x

Ерөнхийлөгч Путин "Их ялалтад монголчуудын оруулсан хувь нэмрийг Оросын ард түмэн ямагт санан дурсдаг" гэв

ОХУ-ын Аугаа Эх орны дайны ялалтын түүхт 75 жилийн ой энэ сарын 9-нд тохиосон. Уг ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир В.Путин нар мэндчилгээ, баярын бичиг солилцжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээнд, "Монголын ард түмэн Аугаа Эх орны дайны анхны өдрөөс Зөвлөлтийн ард түмний талд тууштай зогсож, чин сэтгэлийн тусламж, дэмжлэг үзүүлж байснаа эргэн дурсахын сацуу энэхүү түүхт ойг манай ард түмэн Оросын ард түмэнтэй хамт ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай” хэмээн дурджээ.

Мөн хоёр улс бүхий л салбарыг хамарсан иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлж байгаагийн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилж, Халхын голын хамтын ялалтын 80 жилийн ойг Монголын ард түмэнтэй хамт тэмдэглэсэнд туйлын баяртай байдгаа илэрхийлжээ.

Түүнчлэн дэлхий дахиныг хамраад буй COVID-19 цар тахлын улмаас Аугаа Эх орны дайны ялалтын түүхт 75 жилийн ойд зориулсан ёслол, цэргийн жагсаалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа ч Монголын ард түмэн Оросын ард түмний хамтаар ахмад дайчид, баатруудын алдар гавьяа, гэгээн дурсгалыг тавдугаар сарын 9-ний өдөр хүндэтгэн дурсах болно” гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир В.Путин хариу мэндчилгээ илгээхдээ Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж, хамтын их ялалт байгуулахад Монгол Улсын оруулсан хувь нэмрийг Оросын ард түмэн ямагт санан дурсдаг хэмээн тэмдэглэжээ.

Тухайлбал, “Танай улсаас фронтын хэрэгцээнд зориулан илгээсэн хүнсний тусламж, дулаан хувцас, адуун сүрэг, түүнчлэн “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” сөнөөгч онгоцны эскадрилыг бүтээн байгуулахад зориулан илгээсэн мөнгөн тусламжийг өндрөөр үнэлдэг билээ” хэмээн дурджээ.

Мөн тэрээр дайны хүнд хэцүү он жилүүдийн нугачаанд батажсан хоёр ард түмний найрамдалт харилцаа нь ОХУ, Монгол Улсын хооронд байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлж, хоёр талд ба олон улсад тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд харилцан ойлголцож, бүтээлчээр хамтран ажиллах найдвартай үндэс суурь болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 3 цаг 12 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 3 цаг 17 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цаг 21 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 3 цаг 28 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 3 цаг 30 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 3 цаг 35 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 3 цаг 39 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 3 цаг 42 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 8 цаг 59 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 9 цаг 13 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 9 цаг 17 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 9 цаг 20 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 9 цаг 33 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 9 цаг 39 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 9 цаг 41 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цаг 46 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цаг 48 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 9 цаг 54 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 10 цаг 1 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top