x

Н.ПУНЦАГ: Улстөрчдийн ярьдаг бодлого, баталсан хуулиас бодит үр дүн гарсангүй

Ховд аймаг, УИХ-ын сонгуулийн 16-р тойрогт Ардчилсан намаас УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга Б.Пүрэвдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Ховд хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн Н.Пунцаг нар нэр дэвшиж байна.

Нэр дэвшигчдийн уулзалтын үеэр Ховд аймгийн уугуул, “Хүнлэг үйлстэн” холбооны үүсгэн байгуулагч, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн Нэргүйн ПУНЦАГТАЙ цөөн хором ярилцлаа.

-УИХ-ын өнгөрсөн дөрвөн жилийг Та юу гэж харж байна вэ?

-Урьд өмнөх сонголтын үр дүнг ямар байгааг Та бид харсаар, мэдэрсээр байгаа. Биднийг төрд төлөөлж буй эрхмүүд иргэдэд очих боломжийг хулгайлж төсвийг үрэлгэн зарцуулж ах дүү амин хувьдаа шиг хонжоо олж  өөрсдөө өндийсөөр энгийн иргэд харин сөхөрч байна. Монголын улстөрчид хууль батлах, бодлого хэрэгжүүлэх тухай хангалттай их ярилаа. Эдийн засгийг сайжруулна, авлига хээл хахуулыг бууруулна гэсэн том том амлалтаа хэрэгжүүлсэнгүй, үр дүн гарсангүй. Өөрсдөө амьдралаас тасарч харин сонгууль болоход сонгогчдоо эргэж санадаг болсоор олон жил боллоо.

-Одоо улстөрчид ямар ажил хийх ёстой вэ?

-Угтаа бол төр улсын бодлого иргэн рүүгээ чиглэсэн иргэдийн амьдралд нөлөөлдөг байх үндсэн үүргээ биелүүлдэг байх ёстой. Төр иргэдээс авсан татварыг зөв зарцуулж зөв зохион байгуулж, ЖДҮ-ийг хөгжүүлж ажлын байр бий болгон ажилгүйдэл, ядуурлыг бууруулах бодитой ажил үгүйлэгдэж байна. Өнөөдөр хэт улстөржилт, бүлгэрхэг байдлаас ангижирч улс аймаг, орон нутгийг цоо шинэ бодлого, арга барилаар удирдах дорвитой өөрчлөлт хийхгүй бол бид шударга бус, тэгш бусын шавартаа гүн шигдсэн чигээрээ үлдэнэ. Та бүхэн сонголтоо зөв хийгээрэй. Та бүхний итгэлийг алдахгүй, иргэдийн үгийг сонсч, шийдвэр гаргах түвшинд иргэдийн үгийг хүргэж чадах төрийн түшээд Монголд өнөөдөр хэрэгтэй байна. Иргэн бүр орлоготой, өрх бүр өсөлттэй байж иргэн баян, улс хөгжинө.

Б.ОД

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 20 цаг 22 мин Монтенегро улсын түүхийн товч 20 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 20 цаг 38 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 20 цаг 42 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 20 цаг 47 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 20 цаг 50 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 21 цаг 45 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top