x

Хятадын компани хоёр сая километрийн баталгаатай автомашины батарей үйлдвэрлэхэд бэлэн болжээ

Хятадын цахилгаан автомашины батарей үйлдвэрлэгч CATL компани 16 жилийн хугацаанд хоёр сая километр зам туулах баталгаатай зай хураагуурыг үйлдвэрлэхэд бэлэн болсноо зарлажээ.

Өнөөдөр ихэнх автомашин үйлдвэрлэгчид батарейндаа 3-8 жилийн хугацаанд 96,000-240,000 километрийн зам туулах баталгаа өгдөг юм.

CATL (Contemporary Amperex Technology) компани уг батарейгаа АНУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Тесла компанитай хамтран бүтээж байгаа гэсэн мэдээлэл өмнө нь цацагдаж байжээ.

Тиймээс шинэ батарейны захиалагч нь Тесла болох магадлал өндөр байна.

Шинэ батарейг бүтээх зардал ердийнхээс 10 хувиар өндөр болж байгааг CATL компанийн ерөнхийлөгч Зэн Юүчун хэвлэлд ярьжээ.

Тус компани BMW, Daimler, Honda, Toyota, Volkswagen, Volvo компаниудад батарей нийлүүлдэг бөгөөд сүүлд энэ оны хоёрдугаар сард Тесла компанид Model 3 загварын батарей нийлүүлэх хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулж байв.

Европын цахилгаан автомашины эрэлт энэ оны эхний гурван сард 2019 оныхтой харьцуулбал 72 хувиар нэмэгдсэн тухай Canalys судалгааны байгууллага мэдээлжээ.

Мөн хугацаанд зах зээлд нийлүүлэгдсэн нийт шинэ автомашины 7 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байжээ.

Гэхдээ энэ нь коронавирусийн цар тахлын улмаас шинэ автомашины нийлүүлэлт нэгдүгээр улиралд 26 хувиар буурсан үеийн үзүүлэлт юм.

CATL компани одоо Германы зүүн бүсийн Эрфурт хотод lithium-ion батарейн үйлдвэр байгуулж байгаа ба 2021 онд ашиглалтад орох ажээ.

 

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 3 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 22 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 25 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 29 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 5 цаг 46 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 6 цаг 0 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 6 цаг 3 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 6 цаг 7 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 6 цаг 20 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 26 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 6 цаг 28 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цаг 33 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цаг 35 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 6 цаг 41 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 6 цаг 48 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув
Top