x

Чингэлтэй дүүрэгт “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” үүдээ нээлээ

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийн нээлт энэ сарын 29-ны өдөр ёслол төгөлдөр боллоо. 

Шинэ төвийн нээлтэд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан болон өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэд оролцлоо. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг уг төвийг байгуулахыг санаачилсан бөгөөд өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжих, үйлдвэрлэлээ тогтворжуулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор ХХААХҮ-ийн яамтай хамтран Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулж байгаа юм. Энэ төвд Чингэлтэй дүүргийн иргэд түрээсийн төлбөргүйгээр эрүүл, аюулгүй орчинд өрхийн үйлдвэрлэлээ эрхлэх боломжтой болжээ.

Тус төв нь зоорийн давхартайгаа нийлээд 4 давхар барилга бөгөөд нэг давхартаа сургалтын танхим, үзэсгэлэн худалдаа эрхлэх заалтай. Хоёр, гурван давхартаа түрээсийн өрөөнүүд болон оёдлын заалтай аж. Оёдлын зааландаа иргэд өөрсдөө оёдол хийж, бүтээгдхүүнээ борлуулах боломтой юм байна. 

Нээлтийн үеэр УИХ-ийн гишүүн М.Оюунчимэг: “Хөдөлмөрлөж буй хүнийг дэмжиж байж улс орон хөгждөг. Чингэлтэй дүүргийн онцлог бол өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүд маш их байдаг. Энэ дүүрэгтээ нэр дэвшээд ажиллаж байхад хамгийн их ажигдлагдсан, мөн иргэдээс хүсэлт их ирдэг байсан зүйл нь “Бид хашаандаа л үйлдвэрлэл эрхлээд байна, өрхийн үйлдвэрлэлээс, үйлдвэрлэгч хүртлээ хөгжмөөр байна аа” гэсэн хүсэлт байсан. Тэгээд тойрогтоо нэг ийм өрхийн үйлдвэрлэл төв барья гэж шийдээд улсын төсөвт 1.2 тэрбум төгрөгийг суулгаж чадсан юм. Ингээд дүүрэг, хороо, ХХААХҮ-ийн яамтай хамтраад нэг жил хагасын дотор энэ өрхийн үйлдвэрл дэмжих төвийг амжилттай барьж, өнөөдөр нээлтээ хийж байна. Бид хашаа, подволоосоо гарч үйлдвэрлэл үйлчилгээний төв дотор үйл ажиллагаагаа явуулж өсөн дэвжих зайлшгүй шаардлага байгаа. Тийм ч учраас бид хамтраад энэ сайхан өргөөг Чингэлтэй дүүргийнхээ өрхийн бизнес эрхлэгчиддээ зориулж байгаа юм” хэмээн хэллээ.

ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан “Энэ төвийг нээхэд УИХ гишүүн, ӨБХ-ны дарга М.Оюунчимэг 2017 оноос газрын асуудлын хөөцөлдөж бүтээж, хөрөнгийн улсын төсөвт суулгуулаад өнөөдөр дөрвөн давхар барилга маань ашиглалтад орж байна. Энэ барилга ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн иргэдэд маш хямдхан ажлын байр бий боллоо. Хоорондоо туршлага солилцох, хамтраад зах зээлд бүтээгдхүүнээ гаргах, нэгдэж ажиллах боломж бүрэн бүрдэж байгаа юм. Мөн төр засгаас бодлого шийдвэрүүд гаргахад өрхийн үйлдвэрлэгчиддээ хурдан хүрнэ гэсэн үг. Жишээ нь, зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд нэг газар дээр очоод  хоёр, гурван сар болдог бол энэ газрыг нэг үйлдвэр гэж үзээд олон арван үйлдвэрлэгч нартаа нэгэн зэрэг зөвлөх үйлчилгээ үзүүлээд явах юм. Ингэснээр бүтээгдхүүнээ сайжруулах, тайлан тооцоогоо хэрхэн хийх, яаж гадны зах зээлд гарах вэ гээд нэгэн зэрэг үйлчилгээ аваад явах боломжтой болж байгаа юм. Нөгөө талдаа бүтээгдхүүнээ худалдаж авахад тал тал тийшээ явахгүйгээр, монгол гар урлалын бүтээгдхүүнээ нэг доороос худалдаж авах боломжтой болж байна. Мөн гадны үзэсгэлэн худалдаанд оролцохдоо энэ хүмүүс маань нийлээд, арван хүн явж, арван зардал гаргадаг бол нэгдээд бусдынхаа бүтээгдхүүнийг нэг нь төлөөлөөд аваад явчихаж болно. Ингэснээрээ зардлаа хэмнэж, орлогоо ахиулах боломжтой болж байна. Нэгдсэн нэг зохион байгуулалтай болох юм” гэсэн юм.

“Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа “Амуу Фүүдс” ХХК-ны ерөнхий менежер Д.Нямдорж: “Шинэ төв байгуулагдахаас өмнө бид түрээсийн байруудаар явдаг байлаа. Ер нь их үнэтэй түрээслэнэ. Үйлдвэрлэл эрхэлж байгаа хүнд түрээс өндөр байх нь маш хэцүү байдаг. Энэ төв маань зах зээлийн ханшнаас давуу бага байгаа юм. Бид цаашид тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэн ажиллана гэж бодож байгаа. Анх эхлэхдээ нэг машинтай, их удаан, минутанд 25 ширхэг үйлдвэрдэг байсан бол одоо минутанд 60 ширхэгийг үйлдвэрлэдэг машинтай болсон байгаа. Цаашаа улам л өргөжин ажиллана. Энэ төв маань үйлдвэрлэгчдийг нэг дор бөөгнүүлж байна. Бид нэг нэгнээсээ суралцаад цааш явах болно” гэсэн юм.

“Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг нээснээр:

  • Хөнгөлөлттэй ажлын байраар хангах бодлогыг хэрэгжүүлэх;
  • Ижил төстэй үйл ажиллагаа эрхлэгчдийн нөхөрлөл бүлэг байгуулах, цаашлаад жижиг дунд үйлдвэрлэгч болгох хөгжүүлэх;
  • Сургалт, сурталчилгаа явуулах мэдээллийн танхимтай;
  • Тусгай зориулалтын тоног төхөөрөмж дээр оёдлын чиглэлээр кластерийн сургалт явуулах боломж бүрдэж байгаа юм.

Мөн түүнчлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүсэлтийн дагуу БНСУ-ын “Койка” олон улсын байгууллагын санхүүжилтээр “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төсөлтэй хамтран мэдээлэл сургалтын чиглэлээр иж бүрэн кабинет өрөөг тохижуулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.236)
    Ажлын байраар хангадаг уу Хайлаастын инкубатор зурагтад ирсэн уу
    2021 оны 10 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2 цаг 47 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 3 цаг 3 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 3 цаг 7 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 3 цаг 13 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 3 цаг 17 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 3 цаг 31 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 3 цаг 36 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 5 цаг 21 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 5 цаг 40 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 59 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 6 цаг 1 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 22 цаг 48 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 23 цаг 13 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 23 цаг 26 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 23 цаг 29 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 23 цаг 32 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 23 цаг 51 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top