x

Шинэ үе Х.Тэмүүжинг сонгож байна

ОУХМ Б.Одбаяр /Одгий/:

ХУУЛЬ ХҮМҮҮСТ ТЭГШ ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙГААД БИД ДУРГҮЙ

-Би Төв аймгийн унаган хүүхэд. Одоогоор гэр бүлтэйгээ Сидней хотод ажиллаж амьдарч байна. Эндхийн амьдралын хэв маяг Монголынхоос өөр. Австраличууд улс төрийн соёлын хувьд ч монголчуудаас нэлээд ялгаатай. Саяхан Ерөнхий сайд нь айлын зүлгэн дээр зогсчихсон яриа өгч байтал гэрийн эзэн гарч ирээд, зөвшөөрөлгүй гэрийнх нь зүлгэн дээр зогсож байгааг анхааруулж, Ерөнхий сайд уучлал гуйн асуудлаа эв найртай шийдээд явцгаасан. Манайд бол улстөрчид хулгай хийж, ЖДҮ зээл хууль бусаар завшчихаад уучлал гуйдаггүй, биеэ өмөөрөн хэрэлдсээр байгаад дуусдагт би дургүй. Гэтэл гадуур зугаалж явсан залуус жижиг зодоон хийхэд л ял аваад шоронд ордог. Хууль ёс хүмүүст тэгш үйлчлэхгүй байна шүү дээ.

Х.Тэмүүжин сайд байхдаа хуулийн салбарын шинэчлэлийг зоригтой эхлүүлж байсныг мэднэ. Цэгц шулуун, зоримог улстөрч гэж боддог. Бас хуулийн салбарыг шинэчилж, үйл ажиллагааг нь ил тод болгох, жирийн иргэдэд дээрэлхдэг биш иргэндээ үйлчилдэг болгох бодлогыг нь дэмждэг. Сайн бодлоготой, хэрэгжүүлэх хөтөлбөртэй улстөрчийг бол ажлаа дуустал хийгээсэй гэж боддог. Зарим чухал бодлогыг хэрэгжүүлэхэд дөрвөн жил хангалттай биш байж ч магад. Сонгууль амьдралын суурь нөхцлийг шийддэг чухал үйл явдал учраас хариуцлагатай хандаж, сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж залуустаа захья.

МУГЖ, дуучин Г.Ариунбаатар:

ТӨВ НУТГИЙНХАНД МААНЬ АЛДАЖ БОЛОХГҮЙ БОЛОМЖ ТОХИОСОН

-Манай нутгийнхан хүнийг алаг үзэж, адалж ялгадаггүй, цагаан цайлган ард түмэн. Энэ зан чанар өнгөрсөн жилүүдэд бидний хөгжлийн боломжийг хойш татах шалтаг болсон юм болов уу гэж сүүлийн үед санагдах болсон. Бидний санал, дэмжлэгээр 20 жил тасралтгүй сонгогдож, төр түшилцсэн улстөрчид юу хийсэн бэ гэдгийг дор бүрнээ бодож үзэцгээе.

Миний хувьд энэ удаагийн сонгуульд нутгийн ах, хуульч Хишигдэмбэрэлийн Тэмүүжинг анх удаа төрсөн нутгаасаа нэр дэвшиж өрсөлдөж байгаад маш их баярлаж, талархан дэмжиж байна. Хууль зүйн сайдаар ажиллахдаа хуулийн салбарт хийсэн шинэчлэлийг нь бидний зарим нь тухайн үед ойлгож анзаараагүй өнгөрсөн байж болох ч одоо эргээд харахад зөв зүйтэй шинэчлэл байжээ гэдгийг өнөөдөр бид яс махандаа тултад ойлгож байна. Өөрчлөлт шинэчлэлтийн үр дүн алга урвуулахын дайтай хурдан харагддаггүй юм байна. Цаг хугацаа өнгөрсний дараа үр дүн нь харагддаг юм байна.

Тиймээс энэ хүний бодож төлөвлөж яваа, хийж эхэлсэн, дуусгаж амжаагүй олон ажлыг дуусгах ёстой юм байна. Үүний төлөө Төв нутгийнхан маань зөв сонголт хийгээсэй шнэ хүсэх байна. Өмнө олон удаа хийсэн сонголтоо энэ удаад өөрчлөөд үзэхгүй бол дахиад бахь байдгаараа ирэх дөрвөн жилийг үдэж магадгүй байна.

“Comedy Lab” Д.Амартүвшин:

УЛСТӨРЧ ХҮН ӨӨРИЙН ГЭСЭН ҮЗЭЛ САНАА, ЧИГ ШУГАМТАЙ БАЙХ ЁСТОЙ

Би хуулийн сургууль төгсөөгүй. Гэхдээ миний үзэл санааны үндэс суурийг тавьсан хүн бол Х.Тэмүүжин багш. Өөр хэн ч биш. Улстөрч хүн өөрийн гэсэн үзэл санаа, онолтой, чиг шугамтай байх ёстой. Бүхий л нийгмийн үед олонхиос арай өөрөөр сэтгэж байгаа хүмүүс дандаа ад үзэгдэж ирсэн. Олонхи бол дандаа сэтгэл хөдлөл дээр суурилж хөдөлдөг. Юмыг илүү суурьтай харж байгаа хүмүүс нь нийгэмдээ дандаа ялгаварлагдаж ирсэн. Цаг хугацааны явцад тэр хүмүүсийн зөв байжээ гэдэг нь тодорч гарч ирдэг. Тэмүүжин багш маань тийм л хүмүүсийн нэг юм болов уу гэж боддог.

Миний, залуус бидний хүсч байгаа зүйл гэвэл улс төрд шинэ үе орж ирээсэй. Хүссэн хүсээгүй, малчин хүн хүртэл хуц, ухнаа сольдог биз дээ. Хуучин үеийнхэн 30 жил төр барилаа. Арав, хорин жил төр барьсан хүмүүс үеэ өнгөрөөж байна. Тийм учраас энэ удаагийн сонгуулиар залуу хүмүүс гарч ирэхээс өөр аргагүй. Манай багш тэр залуу үеийг манлайлах хүмүүсийн нэг гэж бодож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Ангууч (59.153.115.18)
    Х.Тэмүүжинг сонгохгүй байх 5 ШАЛТГААН: 1. Насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд ордог. 2. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг шорон болгохоор зүтгэж 3 тэрбумын "MRI” аппрат эвдэлсэн 3. Хууль зүйн сайд байхдаа хүн алсан дүүгээ өршөөлийн хуульд хамруулсан. 4. Хууль зүйн сайд байхдаа Гадаадын тагнуулын байгууллагатай холбоотой байсан. 5. Шүүхийн шинэтгэл хийх нэрээр төсвөөс 11 тэрбум төгрөг авч үрэн таран хийсэн.
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Борявуу (66.181.161.30)
    Хуультай Монгол.Алдаж болохгүй.Амжилт.
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зоригоо (203.91.117.8)
    Хууль завхруулагч охидын хувь заяагаар тоглосон этгээдийг төрд дахин бүү ойртуулаасай юун залуу хүн хүн муутай хорчин худаг гаргасан хүнээ мартдаг чанаргүй л дээ
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зоригоо (203.91.117.8)
    Хууль завхруулагч охидын хувь заяагаар тоглосон этгээдийг төрд дахин бүү ойртуулаасай юун залуу хүн хүн муутай хорчин худаг гаргасан хүнээ мартдаг чанаргүй л дээ
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Zochin (178.4.35.169)
    Shine ue huuchin ue gej hagaralduulj bdgaa bolioch hun uuriinhuu uhaan medremj eh orond yu hiij chadahiig songono harin het yduuruulj hudalduulj sanalaa ugdug esvel uuriin tolgoigui gej angilj bai Temuujin bol devshuulehed bolomjiin hun
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 1 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 5 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 9 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 12 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 5 цаг 29 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 5 цаг 43 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 5 цаг 47 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 5 цаг 50 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 6 цаг 4 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 9 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 6 цаг 12 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цаг 16 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цаг 19 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 6 цаг 24 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 6 цаг 31 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг...
Top