x

ДЭМБ-ын суурин төлөөлөгч С.Диордица баасан гаригт мэдээлэл хийнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордицаг хүлээн авч уулзаж, "COVID-19" цар тахлын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, болзошгүй эрсдэл, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Монгол Улсын хувьд хөл хорио тогтоогоогүй, үйлчилгээний байгууллагууд үндсэндээ хэвийн ажиллаж байгаа. Гэхдээ эрсдэл өндөр хэвээр байгаа гэж бид үзэж байна. Дэлхий даяар тархалт намжаагүй, урьдчилан сэргийлэх вакцин гарч, хүн төрөлхтний амьдрал ахуй эргээд хэвийн байдалдаа орох хугацаа тодорхойгүй байсаар байна. Манай улсын иргэдийн хувьд зарим талаар анхаарал нь суларч, амны хаалт зүүхгүй байх, урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан гадуур их явах зэрэг байдал ажиглагдаж эхэллээ. Иймээс бид Таныг иргэдэд хандан мэдээлэл, зөвлөгөө өгнө үү гэсэн хүсэлт тавихаар  урьсан юм” гэв.

Ноён С.Диордица Монгол Улс хугацаа алдалгүй хилээ хааж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хойшлуулалгүй авч чадсаны зэрэгцээ гаднаас ирсэн болон сэжигтэй тохиолдлыг тусгаарлах, хүмүүс хоорондын харилцаанд зай барих зэрэг горимыг сайн мөрдөж ажилласан хэмээв. Гэхдээ ийм хязгаарлалт удаан үргэлжилбэл нийгэм, эдийн засгийн олон салбарт муу нөлөө үзүүлнэ гэдгийг онцлоод уг цар тахал Монголд хэрхэн нөлөөлөх судалгааг хийж байгааг дурдав. Түүнчлэн БНХАУ-д “COVID-19”-ийн нөхцөл байдал хяналтад орж, харин ОХУ-д байдал амаргүй байна. Ийм үед Монгол Улсын төр, засгаас эдийн засгаа дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай хэрэг юм. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж энэ вирусний эрсдэл ирэх өвөл гэхэд намжих магадлалтай гэж бид таамаглаж байна гэлээ.

“Хэдийд вакцин гарах магадлалтай вэ” гэсэн Г.Занданшатар даргын асуултад ноён С.Диордица “Шинжлэх ухаан өндөр хөгжсөн улс орнууд дэлхийд цөөнгүй. Вакцин бүтээх судалгаа, туршилт хийж байгаа улс орнууд ч олон байна. Гэхдээ энэ вирус хурдан хувьсдаг. Тиймээс яг тодорхой хугацаа хэлэх боломжгүй бөгөөд ДЭМБ вакциныг албан ёсоор бүртгэх хүртэл 12 сарын хугацаа шаардлагатай гэж үзсэн. Ер нь бол ирэх сараас тархалт багасна гэж таамаглаж байгаа.  Гол нь улс орнууд илүү хүчин чармайлт гаргаж ажиллах шаардлагатай” хэмээн хариуллаа.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар “Манай монголчуудын дунд монгол хүн дархлаа сайтай учраас энэ вирус тархах магадлал бага. Өнгөрсөн оны 11-12 дугаар сард монголчууд энэ вирусээр халдварлаад эдгэсэн, дархлаа үүссэн;, байдал намжсан, халдварын эрсдэл үндсэндээ байхгүй болж байна гэсэн буруу ойлголт байх шиг байна. Тиймээс Та эдгээрт хариу болгож, шинжлэх ухааны үндэслэлтэй зөв мэдээлэл өгнө үү. Мэдээлэл хийх ажлыг УИХ-ын Тамгын газар зохион байгуулъя” гэсэн хүсэлт тавилаа.

Ноён С.Диордица хүсэлтийг хүлээн авч, баасан гаригийн 11.00 цагаас Төрийн ордонд хэвлэлийнхнээр дамжуулан Монгол Улсын иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөхөөр тогтов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 21 цаг 15 мин Монтенегро улсын түүхийн товч 21 цаг 24 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 21 цаг 31 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 21 цаг 35 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 21 цаг 40 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 21 цаг 43 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 22 цаг 38 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top