x

Монгол, Сингапур улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна

Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Уг ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапур улсын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнанд захидал илгээжээ.

Захидалд, “Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Эрхэм хүндэт Сайд Танд чин сэтгэлийн баярын мэнд хүргэе. 2019 онд Танай сайхан оронд Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувиар албан ёсоор айлчилж, энэ үеэр Тантай албан ёсны хэлэлцээ хийж, эдийн засгийн хөгжил, гадаад бодлогын нэн чухал асуудлуудаар үнэ цэнэтэй санал солилцсоноо эргэн санахад таатай байна.

Манай хоёр улс 50 жилийн хугацаанд улс төр, нийгэм, худалдаа, эдийн засаг, боловсролын салбарт амжилттай хамтран ажиллаж, эдүгээ Сингапур улс Зүүн өмнөд Азийн бүс нутаг дахь бидний итгэлт анд, найдвартай түнш болжээ.

Цаашид өнөөгийн ололт амжилтдаа сэтгэл ханалгүйгээр бидний өмнө нээлттэй байгаа өргөн боломжийг ашиглан Монгол, Сингапурын харилцааг улам идэвхжүүлэн хөгжүүлэх нь дараачийн шатны зорилго болно гэдэгтэй Та санал нэгдэх бизээ. Монгол, Сингапур хоёр улс зөвхөн хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн талбарт улам үр бүтээлтэй хамтран ажиллах боломж байна.

Дэлхий даяар "COVID-19" коронавируст халдвар тархсан өнөөгийн ээдрээтэй цаг үед бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг чухал үүрэгтэй билээ. Энэ дашрамд Сингапур Улсын зүгээс цар тахалтай тэмцэх хүрээнд манай улсад сэтгэл харамгүй дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлж буйг минь хүлээн авна уу” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 19 цаг 30 мин Монтенегро улсын түүхийн товч 19 цаг 39 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 19 цаг 45 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 19 цаг 50 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 54 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 19 цаг 58 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 20 цаг 52 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top