x

Хэрэв энэ хотод усан парк байсан бол...

Зураг: Зураач С.Цогтгэрэл

Тоглож байгаад ойчив. Тэр уйлав. Гэхдээ өвдгөө тэврээд уйлах түүнийг ээж нь аргадав. Хөөрч баярлаад сүйд. Нулимс нь ч хатаагүй байхад бүр чин сэтгэлээсээ инээж байна. Энэ бол хүүхэд. Ариун гэгээн бас, юу ч бичигдээгүй цаас. Гэнэн томоогүй сэтгэл. Өргөөд шидэхэд ч намайг бариад авна гэж итгээд инээж баярлаад бууж ирдэг эрдэнэ. 

...Дөрвөн бяцхан зүрх далайн аялал хийсэн. Жаргалтай инээсэн. Дараа нь одсон. Мэдэхгүй юм даа. Хэрэв энэ хотод усан парк байсан бол, тэр нь хүүхэд бүхэн очиж баярлаж болохоор элбэг, дэлбэг бол, эцэг эх нь ажилтай, орлоготой бол тэр дөрөв хөөсөнцөр дээр хөвж, барилгын ухсан нүхэн дэх усанд орох байсан гэж үү...

Хоёрхон жилийн өмнө хөлбөмбөгийн талбайд бяцхан хүү амиа алдахад, тоглож явсан жаалхүү тогтой утсанд цохиулж хорвоог орхиход, хэдхэн сарын өмнө хөл хорионд гэртээ тоглож байсан гурван бяцхан зүрх үүрд зогсоход бид шуугиад л өнгөрсөн. Өргөгч кранд дайруулж амиа алдсан охины нэрээр барилгын салбарт бугшсан идээ бээрийг шахах хууль батална гэж амлаж байсан улстөрчид ч аниргүй болж.

Хэрээ мэт гуаглаж, зовлон зооглогчид оо!!! Ядаж өөр өөрсдийгөө хуурахаа больчих. Өдөрт 100, 100-гаараа бэртэж байгаа хүүхдүүдийн төлөө ээлтэй болгох юуг бид хийсэн бэ. Яаж ийж байгаад олох гэж шуналтсан хэдэн зуун тэрбум төгрөгөөс чинь хүний амь үнэгүй юү. Дураараа дургилгүй, зөв, шударгаар өөртөө үнэнч амьдраад өгөөч.

2020 оны эхний улиралд буюу эхний гурван сард улсын хэмжээнд 31,841 хүн гэмтэж, бэртсэн байна. Тэдний 27.2 хувь нь 0-15 насны хүүхэд. Гуравхан хоногийн дараа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Зургадугаар сарын 1-нд хүүхэд эрхлүүлж, чихэр тараахаас илүүтэй өдөр бүр аюулгүй амьдрах эрхийг нь хангаж өгөөч. Бусдаас бурууг эрж, бие биеэ чичлэхийн оронд би юу хийх вэ гээд яг одоо эхлээч. Хүлээж суугаад, хэл амаа билүүдээд, хэчнээн удсан ч өөрчлөгдөхгүй худал хуурмагтаа живж амьдарснаас гараад амьдарч байгаа орчноо аюулгүй болго. Аюулгүй орчинд амьдрах эрхээ хариуцах ёстой эздээс нь нэх. Өөрөө ч оролц.

Дахиад нэг тоо бичье. Энэ он гарснаас хойш дөрөвдүгээр сарын 15 хүртэлх хугацаанд 0-17 насны 8970 хүүхэд гэмтэж, бэртээд эмнэлгийн тусламж авчээ. Амь үрэгдсэн тоог харин орхие. Нүдэнд дасал болгож, тоогоор илэрхийлдэг зүйл үхэл биш.

...Далайн дээрэмчин, сансрын нисэгч, алдартай тамирчин, аймшиггүй чин зоригтон... Юунд ч баригдалгүй, ямар ч цензургүйгээр мөрөөдөж, биелүүлэхээр тэмүүлдэг ариун зүрхнүүд амгалан нойрсог. Маань уншиж, зул бариад тэднийг үдлээ... Маргааш харин та юу хийх вэ? Өөртөө үнэнчээр хариулаарай.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 13 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 19 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 2 цаг 3 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 2 цаг 22 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 2 цаг 43 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 19 цаг 30 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 19 цаг 55 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 20 цаг 9 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 20 цаг 12 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 20 цаг 15 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 20 цаг 33 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 22 цаг 18 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 22 цаг 19 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 22 цаг 30 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 12 цаг 17 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи...
Top