x

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх АСУУДЛУУД

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар "Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв" Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв" Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Эрүүгийн тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Мөн “Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тодотгол”-ын хэрэгжилт, Төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийн явцад 2019 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүн, Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар танилцуулга хийгдэнэ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын жагсаалт:

1. Орон сууц хувьчлах тухай /Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй орон сууцыг эзэмшигчдэд нь хувьчлах/- Л.Оюун-Эрдэнэ;

2. “Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв/- Н.Цэрэнбат;

3. “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл - Н.Цэрэнбат;

4. “Агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл - Ч.Хүрэлбаатар;

5. Эрүүгийн тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төсөл- Ц.Нямдорж;

6. УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан “Гадаад улсад хүнд нөхцөлд байгаа Монгол Улсын иргэний эрхийг хамгаалах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт -  Ц.Нямдорж;

7. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт - Ц.Нямдорж;

8.  Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /“Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоол, “Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоол / - С.Чинзориг;

9.  Бусад асуудал - У.Хүрэлсүх;

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар танилцуулах асуудлуудын жагсаалт:

10. - “Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тодотгол”-ын хэрэгжилтийн талаар /2019 оны жилийн эцсийн байдлаар/ - Л.Оюун-Эрдэнэ;

11. - Төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийн явцад 2019 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар - Л.Оюун-Эрдэнэ;

12. - Үндэсний хөтөлбөрүүдийн 2019 оны хэрэгжилтийн тайланд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар - Л.Оюун-Эрдэнэ;

13. - Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар - Л.Оюун-Эрдэнэ;

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 10 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 16 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 2 цаг 0 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 2 цаг 19 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 2 цаг 40 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 19 цаг 27 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 19 цаг 52 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 20 цаг 6 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 20 цаг 9 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 20 цаг 12 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 20 цаг 30 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 22 цаг 15 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 22 цаг 16 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 22 цаг 27 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 12 цаг 17 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи...
Top