x

М.Энхсайхан, С.Баяр, Да.Ганболд, С.Баярцогт давхацсан шүүх хуралтай өдөр

Чингэлтэй дүүргийн шүүхэд энэ өдөр /2020.05.05/ Ерөнхий сайд асан М.Энхсайханы шүүх хурал 08.30 цагт товлогдсон. Түүнийг өмнөх шүүх хурлаас “Сошиал сүлжээнд хэтэрхий идэвхтэй байгаа нь шүүх ажиллагаанд нөлөөлөх магадлалтай” гэсэн сонирхолтой шалтгаанаар саатуулан баривчлагдахаар болсон. Урьдчилан саатуулах төвөөс шууд ирүүлсэн болохоор энгийн бэлтгэлийн хувцастай харагдана билээ. Түүний шүүх хурал нээлттэй учраас шүүхийн байран дахь дэлгэцээр шүүх хурлын явцын эхлэлийг харуулж байснаа, нотлох баримт, гэрчийн мэдүүлгийн хэсэгт бичлэгийг зогсоосон.

Яг үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал асан Да.Ганболд “Эрдэнэс Монгол”-н захирал асан С.Бямбасайхан нар Чингэлтэй шүүхэд ирсэн. Тэдний шүүх хурал хаалттай зарлагадсан бөгөөд төд удалгүй ирэх даваа гариг буюу тавдугаар сарын 11-нд болохоор хойшлогдлоо. Албан мэдээлэлд дурдсанаар бол оролцогч Д.Ганболд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан учраас шүүх хурлыг хойшлуулсан гэжээ.

С.Баяр нарын долоон хүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан буюу Оюутолгой гэрээг байгуулахдаа “Айвенхоу майнз” компанид илт давуу байдал үүсгэсэн гэсэн хэргээр 2017 оноос шалгаж эхэлсэн.  

2018 онд С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, С.Бямбасайхан нар саатуулагдан баривчлагдаж байсан юм. Шүүгдэгчдийн хувьд гэрээний төслйиг тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу бэлтгэж УИХ баталсан. Өөрөөр хэлбэл УИХ-ын хамтын шийдвэр байсан гэж тайлбарладаг.

Харин М.Энхсайханы хувьд “Эрдэнэс Тавантолгой”-ын гэрээний тухайтад буруутгаж буй бөгөөд үүнийг 

1-рт Гэрээ батлагдаж, хэрэгжээгүй.

2-рт. Мөн л гэрээний төслийг М.Энхсайхан ганцаараа бэлтгээгүй, кабинетын зарчмын дагуу тухайн үеийн Засгийн газар бэлтгэж танилцуулсан гэсэн тайлбарыг өмнө илэрхийлж байсан.

Мөн М.Энхсайханыг албан тушаалаа урвуулан ашигласан буюу ашиг сонирхлын зөрчилтэй этгээдээс авто машин худалдаж авсан гэсэн хэрэгт буруутгаж байгаа юм байна. Нээлттэй мэдээлсэн шүүх хурлын танилцуулгаас ойлгосноор бол “Эрдэнэс Тавантолгой” ажлын хэсгийн нэгж 2013 онд 55 сая төгрөгөөр М.Энхсайханы хамаарал бүхий этгээдээс автомашин худалдан авсан гэжээ. Харин өмгөөлөгч

-1-рт. М.Энхсайхан бус “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ энэ шийдвэрийг гаргасан.

2-рт. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

3-рт. 55 сая төгрөгөөр машин худалдан авсан атал яагаад прокурор 130 сая төгрөг гэсэн нь тодорхойгүй гэсэн тайлбаруудыг хэлж байлаа. Ингээд шүүх хурлыг цаашид дэлгэцээр харуулахыг зогсоосон бөгөөд шүүх хурал үргэлжилж байна.   

 А.Туяа

infomongol.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 3 цаг 10 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 3 цаг 15 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цаг 19 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 3 цаг 26 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 3 цаг 28 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 3 цаг 33 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 3 цаг 37 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 3 цаг 40 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 8 цаг 57 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 9 цаг 11 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 9 цаг 15 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 9 цаг 18 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 9 цаг 32 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 9 цаг 37 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 9 цаг 39 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цаг 44 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цаг 46 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 9 цаг 52 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 9 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top