x

Я.Санжмятав: Сонгууль нэлээд хүч тэнцвэргүй нөхцөл байдалд эхэлж байна

Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баатархүү: АН-ын Үндсэн бодлогы хорооноос намаасаа мандат авсан 76 нэр дэвшигчээ хуулийн хугацаанд ард түмэндээ танилцуулсан. Өнөөдөр АН-ын сонгуулийн штабаа албан ёсоор байгуулж байгаагаа мэдэгдэж байна. АН-ын сонгуулийн штабын Ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг томилсон. АН хуулийн хүрээнд улс төрийн намуудтайгаа шударга, нээлттэй зарчмаар өрсөлдөнө.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: УИХ-ын сонгууль нэлээд хүч тэнцвэргүй нөхцөл байдалд эхэлж байна. Ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж 65 суудал өгсөн ч итгэл алдарсан. МАН мөрийн хөтөлбөрөө 80-90 хувьтай хэрэгжүүлсэн гэж байгаа. УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж байгаа 76 хүн дотроос хууль боловсруулах чадамж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулах хувь нэмрийг нь тооцож үзээд 25 эрхзүйч, 35 эдийн засагчийг оруулж байна.

Сонгуулийн бэлтгэл ажилдаа орж байгаа энэ цаг үеэс АН-аас дайрах дайралтууд эхэлсэн байна. Төр барьж байгаа МАН асар их хөрөнгө зарж, харлуулах, заримыг нь шоронд хийх, АН-ыг ялагдуулах бодлого барьж байна. Хүмүүсээ нэр дэвшүүлсэн намууд болон бие даан нэр дэвшигчдээ хандан хар пиар хийхгүй байхыг уриалж байна.

Өнөөдөр 13 хүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байна гэсэн гүтгэлэг эхэлж байгаа. Магадгүй сонгууль дуусахад 76 хүн дээр намайг нэмээд 77 хүнийг шоронд хийж магадгүй нөхцөлтэй байна. Энэ бол гүтгэлэг гэдгийг хэлье. Шүүхээр асуудал нь эцэслэн шийдэгдээгүй нөхцөлд гэмт хэрэгтэн болгож болохгүй. Би аль нэг намыг гүтгэхгүй. Гэхдээ МАН 60 тэрбумын сүлжээгээр гарсан 65 гишүүнээсээ 54-ийг нэр дэвшүүлсэн. Та бүхэн үүнийг юу гэж бодож байна. МАН дэвшигчдийнхээ нүүрийн будаад сонгуульд оруулж байна. Энэ мэтчилэн яриад байвал ярина. Гэхдээ бодитой мэдээллийн дор соёлтой өрсөлдьё гэж байгаа юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.181.120)
    Санжмятав хэзээ шудрага байсан юм бэ шудрагын дүрд тоглож нууцаар маш их бохир юм хийдэг гэдгийг л мэднэ. Хамгийн захын жишээ хөдөлмөр халамжийн яамны сайд байхдаа Завханаас баахан дагуулууд авчирж өөрийнхөө дор ажиллуулж байсныг Завханыхан мэднэ шүү!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
    • Тост
      Нутгаасаа дагуулдаг нь харин ч хүн ёсны хэрэг бишүү. ЖДҮ чид 60тэрбумынханы өмөөрөх шалтгаан олдохгүй байгаа шүү.
      2020 оны 05 сарын 20
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 1 цаг 34 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 1 цаг 39 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цаг 43 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 1 цаг 50 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 1 цаг 52 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 1 цаг 57 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 2 цаг 1 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 2 цаг 4 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 7 цаг 21 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 7 цаг 35 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 7 цаг 39 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 7 цаг 42 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 7 цаг 55 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 8 цаг 1 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 8 цаг 3 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цаг 8 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цаг 10 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 8 цаг 16 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 8 цаг 23 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top