаг юм байна. Тиймээс сонгох эрхийг эдлэхдээ саналын хуудсанд нэр дугуйлна гэж өнгөцхөн ойлгож болохгүй. Иргэн сонголтынхоо төлөө  хариуцлага хүлээнэ гэсэн санаа юм. Сонгогдоод гараад ирсэн хүнийг хариуцлагагүй, хийсэн юмгүй гэж ярих нь сонголтоо л буруу хийсэн байна гэсэн үг. Тиймээс сонгуулийн өмнө бид ажил хийх хэрэгтэй. Нэр дэвшигч мөрийн хөтөлбөрийг танилцуулж, өмнө хийсэн ажлаа тайлагнахад сонгогч дүн тавих ёстой” гэв. 

Оюу толгой хяналт ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сүхгэрэл хэлэхдээ, Манай байгууллагаас санал авах байранд, сонгуулийн үеэр олон хүмүүс цугларах учраас хүний эрүүл мэндийг хамгаалсан нөхцөлийг бүрдүүлэхийг анхааруулсан мэдэгдэл гаргасан. Засгийн газрын 188 дугаар тогтоолд коронавирусний халдварын үед сонгууль явуулахдаа, хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалсан байдлаар сонгууль явуулна гэж заасан байна. Гэтэл бодит байдлыг харахад, сонгуулийн суртчилгааг амны хаалтгүй, тогтоосон зай барихгүй, нэг дор бөөнөөрөө цугларах зөрчил ажиглагдаж байна. “Олон Улсын ардчилал ба сонгуулийг дэмжих хүрээлэн” цар тахлын үеэр сонгууль явуулсан 5 улсын туршлагыг судалж зөвлөмж гаргажээ. Үүнд, хүмүүсийг олноор  цугларуулахгүй байх, сонгуулийн суртчилгааг шуудангаар илгээх, сонгогчидтой биеэр  уулзалгүй, цахим хэлбэрээр суртчилгаа явуулахыг зөвлөжээ. Энэ зөвлөмжийг үзэж, танилцах хэрэгтэй байна. Мөн энэ мэдэгдлийн  өмнө, сонгуульд нэр дэвшиж байгаа хүн баривчлагдаж, амиа алдаж, түүнчлэн хоригдсон хүмүүс нэр дэвшиж байгаа талаар мэдэгдэл гаргаж байсан. Эдгээр  мэдэгдлээ олон нийтийн сүлжээнд нээлттэй байршуулсан байгаа” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 19 цаг 31 мин Монтенегро улсын түүхийн товч 19 цаг 40 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 19 цаг 46 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 19 цаг 51 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 55 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 19 цаг 58 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 20 цаг 53 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top