x

Сонгогчдын гэрийн хаяг дээр огт хамааралгүй хүмүүсийг бүртгэсэн байжээ

Сонгогчдын гэрийн хаяг дээр огт хамааралгүй хүн нэмж бүртгэн, сонгуулийн саналыг луйвардах оролдлого гарч буй баримтыг дэлгэж, Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшигч Дагдангийн Анхбаяр мэдээллэв.

Сүхбаатар дүүргийн сонгогчдын нэрийн жагсаалтаас үзэхэд Д.Анхбаярын гэрийн хаяг дээр гэр бүлээс нь гадна огт танихгүй Д.Алтансарнай, Б.Түвшинбаяр гэх 2 иргэн нэмж бүртгэгдсэн байна. Энэ бол нэг иргэнийг олон газар бүртгэн санал өгүүлж сонгуулийн үр дүнг луйварддаг бохир аргын тодорхой, ноцтой баримт юм хэмээн тэрбээр үзэж байгаа тул УИХ-ын сонгуульд эрх барьж буй намынхаас бусад нэр дэвшигчид, болон иргэдэд хандан сонгогчийн нэрсийн жагсаалтаа хариуцлагатайгаар нягталж, шалган баталгаажуулахыг уриаллаа. 

Мөн яг өнөөдрийн байдлаар хэсгийн хороонд байгаа 2020 оны УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг нэр дэвшигчдэд тэгш олгож, шалгах, хянах боломж олгох шаардлагыг ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэд (122.201.23.122)
    Сонгогчид санал өгөх хэсэг дээрээ очиж гэрийн хаяг, гэр бүлийн бүртгэлээ урьдчилж очиж тулгаж болох уу? Ковидоос урд сонгуулийн хэсгийн хорооны ажилтнууд айлуудаар явж тулгалт хийдэг байсан. Одоо ч оюуны өмч, улсын бүртгэлийн газар л зохицуулж байгаа юм шигээ. Но гарвал тэнд л будлиан үүсэгсэн байх нь гарлангүй.
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 3 цаг 52 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 4 цаг 6 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 цаг 10 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 14 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 4 цаг 27 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цаг 32 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 4 цаг 35 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цаг 39 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цаг 42 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 4 цаг 47 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 4 цаг 55 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top