x

Сайд Д.Цогтбаатарын жолооч Германд 11 жилийн ял сонслоо

ХБНГУ-ын Дрезден хотын шүүх 2019 онд 70 кг хар тамхи зөөж явсан Монголын хоёр дипломатчийг хар тамхи зөөвөрлөж явсан нь нотлогдсон гэж үзэн тус бүр 11 жилийн хорих ял оноов.

Сандал ширээтэйгээ зууралдан улайран сонгуульдаж буй Д.Цогтбаатар сайдыг нэг намынх нь нөхөр Т.Аюурсайхан гишүүн “Оффшор дансан дахь мөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарла, УИХ-ын гишүүнээс татгалз” хэмээн улалзтал хэлж байсан бичлэг цахим орчинд бий. Нээрээ ч Д.Цогтбаатар оффшорт данстай нь илэрч, мөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй баларч байсан ч цагийн аясаар мартагдах тийшээгээ ханджээ. Гэвч 2019 оны эхээр Истанбул дахь дэд Консул Н.Баттүшиг, Д.Цогтбаатарын жолоочоор ажиллаж байсан С.Эрдэнэбаяр нар Герман руу 70 кг героин тээвэрлэж яваад баривчлагдсан.

Н.Баттүшиг бол Д.Цогтбаатарын баруун гарын хүн Б.Баярсайханы баз хүргэн нь аж. С.Эрдэнэбаяр бол ойлгомжтой. Аль 2009 онд Д.Цогтбаатар Гадаад яамны ТНБД-аар томилогдохдоо өөрийн жолоочоор сонгон нөхөрлөж эхэлсэн байдаг. С.Эрдэнэбаяр Д.Цогтбаатарын 2010.07.28-ны Б/172 тоот тушаалаар Торонтод, 2010.12.31-ны өдрийн Б/412 тоот тушаалаар өөрийнх нь жолоочоор, 2011.03.18-ны өдрийн Б/35 тоот тушаалаар Лондонд, 2017.08.07-ны өдрийн Б/106 тоот тушаалаар сайд Д.Цогтбаатарын жолоочоор, 2018.08.14-ний өдрийн Б/154 тоот тушаалаар Истанбул дахь Ерөнхий Консулын газарт жолоочоор тус тус томилогджээ.

Гайхалтай байгаа биз. Хүссэн үедээ гадаадад, хөөгдсөн үедээ Монголд ирж Д.Цогтбаатар сайдын жолооч болдог. С.Эрдэнэбаяр очсон газар болгондоо Элчин сайдынхаа үгэнд оролгүй томордог тухай Элчин сайд асан Т.Залаа-Уул нүүр номондоо бичжээ.

Мөн 2009 онд Д.Цогтбаатарыг ТНБД байхад Польшийн Цагдаагийн газраас ГХЯ-нд ирсэн 69 хүний нэр бүхий материал дотор түүний хайрт жолооч С.Эрдэнбаярын нэр байсан учраас нам дарсан нь өнгөрсөн онд илэрсэн юм. Германчууд С.Эрдэнбаярыг зургаан удаа нутагт нь хар тамхи тээвэрлэн орсныг илрүүлжээ. Бичвэрийн эхэнд өгүүлсэнчлэн Д.Цогтбаатарын оффшор дансан дахь мөнгөний эх үүсвэр хар тамхины картелиас орж ирсэн байж болзошгүй.

Энэ сэжгийг батлах мэт Д.Цогтбаатар сайд 2019 оны хоёрдугаар сард Мюнхен, Венад хуралд оролцох нэрийдлээр Европыг зорьсон байдаг. Германд очиж жолоочдоо өмгөөлөгч хөлсөлсөн төдийгүй, Прагад дуудан өмгөөлөгчтэйгөө жолоочийнхоо мэдүүлгийг үгсэн тохирсон тухай эх сурвалжийн мэдээллүүд хэвлэлээр гарсан удаатай.

Мөн дэд консул Н.Баттүшиг “Энэ хар тамхи Монголын Засгийн газрынх” гэж мэдэгдсэн нь тархи ажиллуулна. Мэдээж Ерөнхий сайд тэдэнд үүрэг өгнө гэж юу байхав. Шууд хариуцдаг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар холбоотой байж болох уу. Түүний оффшор дахь дансанд орсон мөнгө С.Эрдэнэбаяраар дамжин олон улсын хар тамхины картелиас орж ирэв үү. Ер нь оффшор дансанд бохир мөнгө л хадгалагддаг шүү дээ.

А.ЧАНДМАНЬ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 19 цаг 31 мин Монтенегро улсын түүхийн товч 19 цаг 40 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 19 цаг 46 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 19 цаг 51 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 55 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 19 цаг 59 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 20 цаг 53 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top