x

АН жинхэнэ ЖДҮ эрхлэгчдийг дэмжинэ

Ардчилсан нам МҮХАҮТ, “Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо" /МАОЭНХ/,  “Монголоо шинэчилье клуб" ТББ, “Баялаг бүтээгчдийн нэгдсэн холбоо" /ББНХ/-той хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан нам "Өсөлтийг Өрх Бүрд" хүргэх үндсэн зорилготой мөрийн хөтөлбөрөө иргэд, сонгогчиддоо танилцуулж байгаа бөгөөд  хөтөлбөрийг дэмжиж байгаа иргэдийн тоо хурдацтайгаар нэмэгдэж байна.

Өнөөгийн байдлаар Монгол Улсын нийт эдийн засгийн 80 гаруй хувийг хувийн хэвшил буюу бизнес эрхлэгчид, ЖДҮ эрхлэгчид бүрдүүлж байна.

Иймд эдийн засгийг тэлж өсөлтийг бий болгоход хувийн хэвшлийг бодитоор дэмжих  нь гол түлхүүр бодлого. Жинхэнэ ЖДҮ-чид   өнөөдөр манай улсын ДНБ-ний 40 гаруй, ажлын байрны 80 гаруй хувийг тус тус бүрдүүлж байна. Гэвч 100  жижиг, дунд бизнес эрхлэгчийн хөнгөлөлттэй зээл авах боломжийг өнөөгийг эрх баригч МАН-ын нэг ЖДҮ-чин УИХ-ын гишүүн дангаараа хулгайлсан юм. Төрийн эрхийг барьж байгаа намын УИХ-ын 40 гаруй гишүүдийн бүлэглэн үйлдсэн энэ НОЦТОЙ гэмт хэрэг ардчилалын 30 жилийн түүхэнд байгаагүй бөгөөд дахин давтагдах учиргүй юм.

Тиймээс ч “Ардчилсан нам цаашид хувийн хэвшил, жинхэнэ ЖДҮ-чдээ дэмжих  нь АН-ын үзэл баримтлал бөгөөд  эдийн засгаа тэлж, эндээс бий болсон өсөлтөөс өрх бүрээ дэмжих юм” гэж Ардчилсан намын сонгуулийн ерөнхий менежер Я.Санжмятав онцолсон юм. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт бизнесийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, төрийн хүнд суртал авилгалын үндэс болсон тусгай зөвшөөрлийн тоог эрс  цөөрүүлж, цахимжуулах, жилийн зээлийн хүүг  нэг оронтой тоонд оруулах, татварын дарамтыг бууруулах, НӨАТ-г таван хувь болгож бууруулах зэрэг бодлогын  арга хэмжээнүүд орсон.

“Монголоо шинэчилье” ТББ-ын зүгээс "Монгол хүний бодит орлогыг дунд, урт хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэх"  зорилго бүхий “ДЭЛХИЙН ДУНДАЖ ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН”  үндэсний санаачлагыг боловсруулжээ. Энэ санаачлагын дунд,  урт хугацааны зорилго нь “Монгол Улсын  нийт эдийн засгийг тэлж (ДНБ-ээр) 40 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10,000 ам.доллар, улсын дундаж цалинг 1000 ам.доллар (төрийн албан хаагч, багш, эмч нар ...) тус тус хүргэх юм. Нэг хүнд оногдох ДНБ-ний 10 мянган доллар нь дэлхийн дундаж. Иймд энэ санаачлагын уриаг “ДЭЛХИЙН ДУНДАЖ ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН” гэж нэрлэсэн байна. Энэ зорилго хэрэгжсэнээр "Монгол хүний амжиргааны чанар олон улсын дундаж түвшинд" хүрэх  болно. Энэ зорилго, зорилтыг хэрэгжүүлж, эдийн засгийг тэлэхэд чухал үүрэгтэй 15 томоохон төсөл байгаа бөгөөд энэ бүхэн Ардчилсан нам мөрийн хөтөлбөрт тусгагдсаныг “Монголоо шинэчилье клуб" -ын тэргүүн,  УИХ-ын гишүүн асан Д. Ганхуяг онцоллоо.

Дээрх санаачлага, зорилго, төслүүдийг  судлаач, эдийн засагч, үйлдвэрлэгч, инженерүүд  хамтран тооцоо, судалгаа хийж боловсруулсаныг МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Х. Ганбаатар онцолсон юм. МҮХАҮТ нь 5000 гаруй гишүүн байгууллагатай бол “Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо” нь 9000 орчим гишүүнтэй, “Баялаг бүтээгчдийн нэгдсэн холбоо”-ны үйл ажиллагааны үндсэн чиглэл нь жинхэнэ ЖДҮ эрхлэгчдийг улсын хэмжээнд дэмжих, хамгаалах юм.

Монгол Улсын хэмжээнд хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, жинхэнэ ЖДҮ-ийг дэмжин хамгаалдаг иргэний нийгмийн гурван тулгуур багана гэгддэг  МҮХАҮТ, МАОЭНХ, ББНХ нь хувийн хэвшлийг бодитоор дэмжиж, эдийн засгийг тэлэх үндсэн зорилго бүхий мөрийн хөтөлбөртэй АН-ыг дэмжиж хамтарч  ажиллахаар болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 4 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 8 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 5 цаг 28 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 5 цаг 42 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 5 цаг 46 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 5 цаг 49 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 6 цаг 2 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 8 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 6 цаг 10 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цаг 17 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 6 цаг 23 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 6 цаг 30 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ...
Top