x

Багшаас үүдэлтэй бизнесийн зам

Сонгогчдын өмнө “нэр дэвшигч” хүүхдүүдийнхээ ээж, 23 жил ханилсан ханийхаа түшиг, эгч дүүсийнхээ нөмөх А.Адъяасүрэн багш хүний охин өөрөө бас багш. Тэр  ухаан  суусан цагаасаа л ээжтэй нь хамт гэр дүүргэдэг сургуулийн амьдрал дунд хүн болж хүмүүжсэн. Ээжийн хэлдэг сургаал, байнга ярьдаг амттай яриануудаас өөрөө хичээж  зүтгэвэл сайхан ирээдүй хүлээж буй гэдэг ойлголтыг яс махандаа шингээжээ.

Манай ангийн хүүхэд ийм сайн сурсан, ийм зөв сэтгэлтэй, ийм шударга...гэсэн түүхүүдийг тэр ээжээсээ сонсч, дагаж дуурайх,  өөрөө ч тэдний нэг байхыг тэсгэл алдан хүлээсээр найман настайдаа сурагч болж жинхэнэ сургуулийн босгыг алхав.  Ийнхүү Адъяа  охины  ертөнцийг  үзэх  үзэл,  сайн муу,  сайхан муухайг ялгаж салгах ой ухаан багшийн амьдрал дунд үүсч, хэзээ ч сарнихгүйгээр төлөвшин тогтжээ.

“Би том болоод багш болно” гэж олон хүүхэд багадаа мөрөөддөг. А.Адъяасүрэн бас хүсч мөрөөдсөнөөрөө Монголын багш нарын хамгийн том оюуны уурхай Багшийн дээд сургуульд 1992 онд элсэн оров. Улаанбаатарт хөл тавьсан анхны жил Баянхонгорын дугаартай пургон харахаараа нутгаа, ээжээ санаад уйлчихдаг байсан ч нэг мэдэхэд дөрвөн жил өнгөрлөө.

Түүхийн багшийн мэргэжил эзэмшиж, сургуулиа 1996 онд амжилттай  төгсөхөд сургуулийн удирдлагаас түүнд багшаар үлдэж ажиллахыг санал болгох нь тэр. Оюутан охины сурлагын дүн онцгой сайн байснаас гадна  түүний жинхэнэ багш хүнд байх оюунлаг суурь төлөвшил, тэвчээр хатуужил, насандаа баймгүй зангарагтай чанарыг туршлагатай доктор,  профессорууд  олзуурхан онцолсон  хэрэг.

Ийнхүү тэр хичээлийн танхим, шөнө дөл хүртэл үлдэж хичээлээ давтдаг номын сан гээд Улаанбаатар хот дахь гэр орон нь мэт дотно болж хувирсан төрөлх Багшийн их сургуульдаа түүхийн багшаар ажиллаж эхэллээ.

Амьдрал гэдэг их далайд хойшид ч өөрийг нь хөтөлсөөр байх даль сэлүүрээ гартаа чанга  гэгч атгав. Багшийн  дээд, номын  сан, оюутны байр  хооронд жим гартал жирийлгэсэн оюутны дөрвөн жил их сургуулийн багшийн зам болж үргэлжлэв. Тэр багш нарын багш болсондоо хязгааргүй догдлох боловч энэ мэргэжил алдах эрхгүй, алгуурлаж амиа хичээж бүр болдоггүйн учрыг улам бүр ухамсарласан, өөрийн мэдлэгийг тэлж, ур чадвараараа танигдсан он жилүүд байжээ.

Багшийн алдрыг яруу найрагч энэ ертөнцийн нандин сайхан алба хэмээн өргөмжилсөн нь хэзээнээсээ багш дор мөргөж ирсэн уламжлалтай соёлт монгол түмний сэтгэлд хүрсэн билээ. А.Адъяасүрэн “Багш бол нинжин сэтгэл, сахилга хариуцлага, ёс зүй” хэмээн тодорхойлдог.

Ажил, мэргэжил бол хүн бүрийн аз жаргал 

Ардчилсан хөдөлгөөн өрнөж, нийгэм шинэ тогтолцоонд шилжиж байх эхэн үед Баянхонгороос 18-хан настайдаа түм түжигнэж бум бужигнасан их хотод анхлан хөл тавьсан олон охид, хөвгүүд өөр, өөрийн замналыг гаргаж, янз бүрийн дурсамжийг бий болгожээ. Тэд ардчилалтай хамт шинэ нийгмийг бүтээж, ив ижилхэн гараан дээрээс алаггүй адилхан тулсан сорилт бэрхшээлийг давж энэ цагт ирсэн баатрууд.

Тэдний нэг нь өдгөө Монгол Улсын орчин цагийн зам тээврийн салбарын магнайд Баянхонгорынхоо Номгон хайрханы нэрийг дуурсгаж яваа Амгалангийн Адъяасүрэн билээ. Түүний ажил, амьдралын гараа түүхийн багшаар эхэлсэн, одоо хийж байгаа ажил нь ч энэ мэргэжилтэй шууд холбогддог.

ТЭРБЭЭР 1999 онд бизнест хүч үзэхээр шийдэхдээ мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх орон зай байгааг олж харсан байлаа. Түүнийг дунд сургуулийн сурагч байх социализмын үед наймдугаар анги төгсөгчдөөс ТМС буюу мэргэжилтэй ажилчдыг бэлтгэдэг сургуульд хүүхдүүд элсэн орж, ирээдүйн ажил мэргэжлээ сонгодог байв. Гэтэл 90-ээд оны сүүл гэхэд мэргэжлийн боловсрол, ялангуяа техникийн тусгай чадвар, дадал бүхий ажилчдыг бэлтгэдэг сургуулиуд үүдээ хааснаас үйлдвэр эрхлэх, ажлын шинэ байрууд бий болох боломж үндсэндээ хумигдсан нь боловсролын салбарын гажуудал байлаа. Алсдаа ийм сургууль байгуулах зорилго нь түүний хувьд хувийн бизнес хөөгөөд мэргэжлээ орхиод буй чадварлаг багш нарын араас орохгүй, багш хэвээр үлдэх гарц болсон байна. 

Ерөөс  түүний толгойд сургуулиас өөр зүйл байсангүй. Нөхөр нь ч түүний энэ бодлыг дэмжиж, хамтран зүтгэхээр сэтгэл шулуудав. Ингээд нөхөртэйгөө хэлэлцэж, хадам аавынхаа байрыг барьцаанд тавьж, дөрвөн сая төгрөгийн зээл банкнаас авснаар бизнесийнхээ анхны нэгж жолооны сургалтын төвөө хоёр автомашинтайгаар байгуулсан байна.

А.Адъяасүрэнгийн үүсгэн байгуулж, 20 жил амжилттай удирдсан “Номгон Санчир” группийн түүх авто сургуулиас ийн эхэлж, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэн гаргадаг “Ти Эс Ти” МСҮТ-өөр хүрээгээ тэлж, “Топ транспорт” ХХК-иар авто замын хүнд даацын тээвэрт хүчээ сорьж байна.

“Номгон Санчир” авто сургууль өнгөрсөн хугацаанд 50 гаруй мянган жолооч бэлтгэснээс гадна МСҮТ-дөө найман чиглэлээр авто тээврийн засвар үйлчилгээний ажилтан бэлтгэж байгаа бөгөөд “Оюу толгой” компанийн аюулгүй жолоодлогын сургалт хариуцсан анхны монгол компаниар тав дахь жилдээ ажиллаж байна. Группийн хэмжээнд өдгөө 500 орчим ажилчин, багш, мэргэжилтэн ажиллаж байна.

Зөвхөн эдгээр тоо түүнийг хэр баргийн эмэгтэйн зүрхэлж ордоггүй том бизнест ямар их тууштай хөдөлмөрлөснийг нь, тэр дундаа авто тээврийн салбарт тэргүүлэгч болсныг илүүц тодотголгүйгээр илтгэдэг. “Ажилчин хүн мэргэшсэн байна гэдэг цалин орлоготой, амьдрал нь тогтвортой, сэтгэл нь урам зоригтой байхын нэр. Ямар ч тохиолдолд хүн ажилтай л бол аз жаргалтай байдаг шүү дээ” гэж А.Адъяасүрэн өөрийнхөө бусдад бий болгосон, түгээсэн аз жаргалынхаа утга учрыг инээмсэглэн өгүүллээ.

Багшийн мэргэжлээс үүдэлтэй бизнесийн зам

Түүнээс бизнесийн амжилтын нууцыг асуухад тэр бас л дахиад “Багш бол нинжин сэтгэл, сахилга хариуцлага, ёс зүй”гэж хариулав. А.Адъяасүрэн  бизнестээ, амьдралдаа ч багш хүнийхээ хувьд зан чанараа хадгалж нуруутай хандаж, ухарч няцахгүй чамбай ажиллажээ.

Ийнхүү багшийн сэтгэлээр эхэлсэн бизнесийн гараа 50 мянга гаруй жолооч, зуу, зуугаар тоологдох мэргэжилтэй ажилтан төрүүлж, өдгөө 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, зөвхөн Баянхонгороос 300 гаруй хүн эднийд ажиллаж, алтан шар замд тоосоо өргөж байна. Ажлын ч амьдралын ч аян замын ч алтан шар зам өөдөө байг ээ.

УИХ-ын сонгуулийн 3-р тойрог, Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшигч Амгалангийн Адъяасүрэнгийн сэтгүүлээс.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв аймгийн Лүн сум орчимд үер буув саяхан Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 12 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 14 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 19 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 22 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 26 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 5 цаг 43 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 5 цаг 57 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 6 цаг 0 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 6 цаг 4 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 6 цаг 17 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 23 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 6 цаг 25 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цаг 30 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цаг 32 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 6 цаг 38 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 6 цаг 45 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув
Top