x

Эдийн засагч, санхүүчид УИХ-д бодлого тодорхойлно

Парламент бол улс орны хэмжээний бодлого ярьдаг, хууль боловсруулдаг газар. Тиймээс УИХ-ын гишүүд хууль, эрх зүй, санхүү, эдийн засгийн мэдлэгтэй байх ёстой. Аливаа парламентыг том зургаар нь харвал эдийн засагчид, хуульчид жин дардгийн учир энэ. УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийг мэргэжлээр нь жагсаахад дээрх дүр зураг батлагдана. Тухайлбал, АН-аас нэр дэвшигчдийн 46 хувь, МАН-ын нэр дэвшигчдийн 30.3 хувь, “Зөв хүн-электорат эвсэл”-ийн нэр дэвшигчдийн 33 хувь, Шинэ эвслийн нэр дэвшигчдийн 21 хувь нь эдийн засагч, санхүүч мэргэжилтэй хүмүүс байгаа ажээ.

Тэд хууль тогтоох дээд байгууллагад сонгогдож гэмээнэ ямар улс орны эдийн засгийг сэргээх, төсөв, санхүүгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр ямар бодлого боловсруулж ажиллах бол оо. Энэ жилийн ээлжит сонгуулиар бүрдэх УИХ гадаад өр, хар жагсаалт гэхмэт эдийн засгийн олон тулгамдсан асуудалтай нүүр тулна. Мөн байгалийн баялгийг иргэддээ хэрхэн тэгш шударга хуваарилах вэ, уул уурхайд шүтсэн эдийн засгаас олон  тулгуурт эдийн засгийг хэрхэн бий болгох вэ гэдэгт ч эдийн засагчид, санхүүчдийн дуу хоолой чухал.

Энэ бүхэнд хариулт хайж, УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй зарим эдийн засагч, санхүүчдийн илэрхийлсан байр суурь, хэлсэн үгийг онцолж байна.

Б.Түвшин:

/УИХ-ын сонгуулийн 29-р тойрог, Хан-Уул дүүрэгт АН-аас нэр дэвшигч/

Тэрбээр эдийн засагч, санхүүч, хуульч мэргэжилтэй. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын eрөнхийлөгч. Төсвийн үр ашиг, бүтээмжийн менежментийг нэвтрүүлэх, төрийн шинэ менежментийг нэвтрүүлэх, дундаж давхаргыг бат бөх болгох тухай асуудал хөнддөг нэгэн. Мөн санхүүгийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн цөөхөн санхүүчдийн нэг. Түүний гол санаануудыг дор онцоллоо.

-Дундаж давхарга бол нийгмийн гол цөм. Тэд чимээгүй хөдөлмөрлөж, татвараа төлж, илүү зүйлд анхаарлаа хандуулж чадахгүй байна. Тэдэнд дэмжлэг хэрэгтэй. Дэмжиж чадвал улсын хөгжилд тэдний оролцоо хамгийн чухал нь юм.

-Дэлхийг хавтгай болгож байгаа зүйл бол технологийн хөгжил юм. Өнгөрсөн зуунд бол шинжлэх ухааны нээлтүүд, аж үйлдвэрийн хөгжил нь хөгжлийг тодорхойлж байсан бол одоо технологийн хөгжил бүх асуудлыг шийдвэрлэж байна.

-Мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээхийн гол давуу тал нь хүний олон нь гэхээсээ илүү оюун ухаанаар бүтээх боломжууд байдаг учраас манайд харин ч илүү боломжтой.

-Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал. Мөн л технологийн хөгжилтэй холбогдож байж илүү их боломжийг бүтээнэ.

-Өнөөдрийн байдлаар Монгол Улс свот шинжилгээ хийж ажиллаагүй байгаа харагддаг. Давуу, сул талаа тодорхойлоогүй, аюул, боломж нь юу болохыг тогтоохгүйгээр бид ямар давуу талаа ашиглаж илүү олон боломжийг бий болгох вэ гэдгээ мэдэхгүй.

-Ирээдүйд зарцуулахын төлөө улсын төсвийг огт зарцуулахгүй байна. Өнөө маргаашийг аргацаасан байдлаар, улстөрчдийн лобби байдлаар зарцуулж байна.

-САНХҮҮГИЙН РЕФОРМ, ТӨСВИЙН САХИЛГА БАТЫН ТУХАЙ ЯРИХААС ӨӨР АРГАГҮЙ. ТӨР АВЛИГА, БҮЛЭГЛЭЛЭЭ ДИЙЛЭХГҮЙ УЧРААС ХҮЧГҮЙДЭЖ, ОЛСОН МӨНГӨНИЙХӨӨ ҮР АШГИЙГ ТООЦОЖ ЧАДАХГҮЙ БОЛСОН БАЙНА. ИЛҮҮ МӨНГӨ ГАРВАЛ ЯАЖ ТАРААХ ВЭ ГЭДЭГ ПОПУЛИСТ ХУВИЛБАР Л ХАМГИЙН ТҮРҮҮНД ШИЙДВЭРЛЭГДДЭГ.

-Хэтийн мөрөөдлийн шинжтэй зорилтууд тавиад байх нь тийм ч оновчтой биш. Яагаад гэвэл ирээдүйд зориулсан хөрөнгө оруулалт хийж чаддаггүй учраас хичнээн зөв стратеги, хэтийн зорилго тавьсан ч түүнд хүрэх гүүр байхгүйтэй адил. Зүй нь тодорхой зорилго тавиад, одоо байгаагаа түүнтэй холбох, эсвэл энд байгаагаа дээшлүүлэх байдлаар тэнд хүргэх ёстой. Тэгэхээр ийм гүүр байхгүй үед 2050 оны мөрөөдлийг ярихаас илүү өнөөдрийн Монгол Улсын төсвийн орлого, зарлагаа ярьсан нь хөрсөндөө буух байх.

-Улсын секторын санхүүгийн тухай ярих цаг нь ч болсон. Бүх хүмүүс татвараа төлж байна. Үүнийг яаж үрэх вэ гэдгээс илүү яаж их болгох вэ, яаж бүтээмж үйлдвэрлэх вэ гэдэг бодлого явах ёстой ч өнөөдрийн байдлаар яаж үрэх, яаж үнэгүй өгөх вэ гэдэг бодлого нь л түрүүлчихсэн.

З.Энхтөр:

/УИХ-ын сонгуулийн 12-р тойрог, Сүхбаатар аймагт МАН-аас нэр дэвшигч/

Тэрбээр банк санхүүгийн мэргэжилтэй. 2000-2003 онд ХААН банкны Санхүү эрхэлсэн дэд захирал бөгөөд Америк-Монголын удирдлагын багийн гишүүнээр ажиллаж тус банкийг хөл дээр нь босгож, үнэ цэнийг нь өсгөн хувьчлах ажлыг удирдан зохион байгуулсан. Банкны санхүүгээр мэргэшсэн толгой эдийн засагчдын нэг. Эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр түүний гол санаануудыг тодруулъя.  

-Нэгдүгээрт, хөгжил гэж юу юм бэ гэдгийг арай өөр нүдээр харах ёстой. Хөгжил гэдэг бол хөшөө барьж, байшин будаж, зам харгуй янзлахын нэр биш. Хүнээ хөгжүүлж, ажилтай, орлоготой болгож, өрхийн амьжиргааг дээшлүүлж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж байж хөгжил бий болдог.

-Хүний хөгжил дээр сум, орон нутаг, аймаг, улс орны хөгжил тогтдог. Үйлдвэрлэлийг бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлж хүмүүсээ ажил, орлоготой болгоё, үүнийг дагасан эдийн засгийн өсөлтийг хангая, хувийн хэвшлийг хөгжүүлье гэдэг бол гол санаа.

-СҮХБААТАР АЙМАГ ХЭРЭГЛЭГЧ БИШ ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГ БОЛОХ ЁСТОЙ. ХИЙЖ БҮТЭЭЖ БАЙЖ ХҮМҮҮС АЖИЛТАЙ БОЛНО. АЖИЛТАЙ ХҮН ОРЛОГОТОЙ, ЦАЛИНТАЙ МӨНГӨТЭЙ БОЛНО. ХҮМҮҮС НЬ АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ, ЦАЛИН МӨНГӨТЭЙ БОЛОХ ЮМ БОЛ БУСАД ЭДИЙН ЗАСГАА ДЭМЖЭЭД ЯВНА.

-Малчдыг дэмжих бодлого чухал. Тухайлбал малчид орон нутагтаа байгуулагдсан ноос, ноолуур, махны үйлдвэрт хувьцаа эзэмших ёстой. Ингэж тэдний хувь оролцоог нь хангаж өөрсдийнх нь эрх ашгийг холбож байж үйлдвэр оршин тогтноно. Хэн нэгэн баян мөнгөтэй хүний өмч биш, тэр хүмүүсийн өөрсдийнх нь дундын өмч болж, зөв нээлттэй компанийн засаглалтай явах юм бол эцсийн дүндээ орон нутгийн малчид ч орлоготой, орон нутгийн иргэд ч ажилтай, орлоготой, аймаг орон нутгийг төсөвт ч хөрөнгө мөнгө төвлөрдөг, олон талын ач холбогдолтой.

Б.Отгонтөгс:

/УИХ-ын 19-р тойрог буюу Дархан-Уул аймагт “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч.

МУИС-ийн профессор, эдийн засгийн ухааны доктор. Багш, судлаач. Тэрбээр хэрэглээний эконометрик, эконометрикийн үндэс хичээлүүдийг заадаг. Судлаачийн хувьд тэрбээр эдийн засгийн тулгамдсан асуудлуудаар байр сууриа ийн илэрхийлжээ.

-БИД ХЭЦҮҮ ЦАГТ ЧИГЛЭСЭН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЖ, ТҮҮНИЙГЭЭ ИРГЭДЭД САЙН ОЙЛГУУЛЖ ТАЙЛБАРЛАЖ ЧАДДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ӨРӨӨ ТӨЛӨХИЙН ТУЛД ТАТВАРАА НЭМЖ БАЙГАА. 2022-2024 ОНД ТОМ ӨР ТӨЛНӨ ГЭДГЭЭ ОЙЛГУУЛЖ, НИЙТЭЭРЭЭ БҮСЭЭ ЧАНГАЛЖ БАЙЖ ХҮНД ҮЕИЙГ ДАВАХ БАЙХ.

-Төсвийн мөнгөний зарцуулалтыг сайн хянах учиртай. Өрх гэрүүд ухаалаг шийдвэр гаргах ёстой. Хүн бүр эдийн засгийн хямралд бэлтгэж, өрөө төлж чадахгүй бол яах вэ гэдгээ бодох учиртай. Бүгдээрээ хадгаламжтай, илүүдэл хэрэглээгээ танах хэрэгтэй байна. Байгалийн нөөцийг гамтай хэрэглэж, хүүхдүүд маань үлдэх хорвоо гэж бодох учиртай. Хариуцлагатай байх хэрэгтэй байна.

-Эдийн засгийн түүх гэж том салбар байдаг. Өнгөрсөн үед хямрал болоход улс орнууд түүнийг хэрхэн даван туулж байсныг уншиж үзэхэд Өр зохицуулалтын онцгой комисс байгуулах ёстой гэж бодож байна. Уг комиссыг ирэх найман жилд ажиллуулах хэрэгтэй. Хоёр сонгууль дамнаж бид өртэй байх юм. Энэ комиссыг нам, засгаас хамаарахгүйгээр мэргэжлийн хүмүүсээс бүрдүүлж, байгуулах ёстой. Сангийн сайд, Уул уурхайн сайд нь зах зээлээс мөнгө олох гэж явдаггүй. Энэ комиссын хүмүүс энэ тал дээр ажилладаг, төрийн бодлого шийдвэр тэдний үгээс гарахгүй явдаг байх ёстой. Ингэж байж өрөө төлж чадна. Уг комисс зөвхөн өрийн менежмент дээр ажиллана, улс төр, төрийн ажилтай хутгалдахгүй л гэсэн үг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 19 цаг 45 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 19 цаг 50 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 19 цаг 50 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 20 цаг 0 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 20 цаг 17 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 20 цаг 24 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 20 цаг 32 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 20 цаг 39 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй Уржигдар 18 цаг 54 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав Уржигдар 18 цаг 22 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно Уржигдар 17 цаг 54 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов Уржигдар 17 цаг 37 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана Уржигдар 16 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Уржигдар 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Уржигдар 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Уржигдар 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Уржигдар 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Уржигдар 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Уржигдар 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Уржигдар 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пакс Глобалика (Pax Globalica) Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top