x

Т.Аюурсайхан:МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэмцэл зарим бүлэглэлийнхэнд таалагдахгүй байгаа тул харлуулж, гүтгэж байна

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн  Т.Аюурсайхан,  МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль эрх зүйн ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат, МАН-ын сонгуулийн штабын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр  нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

МАН энэ удаагийн УИХ-ын сонгуульд бодлого мөрийн хөтөлбөрөө уралдуулж, ёс зүйтэй, шударга өрсөлдөхийг бусад нам, эвсэл, нэр дэвшигчдэд уриалж, энэ дагуу сонгуулийн ажлаа зохион байгуулж байгааг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Аюурсайхан мэдээллийн эхэнд тодотголоо. Тэрбээр МАН нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй, хар пиар хийхгүй гэсэн зарчмаа хариуцлагатай биелүүлж байгаа ч улс төрийн зарим нам, эвсэл, ялангуяа АН-ын зүгээс гүтгэлэг, хар пиар бүхий мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг цацаж байгаад шүүмжлэлтэй хандлаа.

Т.АЮУРСАЙХАН:

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх төрөө, намаа цэвэрлэнэ гэж хэлсэндээ хүрч, алдаа дутагдал, гажуудлыг ил хэлж ярьж, ард түмэнтэй хамтарч шударга ёсны төлөөх тэмцлийг эхлүүлж, тодорхой үр дүнд хүрсэн. Салхит, Асгат Тавантолгой, Баганнуур, Гутайн даваа, “Эрдэнэт”, Ноён-Уул зэрэг ордуудын хууль бус үйлдлийг зогсоож, байгалийн баялгийг төр,  ард түмний мэдэлд авч, цаашид ч авахаар ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын хулгайд алдагдсан, хууль бусаар олгогдсон нийтийн эзэмшлийн талбайг буцаан авч, сургууль, цэцэрлэг, зам талбайг тохижуулж байна. Энэ бүхэн зарим улстөрч, бүлэглэлийнхэнд таалагдахгүй байгаа тул хар пиар, гүтгэлэг цацаж байна.

Энэ бүлэглэлийнхэн байгалийн баялаг, Улаанбаатар хотын газруудыг төр, ард түмний мэдэлд биш өөрсдийн эрх мэдэлд үлдээхийн төлөө тэмцэж, МАН-аас хийж хэрэгжүүлж байгаа бүх ажлыг харлуулж, гүтгэх зэрэг ажиллагаа явуулж, 29 тойрогт мөнгө тараах ажлыг эхлүүлчихсэн байна.

МАН аливаа алдаа дутагдал, зөрчлийг нууж хаахгүйгээр олон нийтэд хэлж ярьж, тэмцэж байгаа. Цаашид ч нууж хаахгүй. Бид парламентад шударга ёсны шинэ жишгийг тогтоож байна. Бид 2016 онд таван төсөвтэй, алдагдал нь 20 гаруй хувьд хүрчихсэн, гадаад валютын нөөц нь хасах болчихсон маш хүнд эдийн засгийг хүлээн авсан. Бүх түвшинд эмх цэгц, сахилга бат, хариуцлага, шударга алдагдсан. Хууль шүүхийн байгууллагын хуйвалдаан гүнзгийрсэн. Байгалийн баялгаа завшсан. Хоорондоо хуйвалдаж, 34 их наяд төгрөгийг өршөөн хэлтрүүлсэн. Ингэж ФАТФ-ын саарал жагсаалтад орох үндэслэлийг бий болгосон. Бид өнгөрсөн хугацаанд хүчээ нэгтгэж, хамтарч ажилласны хүчинд эдийн засгийг сайжруулж, ард иргэдийг ажил орлоготой байлгах арга хэмжээг авч,  улс даяар их бүтээн байгуулалтыг өрнүүлж чадсан. Макро эдийн засгийн түвшинд маш олон ажлыг хийж хэрэгжүүлсэн. Үүний үндэслэл нь нээлттэй ил тод байсан явдал. Монгол Улсад анх удаагаа төрийн өндөрлөгүүд ард түмэнтэйгээ хүчээ нэгтгэж, нэг зүгт харч чадсан. Үүнийг цаашид үргэлжлүүлэх хариуцлагатай сонгууль болж байна.

Ү.АМАРБАТ:

МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг цагдан хорих, мөн бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасантай холбогдуулан  МАН-аас мэдэгдэл гаргаж, СЕХ-нд шаардлага хүргүүлсэн гэдгийг тус намын  Хууль, эрх зүйн хэлтсийн Ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат хэллээ. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг цагдан хорих шийдвэр хуулийн үндэслэлгүй гэдгийг тайлбарлалаа.  УИХ-ын тухай хуульд заасны дагуу тухайн нэр дэвшигчийн УИХ-ын гишүүний бүрэн эрх хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвших үнэмлэхээ авснаар үйл ажиллагааны баталгааг олгодог. Ийм үед шүүхээс эргэлзээтэй, хардлага төрүүлсэн шийдвэр гаргаж, Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхэд халдаж байна гэлээ.

Б.БАЯРБААТАР:

Сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүд Сонгуулийн тухай хуулиар хориглосон хууль бус сурталчилгаа явуулж байгаа талаар МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар энэ үеэр мэдээлэл өглөө. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш хууль зөрчсөн байж болох мөнгө, архи тараах, шашины эд зүйл ашиглах, дайллага цайллага хийх, амлалт өгөх, бусад нам, эвслийнхээ сурталчилгааны материалыг устгах зэрэг 50 гаруй зөрчил, мөн МАН-ын нэр дэвшигчдийг харлуулж, гүтгэн доромжилсон, нийгэмд сөрөг үр дагавар авчирахуйц худал мэдээлэл түгээсэн 1000 гаруй хуурамч акаунтыг илрүүлж, хариуцлага тооцуулахаар холбогдох газарт ханджээ.

МАН сонгуулийн дагуу сурталчилгааны материалаа түгээхдээ коронавирусээс урьдчилан сэргийлэх журам, зөвлөмжийг мөрдөж, айлын хаалга тогшихгүйгээр үүдэнд нь үлдээж байгаа ч бусад намынхан түүнийг цуглуулж, устгах үйл ажиллагаа явуулж буйд шүүмжлэлтэй хандаж, ёс зүйтэй, шударгаар өрсөлдөхийг бусад нам, эвсэлд уриаллаа.

МАН-ын сонгуулийн штаб

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 2 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 6 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 10 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 5 цаг 30 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 5 цаг 44 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 5 цаг 48 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 5 цаг 52 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 6 цаг 5 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 10 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 6 цаг 13 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цаг 17 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цаг 20 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 6 цаг 25 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 6 цаг 33 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг...
Top