x

АН: Ковидын үед зарцуулах 5.1 их наяд төгрөгийг иргэн бүрт олгохыг шаардаж байна

Ардчилсан намын ЕНБД Ц.Баатархүү, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Дөлгөөн нар өнөөдөр \2020.06.12\ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын ЕНБД Ц.Баатархүү “Корона вирусын энэ үед эдийн засгийн нөхцөл байдалд маш хүнд болж,  аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, ажилгүйчүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа энэ үед эрх барьж буй нам маш өндөр үнэтэй, тансаг сонгууль хийж байгаад Ардчилсан нам харамсаж байна. Эрх баригчдын эдийн засгаа эрчимжүүлэх 5.1 их наядын долоон шийдвэр чинь амьдралд буухгүй, үр дүнгүй байна. Бизнес эрхэлж байгаа иргэдийн үйл ажиллагаа сайжрахгүй, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа энэ үед эдийн засгаа эрчимжүүлэх шуурхай арга хэмжээ авах шаардлагатай. 

Учир нь Монгол Улс одоо байгаа нөхцөл байдалдаа судалгаатай зөв дүгнэлт хийж, оновчтой шийдвэр гаргахгүй бол ар араасаа маш олон аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа хааж эдийн засаг сэргэж чадахааргүй хүнд нөхцөл байдал руу орох гэж байна. Тиймээс Ардчилсан нам гурван зүйлийг санал болгож байна. Тодруулбал, Covid-19-ын үед авах 5.1 их наяд төгрөгийг гадаадад амьдарч байгаагаас үл хамааран Монгол Улсын иргэн бүрд ижил тэнцүү нөхцөлтэйгөөр олгох боломж байна.

Өөрөөр хэлбэл, гадаадад амьдарч байгаа иргэддээ сар бүр 500 ам.долларын тусламж дэмжлэг үзүүлэх ажил хэрэгч саналыг гаргаж байна. Мэдээж гадаадад ажиллаж, амьдарч буй бүх иргэндээ мөнгөн дэмжлэг үзүүлэх боломжгүй ч оюутан, эмчлүүлж байгаа, ажилгүй болсон зэрэг онцгой шалтгаантай иргэддээ туслах боломжтой. Саяхан Польш улсад харамсалтай хэрэг гарлаа. Үүнийг эрх баригчид, төр засаг хараагүй юм шиг өнгөрүүлэх нь буруу.

Мөн эдийн засгаа эрчимжүүлэх, хувийн хэвшлүүдээ дэмжих, ажлын байрыг хамгаалах шаардлагатай. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид болоод том, жижиг гэж ялгахгүй аж ахуйн нэгжүүддээ урт хугацаатай хүүгүй зээл олгох боломж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд өрх айл, аж ахуйн нэгжүүдээ дэмжээд ажлын байрыг нь хамгаалаад, ажилтай орлоготой байлгаж болж байна.

Гэтэл манай улсад  Covid-19-ын үе буюу эдийн засгийн энэ хүнд үед Монгол Улсын Засгийн газар эх үүсвэр нь тодорхойгүй 5.1 их наяд төгрөг зарцуулна гэж амласан. Гэтэл тэр мөнгө юунд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй байна. Бидний хардаж байгаагаар Covid-19-ын үед зарцуулагдах 5.1 их наяд төгрөг энэ тансаг сонгуульд зарцуулагдаж байна уу  гэж харж байна ” гэв.

Цар тахлаас дөрвөн сарын дотор 40 гаруй мянган хүн ажилгүй болоод байна

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Б.Дөлгөөн “Covid-19-ын үед  зарцуулагдахаар төлөвлөсөн 5.1 их наяд төгрөгийг иргэдийн амьжиргааг хамгаалахад  зарцуулах ёстой.

Нэгдүгээрт, төрөөс ямар ч хамааралгүй хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагааг дэмжих замаар 700-800 мянган ажлын байрыг хамгаалах хэрэгтэй байна. МҮХАҮТ-ын  гаргасан судалгаагаар цар тахлаас болж эхний дөрвөн сарын дотор 40 гаруй мянган хүн ажилгүй болсон. Энэ тоо өдрөөс өдөрт өссөөр сонгуулийн дараа бүр нэмэгдэхээр байна.

Тиймээс Covid-19 дэгдээгүй байхад төлөвлөсөн ажил буюу усан оргилуур, музей зэргийг хойшлуулж аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй байна. 2018 онд хийсэн судалгаагаар ядуурлын төвшин 28.5 хувьд хүрсэн байсан. Гэтэл 2018 онд эдийн засаг Covid-19-ын үе муудаагүй байсан. Тэгвэл одоо 2018 оны 28.5 хувь дээр нэмэгдээд нийт хүн амын 15 хувь ядуурал руу орох эрсдэлтэй байна.

Тиймээс Засгийн газар бодлогоо эрсдэлтэй бүлэг рүү чиглүүлэх ёстой. Түүнээс  биш  ямаанд мөнгө өгөх зэрэг хөтөлбөр чинь  байгаа онохгүй байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 1 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 3 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 8 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 12 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 5 цаг 32 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 5 цаг 46 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 5 цаг 50 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 5 цаг 53 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 6 цаг 6 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 12 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 6 цаг 14 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цаг 19 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цаг 21 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 6 цаг 27 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 6 цаг 34 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top