x

Ардчилсан нам дараагийн Ерөнхий сайдаар Р.Амаржаргалыг зарлалаа

УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тус намын дарга С.Эрдэнэ "Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сурталчилгааны ажил ид дундаа явж байна. Сурталчилгааны үйл явцаас ажиглахад АН-ын хувьд амжилттай өрсөлдөж байна. 

Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл хүнд байгааг хаа хаанаа мэдэж байгаа. Өнөөгийн эрх баригчид цар тахал, сонгуулийн асуудлуудаас бусад нийгэм эдийн засгийн асуудлыг үндсэнд нь орхигдуулсан байдалтай явж байна. Улс оронд ямар ч нөхцөл байдал үүссэн Засгийн газар чиг үүргээ хэрэгжүүлж байх үүрэгтэй. Дараагийн Засгийн газар томилогдох хүртэл одоогийн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах ёстой. Гэвч Монгол Улсын гадаад нэр хүндийн асуудал туйлын хүнд байна. Хар тамхитай холбоотой асуудлаар Монгол Улс дэлхийн анхаарлын төвд байна. Дээрээс нь саарал жагсаалтад орсон байгаа. 

Яг ийм цаг үед сонгуулийн үйл явцад дүгнэлт хийж АН-ын удирдах бүрэлдэхүүн энэ асуудлыг авч хэлэлцлээ. Бид энэ сонгуульд олонх болох нь ойлгомжтой гэж харж байгаа. Тиймээс сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн газрын бүтцийг авч хэлэлцлээ. Монгол Улсын шинээр бүрэлдэх Засгийн газрын бүрэлдэхүүнийг бид энэ долоо хоногт багтаан зарлана. 

Мөн гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдал онцгой түвшинд хүрчихсэн өнөө үед Монгол Улсын Засгийн газрыг хэн тэргүүлэх вэ, Ерөнхий сайдын хүндтэй, хариуцлагатай үүргийг хэн биелүүлж чадах вэ гэдэг асуудлыг мөн авч хэлэлцсэн. 
Намын даргын хувьд АН олонх болсон тохиолдолд Р.Амаржаргалыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлж ажиллуулах нь зүйтэй гэдэг санал гаргасан. АН-ын удирдах бүрэлдэхүүн миний энэ саналыг санал нэгтэйгээр дэмжсэн. 

Ингээд УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд АН амжилттай оролцох нь ойлгомжтой байгаа. Тиймээс дараагийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдад Р.Амаржаргалын нэрийг дэвшүүлэх албан ёсны шийдвэр гарсныг та бүхэнд мэдэгдэж байна" хэмээлээ. 

АН-ын дэд дарга Р.Амаржаргал “АН-ын удирдлага, гишүүдээр дамжуулаад ард иргэд маань энэ намд асар их итгэл найдвар хүлээлгэж байгаа юм байна гэж ойлгож байна.  

АН-аас хүлээлгэж байгаа итгэл найварыг нэр төртэй биелүүлэхийн төлөө чармайн ажиллах болно. Ний нуугүй хэлэхэд энэ мэдээг сая л сонслоо. Үүссэн нөхцөл байдал, тодорхой асуудлаар ойрын өдрүүдэд байр сууриа илэрхийлнэ" гэв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • а (203.91.115.42)
    Амаржаргал гуай уг нь боломжийн хүн шүү. Гэхдээ ардчилсан намын тэр олон би гэж орилолдсон улс төрчдийг нэгтгэн зангидна гэдэг асар хэцүү. Улсыг самардаг шүү.
    2020 оны 06 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 4 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 8 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 5 цаг 28 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 5 цаг 42 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 5 цаг 46 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 5 цаг 49 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 6 цаг 2 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 8 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 6 цаг 10 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цаг 17 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 6 цаг 23 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 6 цаг 30 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ...
Top