x

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийн дунд томилгооны сонсгол явуулна

2020 оны нэгдүгээр сард УИХ-аар баталсан ХЭҮК-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар комиссийн таван гишүүнээс гадна эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нэг гишүүнийг шинээр бий болгосон билээ.

Уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ХЭҮК-ийн таван гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нэг гишүүний орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан байна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн 19 иргэний томилгооны сонсголыг 2020 оны зургадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд гаригт цахимаар явуулах юм байна.

ХЭҮК-ын таван гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан нэг гишүүнийг УИХ зургаан жилийн хугацаагаар томилно. Харин энэ удаад УИХ-аас шууд нэр дэвшүүлж томилохын оронд нээлттэй сонсгол зохион байгуулж, нэр дэвшүүлэлтийг ч мөн нээллтэй явуулах шинэ жишиг тогтоож байгаа юм.

 

Сонгон шалтгаруултад оролцсон 19 нэр дэвшигчийг мэдээллийг parliament.mn цахим хуудаст байршуулсан бөгөөд зургадугаар сарын 10, 11-нд болох нээлттэй сонгол дээр нэр дэвшигч тус бүр дээр томилгооны сонсгол хийх юм байна.

    2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн томилгооны сонсголын хуваарь:

        Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчид:

        09.00-09.10 Томилгооны сонсголын дэгийг танилцуулна.

        09.10-10.00 Х.Мөнхзул

        10.00-10.50 Г.Агар-Эрдэнэ

        10.50-11.40 Б.Энхболд

        11.40-12.30 З.Өнөржаргал

        12.30-13.10 завсарлага

        13.10-14.00 Б.Өнөрмаа

        14.00-14.50 М.Гантулга

        14.50-15.40 Т.Ихтамир

        15.40-16.30 Б.Баттулга

        16.30-17.20 Б.Нармандах

        17.20-18.10 С.Энхцэцэг

2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн томилгооны сонсголын хуваарь:

        Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчид (үргэлжлэл)

        09.00-09.10 Томилгооны сонсголын дэгийг танилцуулна.

        09.10-10.00 Ж.Хунан

        10.00-10.50 Г.Нарантуяа

        10.50-11.40 Д.Сүнжид

        11.40-12.30 С.Энхбаяр

        12.30-13.30 завсарлага

        13.30-14.20 Ц.Адъяахишиг

        Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчид

        14.20-15.10 Ш.Цогбаатар

        15.10-16.00 П.Оюунчимэг

        16.00-16.50 Г.Наранбаатар

        16.50-17.40 Д.Цэнд-Аюуш    

Томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага Томилгооны сонсголын дэгийн Хавсралтад буй “Томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 18.00 цагаас өмнө batbyamba@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын 1.8, 1.9-т заасны дагуу Ажлын хэсэг томилгооны сонсгол явуулахдаа “Томилгооны сонсголын дэг (хавсралтаас уншина уу)-ийг баримтална.

Томилгооны сонсголыг Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат даргалан явуулна. Томилгооны сонсгол явуулах бүрэлдэхүүнд Ажлын хэсгийн гишүүд орно. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан нар Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 1 цаг 31 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 1 цаг 35 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цаг 39 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 1 цаг 46 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 1 цаг 49 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 1 цаг 53 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 1 цаг 57 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 2 цаг 0 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 7 цаг 17 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 7 цаг 31 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 7 цаг 35 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 7 цаг 39 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 7 цаг 52 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 7 цаг 57 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 8 цаг 0 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цаг 4 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цаг 7 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 8 цаг 12 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 8 цаг 20 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top