x

Я.Санжмятав: Ардчилсан нам Монгол Улсыг авч явах шинэ, сэвгүй залуусаа илгээж байна

Ардчилсан намын төлөөлөл өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг гардан авлаа.

Үнэмлэх гардан авах ажиллагаанд АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, тус намын сонгуулийн штабын менежер, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар оролцов.

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү:

-"Өнөөдөр монгол улсын УИХ -ын хуулийн дагуу АН-ын ҮБХ-ны шийдвэрийг сонгууль зохион байгуулах төв байгууллага СЕХ баталгаажуулж 76 нэр дэвшигчдийн албан ёсны үнгэмлэхийг гардуулан хүлээлгэж өглөө. АН энэ удаагийн УИХ -ын сонгуульд дарга нар нь иргэдийнхээ боломжийг булаадаг, мэдээллийг давуу талтай байдлаараа иргэдэд очих ёстой зээл, Жижиг дунд бизнесийнхний боломжийг булааж авдаг энэ байдлыг зогсоохоор өрсөлдөж байна. Төр нь иргэдээ сонсдог ойлгодог, иргэдийнхээ хүсэл, шаадлага зорилгыг хүлээж аван шийдвэрлэдэг тунгалаг төртэй болъё. Эдийн засгийн өсөлт зөвхөн цаасан дээр байдаг зүйл биш, эдийн засгийн өсөлт бол өрх болгонд хүрдэг тогтолцоог бүрдүүлье гэдэг уриатайгаар энэ сонгуульд оролцож байна.

АН-ын мөрийн хөтөлбөр бол мөрөөдлийн жагсаалт биш. Иргэд олон нийтийн олон удаагийн судалгаа мөн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудын хэлэлцүүлгээр гарч ирсэн санал дүгнэлтээр хийгдсэн хөтөлбөр юм. АН нэгдүгээрт хуулиа хүндэлж, биелүүлэхийг намууд, нэр дэвшигчдэд уриалж байна. Сонгууль гэдэг бол улс төрийн намууд бие биенээ муулж харлуулах явдал биш. Харин бодлогоор мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөх боломж юм. Хоёрдугаарт АН-аас иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж өрсөлдье хэмээн уриалж байна. Иргэдийнхээ сонгох эрхэд халдахгүй байх, зөв үнэн мэдээлэл өгөх нь чухал. Хуулиа дээдэлж нээлттэй, шударга өрсөлдөөн явуулахыг бүх нэр дэвшигчиддээ албан ёсоор дахин уриалж байна".

АН-ын ерөнхий менежер Я.Санжмятав: 

-“АН энэ нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах шинэ, сэвгүй, МУ-ыг авч явах мэргэжлийн парламент байгуулах нэр дэвшигчдийг илгээж байгаа. Манай дэвшүүлсэн 76 хүний 71,5 хувь нь шинээр УИХ-д нэр дэвшиж буй залуучууд бөгөөд 60 орчим хувь нь хуульч, эдийн засагчид байгаа гэдгийг дахин хэлье. Улс орны хөгжилд инженерүүд хэрэгтэй. Тэд ч мөн тодорхой байр суурийг эзэлж байгаа. АН 30 жилийн хугацаанд ард түмэндээ амласан олон зүйлийг хэрэгжүүлснийг та бүхэн мэднэ. АН хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөг та бүхэндээ олгож байсан.

Бид малчдад малыг нь, иргэддээ олон сууц, газрыг нь өмчлүүлж мөн гадаад оронд явах паспортыг нь өгөхөөр амлаж байсан. Энэ амлалтуудаа хэрэгжүүлсэн. Өнөөдөр эдийн засгийн эрх чөлөө иргэн бүрт байгаа хэдий ч өрх, иргэн болгон эдийн засгийн энэ эрх чөлөөг эдэлж чадахгүй байна. Өнөөдөр бидний ард түмэндээ өргөн барьж байгаа гол зүйл бол монголын томоохон компаниуд, 30 гэр бүл л 30 гаруй лицензийг эзэмших үү эсвэл гурван сая иргэн, айл өрх бүр бизнес эрхэлдэг, бий болгосон бүтээгдэхүүнээ монголын зах зээл, цаашлаад дэлхийн гаргах боломжийг бий болгох уу.

Бид энэ боломжийг бүрдүүлэх мөрийн хөтөлбөрөө бариад, үүнийг хийх шинэ залуу боловсон хүчнээ илгээж байна. Жинхэнэ ЖДҮ-ийг хөгжүүлэх хүмүүс маань өрх гэр бүлүүд билээ. Нэг гишүүн 950 сая төгрөг ЖДҮ -ээс авсан. Бидний тооцооллоор үүнийг 95 өрхөд өгч, амьдрал ахуйг нь дэмжих бололцоотой. Төрийн албан хаагч, багш эмч нарийн ард байгаа гэр бүлд нь бизнес эрхлэх боломжийг олгьё. Өнөөдөр ажилгүй байгаа хүмүүс нэгдээд ажиллах боломжийг нь бий болгьё.

Бидэнд итгээрэй АН өнөөдөр шинэ залуусаа илгээж байгаа. Би УИХ-д гурван удаа сонгогдсон. намайг дэвш гэсэн ч би хүлээж аваагүй. Яагаад гэвэл би залуучуудаа дэмжин, тэднийг чиглүүлэхээр ерөнхий менежрээр ажиллаж байгаа. Монголын ард түмний амьдралд шударга ёсыг хэрэгжүүлэхийн төлөө, мөнгөнд хууртахүй байхын төлөө, засаглалаар ялалт байгуулж худлаа амлалт өгөхийг таслан зогсоохын төлөө бид өрсөлдөж байна. Энэ асуудлуудыг өөрчлөхгүй юм бол сонгууль хийж яах юм. Та бүхнийг өөрчилнө гэдэгт бүрэн итгэж байна" гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (202.126.90.139)
    Сэвтэй хууччуулаа дэвшүүлээгүй гэж хэлээд байгаа юм аа даа, сэвгүй залуугийн ард нь нуугдчихаад сэв болгох зүйлээ хийх үү?
    2020 оны 06 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 1 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 6 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 20 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 24 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 28 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 31 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 5 цаг 48 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 6 цаг 2 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 6 цаг 6 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 6 цаг 9 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 6 цаг 23 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 28 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 6 цаг 30 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цаг 35 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цаг 37 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 6 цаг 43 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 6 цаг 50 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар...
Top