x

Б.Ариунболд: Намаа муулахгүй, гэхдээ зүгээр орхихгүй

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчид өнгөрсөн бямба гаригт тодорлоо.

Нэр дэвшүүлэх үйл явц МАН, АН хоёр намын хувьд халуухан, ширүүхэн өрнөжээ. 60 чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэдэгчлэн энэ хоёр намын хувьд дор хаяж 200 гаруй горилогчийн дундаас 76 хүнийг сугалан авч нэр дэвших эрх олгохын тулд УИХ-ын сонгуулиас ч илүү алаан болсон аж.

Уг нь зарчим, үнэт зүйл, дүрэм журмаа баримталж нэр дэвшигчдэд тавих шалгуур, босгоо тогтоосон тохиолдолд УИХ-д нэр дэвшигчдээ тодруулах нь тийм ч асуудал биш. Гэтэл намууд тэгсэнгүй. Улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн ашиг сонирхлын үүднээс УИХ-д нэр дэвшигчдээ хайрцаглан багцлан тодруулсан байна.

Тухайлбал, АН-ын хувьд олны дэмжлэг хүлээсэн мэдлэг, чадвар, туршлагатай, тулхтай олон хүндээ нэр дэвших эрх олгосонгүй. БШУ-ы сайд асан Л.Гантөмөр, ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат зэрэг олон хүнийг дурдаж болно.

Энэ талаар Нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр горилж байсан НИТХ-ын төлөөлөгч асан Б.Ариунболд өөрийн цахим хуудсандаа байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр “Уучлаарай, муухай юм боллоо. Ардчиллын төлөө 30 жил зүтгэлээ. Хан-Уулдаа 27 жил улс төр хийлээ. ХУД-ийн АН-ын дарга, Нийслэлийн төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга байлаа. УИХ-д 2000 онд дэвшиж 2012 онд жагсаалтад орж байв. 2020 онд нэр дэвшихээр шийдэж дүүрэгтээ, тойргоо тордон ажиллалаа. Энд хэдэн төгрөг зарцуулснаа ярихгүй ээ. Хэдэн хүнд хүрснээ хэлье. 35,000 хүнд. Ардчилалд хайртай мянга мянган найз, маш олон хүний итгэлийг олжээ. Хан-Уулын мянга мянган иргэд, Ардчилсан нам, МоАХ-ны олон зуун гишүүн холбогдож байна. Хан-Уулын унаган оршин суугч намайг өдий хүртэл дэмжиж байдаг Та нартаа баярлалаа. Асуудал дуусаагүй ээ. Би амьдарч байна, амьдарсаар байх болно. Би хэн нэгнээс гуйхгүй, авлига шагнал өгөхгүй. Ардчиллаа доош нь хийхгүй. Ардчилсан намаа муулахгүй. Гэхдээ одоо бол зүгээр орхихгүй ээ” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 1 цаг 33 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 1 цаг 37 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цаг 41 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 1 цаг 48 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 1 цаг 51 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 1 цаг 55 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 1 цаг 59 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 2 цаг 2 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 7 цаг 19 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 7 цаг 33 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 7 цаг 37 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 7 цаг 40 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 7 цаг 54 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 7 цаг 59 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 8 цаг 2 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цаг 6 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цаг 9 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 8 цаг 14 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 8 цаг 21 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top