x

Чай Вэньруй: Хоёр орны хамтын ажиллагаа хүмүүнлэгийн салбарт эрчимтэй хөгжиж байна

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг энэ сарын 15-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав.

Хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа талууд илэрхийлж, хэдийгээр урт хилээр хиллэдэг ч өнөөдрийг хүртэл COVID-19 цар тахлын хоёр улсын хооронд зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй байгаа нь олон улсад үлгэр жишээ хамтын ажиллагаа болж байгааг онцлов. Цаашид энэ амжилтыг бататгаж, сонор сэрэмжээ бууруулахгүй, үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг хоёр тал санал нэгтэй тэмдэглэлээ.

Дэд сайд Б.Батцэцэг хэлэхдээ, COVID-19-ийн үед Хятад улс оновчтой арга хэмжээг шуурхай авч, өндөр зохион байгуулалтын дор өвчний байдлыг хяналтандаа авсанд баяр хүргээд, энэхүү цар тахлыг дэлхийн улс орнууд эв санааны нэгдэлтэй, хамтын хүчээр давж гарах нь чухал гэдгийг онцлов. Мөн тэрээр цар тахлын онцгой үед хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр нягт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Чай Вэнруй хэлэхдээ, хоёр орны хамтын ажиллагаа худалдаа эдийн засгийн салбараас гадна хүмүүнлэгийн салбарт эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд ялангуяа COVID-19 цар тахлын үед бие биенээ дэмжих нь Монгол, Хятадын ард түмнийг улам ойртуулж, найрамдалт харилцаа улам бэхжиж байгааг дурдаад Хятадын төр засгаас Монгол Улстай харилцах найрсаг бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй 6 цаг 8 мин Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөр тодруулга хийлээ 6 цаг 58 мин "Ногоон автобус"-ны хэргийн хохирлыг бүрэн төлж барагдуулжээ 2026-04-10 6042 аж ахуйн нэгжийн битүүмжилсэн дансыг нээлээ 2026-04-10 Цонх, шилэн фасадын гаалийн хэмжих нэгжийг квадрат метрээр тооцдог боллоо 2026-04-10 Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төвийг нээлээ 2026-04-10 Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлөг боллоо 2026-04-10 ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан яамны албан хаагчидтай уулзлаа 2026-04-10 УИХ-ын даргыг намаас түдгэлзүүлэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2026-04-10 Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа 2026-04-10 Дөрөвдүгээр сарын 11-нд ихэнх нутгаар салхи шуургатай байна 2026-04-10 Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Элчин сайдтай уулзаж, дизель түлш хөнгөлөлттэй авах хүсэлт тавилаа 2026-04-10 Дэлхийн 33 улс усны хомсдолд орж, ирээдүйд усны төлөөх мөргөлдөөн гарч болзошгүйг анхаарууллаа 2026-04-10 Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн баг түрүүллээ 2026-04-10 Нийслэлд скүүтер, мопедын хөдөлгөөнийг хязгаарлах захирамж хэрэгжиж эхэллээ 2026-04-10 "Улаанбаатар марафон" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 2026-04-10 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Багануур" ХК-ийн уурхайчидтай уулзлаа 2026-04-10 АТГ ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бүрэн цахимжуулна 2026-04-10 "Ногоон автобус"-ны хэргийг шалгаж дуусан прокурорт шилжүүллээ 2026-04-10 Меланиа Трамп Ж.Эпштейнтэй ямар ч холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв 2026-04-10
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Ялсан нь түүхээ зохиодог Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн барилга угсралтын ажил энэ ... Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... АИ-92 шатахууны үнийг тогтворжуулж, АИ-95 болон дизель түлшн... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Нийслэлд 5016 тонн нөөцийн мах худалдаалж байгаа бөгөөд цааш... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Татварын өрөөс болж хаагдсан 12,100 ААН-ийн дансыг нэг сарын...
Top