x

Банзрагчийн Түвшингийн гурван төгөлдөршил

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог, Хан-Уул дүүрэгт АН-аас нэр дэвшигч, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн eрөнхийлөгч Банзрагчийн Түвшинтэй АН-ын мөрийн хөтөлбөрийнх нь талаар цөөн хором хөөрөлдөв. 

-Олон нийт сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даагчдын мөрийн хөтөлбөрийг сонждог. Гэвч дийлэнх нь биелэх, биелэх эсэх нь бүрхэг, хүмүүст л таалагдаж байвал гэсэн шиг мөрөөдлийн жагсаалт зоочихдог л доо. Тийм болохоор сэтгүүлчийнхээ хувьд нэр дэвшигчдийн өрнүүлж байгаа яриа, дэвшүүлж байгаа сэдэв, тайлбарлаж байгаа мөрийн хөтөлбөрөөс Хөгжлийн үзэл баримтлал шингээж үү, үзэл санаа тээж үү гэдэгт илүү анхаардаг. Энэ асуултаас ярилцлагаа эхлэх үү?

-Асуултаа ширүүхэн эхлүүлж байх чинь ээ /Инээв/. Тантай санал нэг байна. Мөрийн хөтөлбөр гэдэг биелэшгүй мөрөөдлийн жагсаалт, хүмүүст таалагдах амлалтын цуглуулга байж болохгүй л дээ. Ер нь яаж ч бодсон мөрөөдөл биелэхгүй байх тусмаа сүрдмээр, оргилд нь хүрэхэд амаргүй юм шиг бодогдоно. Тийм болохоор хэрэгжих боломжтой зүйлээс илүү ярихад “амттай”, итгүүлэх “ид шидтэй”, сонсоход чимэгтэй байж таараа. Хоосон амлалт, мөрөөдлийн жагсаалтаар олон нийтийн сэтгэл зүйг байлдан дагуулах гэж оролдох нь популизмын нэг шинж чанар юмуу даа.

Миний хувьд мэргэжлийн эдийн засагч, санхүүч хүн. Тийм болохоор хэт сэтгэл хөдлөлд автахаас зайлсхийж, тоо тооцоолол, алсын хараа, бүтээмжид илүүтэй түшиглэж, гарц, шийдлийг тодорхойлохыг зорьдог. Түр зуурын нүд хуурах арга угаасаа явуургүй. Эргээд уулзах нүүргүй, эргүүлээд тайлбарлах үггүй, итгэлийг алдах нь өөрийнхөө үнэ цэнийг үгүй хийж байгаатай адил. Тийм ч учраас миний хувьд итгэл даах юмсан л гэж хичээдэг. Сонгуульд нэр дэвшихдээ АН-ын мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, хэрэгжих боломжит хувилбар дээр суурилж, хэрэгжүүлэх бодлого, уриа үгээ гаргасан байгаа.

-Тэрийгээ тодотгохгүй юу?

-Миний уриа үг бол “Өрхийн санхүүг дэмжинэ”. Цар тахал дэлхий дахинд тархснаас үүдээд нөхцөл байдал их өөрчлөгдөж байгаа. Манай Улсын хувьд ч амаргүй сорилтууд хүлээж буй. Эдийн засгаа элгээр нь хэвтүүлэхгүй, хор уршиг багатай, иргэнтэй ээлтэйгээр даван туулж, өсөлтийг өрх бүрд бодитоор хүргэхэд оновчтой бодлого зайлшгүй чухал байна. Энэ хямралт байдлаас өрхийн санхүүг дэмжсэн эдийн засгийн бодлого аварна.

Өнөөдөр Өрхийн санхүүг дэмжих, Улсын төсвийн менежмэнтийг сайжруулах, Төрийн шинэ менежмэнтийг нэвтрүүлэх гэсэн 3 цогц алхамыг зөв хэрэгжүүлж чадвал тулгараад ужгирч байгаа “өвчнийг” эдгээх боломж бий. Менежмент гэдгийг эрт цагийн монгол сэтгэлгээнд засах ухаан гэж томьёолж байсан юм билээ. Тэгэхээр засах ухаанаа илүү чамбайруулж, суурь үндэснээс нь тордвол өөрөө аяндаа өндийгээд ирнэ. Монголчууд ярьдаг даа. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаа төрөө зас гэж. Энэ бол манай өвөг дээдсийн гүн ухаан. Төрт ёсны үнэт зарчим, хэм хэмжээ тогтоосон тодорхойлолт. Эдүгээ хүн төрөлхтөн улс орны хөгжлийг хүний хөгжлөөс эхэлнэ гэж үзэж, хүн төвт хөгжил гэж ярих болсон. Үүнийг монголчууд аль эрт мэддэг, түүнийгээ хэрэгжүүлдэг байжээ. Энэ нь дээрх хэлц үгээс тод харагдаж байгаа юм.

МОНГОЛ УЛС ӨНӨӨДӨР ХҮНДЭЭ ТӨВЛӨРӨХ, ӨСӨЛТИЙГ ӨРХДӨӨ ЖИНХЭНЭ УТГААР НЬ ХҮРГЭХ, ДУНДАЖ ДАВХАРГЫГ ТЭЛЭХ НЬ ХӨГЖЛИЙН ЛУУЖИН БОЛЖ, ЭРЧИМТЭЙ ХӨГЖИЛ ӨӨД ХУРДАЦТАЙ УРАГШЛАХ ЦАГ БОЛСОН.

-Та дэвшүүлж байгаа 3 алхамаа тодорхой тайлбарлаж өгч болох уу?

-Бололгүй яахав. Өнгөрсөн он жилүүдэд бид уул уурхайн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг сайжруулах талаар томоохон бодлогуудыг явуулж ирсэн. Гэсэн хэдий ч өнөөдөр өрхийн санхүү сайжраагүй, ажилгүйдэл хавтгайрсан хэвээрээ л байна.

Тиймээс Нэгдүгээрт, өрхийн санхүүг дэмжинэ. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг өндөр хувиар өслөө гэж ярьдаг боловч иргэдийн орлого төдийлөн өсдөггүй. Өрх гэрийн орлого ч төдийлөн нэмэгддэггүй. Үүнийг шийдвэрлэх арга бол иргэдийг ажлын байртай, орлоготой байлгах бодлого юм.

Миний санал бол ажлын байрыг олноор бий болгохын тулд төсвийн сангуудыг Төрийн банканд төвлөрүүлэх юм. Үр ашиг нь тодорхойгүй 20 гаруй тусгай сан төсөвт бий. Тэдгээр сангууд нь иргэд рүү чиглэсэн зорилготой боловч төсвийн хөрөнгийг үр ашиггүй урсгаж байна. Ийм учраас сангуудыг Төрийн банканд нийлүүлж, зөвхөн /жижиг дунд үйлдвэрлэлийг/ ЖДҮ-ийг дэмжих банкны менежментийг нэвтрүүлэх хэрэгтэй. Ингэснээр Төрийн банк нээлттэй, олон нийтийн хяналттай болж, ЖДҮ зээл жинхэнэ эзэддээ очдог болно. Мөн зээлийн батлан даалтын санг ЖДҮ-г дэмждэг банкны дэргэд авч, иргэдээс ирсэн сайн төслүүдэд шууд баталгаа гаргадаг нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай.

Төрийн банк нээлттэй, олон нийтийн хяналттай болж, ЖДҮ зээл жинхэнэ эзэддээ очдог болно. Мөн зээлийн батлан даалтын санг ЖДҮ-г дэмждэг банкны дэргэд авч, иргэдээс ирсэн сайн төслүүдэд шууд баталгаа гаргадаг нөхцлийг бүрдүүлнэ. Ингэж гэмээнэ иргэдээ, айл өрхүүдээ дэмжсэн бодлого болж чадна. Хэрвээ ийм шинэчлэл хийвэл танд танил улстөрч, таньдаг дарга, тал засах башир арга, тал хувийг атгуулах авлигын далд хэлбэр хэрэггүй. Нээлттэй, хяналттай эрх зүйн орчин бүрдвэл улстөрчид ЖДҮ хулгайлах гарцгүй болж, хамгийн тооцоолол сайтай, хэрэгжүүлэх боломжтой төсөл бичсэн нь хөнгөлөлттэй санхүүгийн эх үүсвэр авч, өөрсдөө мэдээд үйл ажиллагаагаа өргөжүүлчихнэ.

Хоёрдугаарт, улсын төсвийн менежментийг сайжруулах нь чухал гэж үзэж байгаа. Манай улсын өр өдрөөс өдөрт өсч байна. Шалтгаан нь санхүүгийн мэргэжлийн үйл ажиллагаа, санхүүгийн менежмент хийгдэхгүй байгаа явдал юм. Бид маш өндөр хүүтэй зээлийг үр ашиг муутай зүйлд, байшин барилга барих ажилд зарцуулсаар байвал улсын маань тусгаар тогтнолд ч аюул учрах хэмжээнд хүрнэ. Тийм ч учраас улсын зээлийг үр ашигтай зүйлд зарцуулж, улсын мөнгийг хяналтанд оруулна гэсэн санаа л даа.

Гуравдугаарт, төрийн менежментийг сайжруулах шаардлагатай. Төр гэдэг нэрийн дор иргэдийн бизнес хийх боломжийг хумьдаг байдал манайд газар аваад байна. Жирийн иргэн хүн бизнесээ хийхийн тулд 20 гаруй тусгай зөвшөөрөл авдаг. Тэр бүхэнд хүнд сурталтай нүүр тулдаг. Үүнийг дагаад авлига гээч нь шат шатандаа нүүрлээд байна. Төр өөрийгөө иргэд, бизнес эрхлэгчдээсээ тусдаа мэт хандлага дэлгэрсэн байна. Гэтэл төрийн жинхэнэ менежмент бол иргэд, бизнес эрхлэгчдийнхээ төлөө, хүмүүсийнхээ төлөө нийтийн мөнгийг нийтийн эрх ашгийн төлөө зарцуулахад чиглэх учиртай шүү дээ. Энэ менежментийг сэтгэлгээний түвшинд ч тэр, санхүүгийн менежментийн түвшинд хянан зохицуулж ажиллуулах хэрэгтэй.

ТӨРИЙН ШИНЭ МЕНЕЖМЕНТИЙГ НЭВТРҮҮЛСНЭЭР ТӨР БҮХ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОДОГ БИШ, БҮХ ЗҮЙЛИЙГ ЗОХИЦУУЛДАГ БОЛНО. ТӨР ИРГЭДДЭЭ ҮЙЛЧИЛДЭГ БОЛОХООС БИШ ИРГЭДЭЭ ДАРАМТАЛДАГ, ТЭДЭНД ХҮНДРЭЛ ЧИРЭГДЭЛ УЧРУУЛДАГ БАЙЖ БОЛОХГҮЙ.


УИХ-ын сонгуулийн 29-р тойрог Хан-Уул дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Банзрагчийн ТҮВШИН-гийн сонгуулийн штаб

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы Оцүчи хотод ойн түймэр гарч, 1000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж байна 1 цаг 47 мин БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” боллоо 1 цаг 49 мин Олон Улсын Парламентын Холбооны 152 дугаар Ассамблей Истанбул хотод боллоо 1 цаг 50 мин ОХУ-аас шатахуун, Казахстан улсаас түүхий нефть нийлүүлэхээр тохиролцлоо 1 цаг 52 мин Сүүний салбарын бодлого, цаашдын арга хэмжээний талаар хэлэлцлээ 1 цаг 53 мин Хэнтий аймагт зам тээврийн ослын улмаас 26 хүний амь нас хохирчээ 1 цаг 55 мин Азийн элсний наадмаас жюү жицүгийн тамирчин Г.Монголжин хүрэл медаль хүртлээ 1 цаг 57 мин Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төслийн удирдах хороо хуралдлаа 1 цаг 57 мин Бага насны хүүхдэд өдөр бүр 15 минут ном уншиж өгвөл тухайн хүүхдийн IQ 6-10 хувиар нэмэгддэг 1 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 4 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 4 цаг 33 мин Монгол Улсын махны экспорт 85 мянган тоннд хүрч, түүхэн дээд амжилт тогтоолоо 4 цаг 34 мин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсүүдийг есөн дүүрэгт байршуулж, үйл ажиллагааг нь цахимжуулна 4 цаг 35 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 4 цаг 36 мин Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарын эцсийн шатны борлуулалт эхэллээ 5 цаг 56 мин Монгол, Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ 5 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгчтэй уулзав 5 цаг 59 мин Дархан-Уул аймагт орон сууцны барилгын ажил 50 хувьд хүрээгүй бол захиалга авахыг хориглов 6 цаг 1 мин Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа 6 цаг 2 мин МҮБХ-ноос тавдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь гарлаа 6 цаг 4 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top