x

АН туршилтын санал авах үйл ажиллагаа зохион байгуулах уриалга гаргаж, СЕХ-нд шаардлага хүргүүллээ

АН туршилтын санал авах үйл ажиллагаа зохион байгуулах уриалга гаргаж, СЕХ-нд шаардлага хүргүүллээ

 

ИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцож буй бүх улс төрийн нам, эвсэл, бие даагчдын төлөөллийг оролцуулан урьдчилсан сонгууль зохион байгуулж турших шаардлага хүргүүлж буйгаа АН-аас өнөөдөр мэдээлэв. 

 

Засгийн газраас баталсан Коронавируст цар тахлын үед УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах тухай журмын хүрээнд энэ удаагийн сонгууль болно. Ингэхдээ, улсын хэмжээнд 2070 хэсгийн хороонд санал авах юм. Дээрх журмын хүрээнд санал авахад, нэг хүн дунджаар 7-10 минут зарцуулна гэсэн урьдчилсан тооцоог гаргасан талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү мэдээллийн эхэнд тодотголоо. 

 

Тэрбээр, "Дээрх хугацаанд иргэд саналаа өгнө гэвэл сонгуулийн өдөр багтаж амжих эсэх асуудал үүснэ. Түүнчлэн сонгогчийн ирц хүрэхгүй байх эрсдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, сонгогчийн сонгох эрх алдагдахад хүрнэ. Тиймээс АН-аас СЕХ-нд бүх нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулан санал авах ажлыг нэг хэсгийн хороонд зохион байгуулж турших шаардлага хүргүүлж байна. Ингэхгүй бол сонгуулийн өдөр иргэд бөөгнөрөх, маргах нөхцөл байдал үүсэж болзошгүй" хэмээв. 

 

Мөн тэрээр, мөнгө, эд зүйл тараах, хууль бусаар санал худалдаж авах гэсэн оролдлого гарвал АН-д баримттайгаар мэдээлэхийг уриалж, тухайн мэдээллийг урамшуулж авахаа хэллээ. Хэрэв хууль бусаар санал худалдан авах үйлдэл гаргавал тухайн этгээдийг тараасан мөнгө, эд зүйлийн үнэлгээг 10 дахин үржүүлж торгох хуулийн заалттай байдаг гэдгийг сануулаад, энэ нь сонгуулийг шударга, мөнгөний биш мөрийн хөтөлбөрийн өрсөлдөөн болгох ач холбогдолтой хэмээн тайлбарлалаа. 

 

АН-ын хуулийн хэлтсийн дарга н.Ариунболд, Сонгуулийн тухай хуулийн 81.7-д заасны дагуу сонгогчийн саналыг авах зорилгоор тараасан мөнгө, эд зүйлийн үнэлгээг 10 дахин нэмэгдүүлж торгохоор заасан хэмээн тайлбарлаад, ийм үйлдлийг мэдээлбэл, мөн ижил үнэлгээг иргэдэд олгож, хуулийн байгууллагаар шалгуулна хэмээлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 1 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 12 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 19 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 23 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 26 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 5 цаг 43 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 5 цаг 57 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 6 цаг 1 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 6 цаг 4 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 6 цаг 18 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 23 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 6 цаг 26 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цаг 30 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цаг 32 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 6 цаг 38 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 6 цаг 45 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув
Top