x

Бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн, салхитай байна

Улаанбаатар хотод: Үүлшиж, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 17 хэм дулаан байна.

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн, говь, талын нутгаар салхитай байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо, Зүүн аймгуудын ихэнх нутаг, Төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүхэн Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндий, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 16-21 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 22, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар  бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 22-нд ихэнх нутгаар, 23, 24, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. 22-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулс, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Алтайн уулс, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17-г бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарахыг үүрэг болгов 14 цаг 12 мин “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав 14 цаг 22 мин Японы засгийн газрын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ 15 цаг 20 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 17 цаг 24 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 17 цаг 30 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 17 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 17 цаг 42 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 17 цаг 46 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 17 цаг 57 мин Ормузын хавх 18 цаг 12 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 18 цаг 22 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 18 цаг 42 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 21 цаг 39 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 21 цаг 47 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 22 цаг 3 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 22 цаг 14 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 22 цаг 24 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 22 цаг 33 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 22 цаг 47 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 22 цаг 52 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Шатахууны хямрал ба бодит байдал Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли...
Top