x

“Шинжиан Шиньфа”-ийн “хулгайлсан” 20 тэрбум төгрөг Төрийн банкинд буцаж ирлээ

Төрийн банкны 20 тэрбум төгрөг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө ганцхан өдрийн дотор “Шинжиан Шинфа” компанид алдагдсан. Үүнийг зээл олголт гэж үзэхгүй, хохирол учруулсан гэж шүүх үзсэн. 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хохирлыг Төрийн банкинд төлүүлэх шийдвэр гарсан байдаг. Гэтэл өнгөрсөн долоо хоногт “Шинжиан Шиньфа” компани Төрийн банкны 20 тэрбум төгрөгийг эргүүлэн төлжээ гэсэн мэдээллийг баттай эх сурвалжаас авлаа. Хүү нь 15 тэрбум төгрөгөөр яригдаж байгаа ч уг асуудал иргэний хэргийн шүүхийн шатанд яваа гэнэ.

Ямартай ч Төрийн банкны дансанд алдагдсан 20 тэрбум төгрөг орж ирээд байгаа нь хожимдсон ч болов баярлах зүйл мөн. Гэтэл МАН-ынхан, Төрийн банкийг удирддаг Ерөнхий сайд, Сангийн сайд нар яагаад “баярлахгүй” байгаа юм бол? Нууж байгаад сонгуулийн зардалд хэрэглэхээр шийдэв үү? Ер нь банкнаас алдагдаад, тэр тусмаа сонгуулийн өмнө, тэгээд хариуцлага алдсан албан тушаалтнууд нь ял авчихаад байхад мөнгө нь “бүтнээрээ” банкныхаа дансанд ороод ирсэн тохиолдол хэр олон байдаг юм бол? Сонин байгаа биз?

Төрийн банкны тавхан хүн тойрч гарын үсэг зураад л 20 тэрбумын зээлийг нэг өдрийн дотор бэлнээр болон дансаар гаргаж амжсан энэ хэргийн хамгийн зэвүүн нь юу гээч? 

Хятад компани “Шинжиан Шиньфан” энэхүү 20 тэрбум төгрөгийг Төрийн банкинд төлж байгаа хэрэг биш! Монгол компаниуд төлнө! “Шинжиан Шиньфан” компанид өртэй байсан монгол компаниуд энэ 20 тэрбум төгрөгийг төлөөд барагдуулчихаж. Тэдгээрийн нэрийг Банкны тухай хуульд заасны дагуу нууцална! 

Энэ юу болоод өнгөрсөн байна вэ? Төрийн банкийг Төртэй нь базаж байсан “Шинжиан Шиньфан” гэж хэн бэ? 

Хамгийн эхлээд олдсон баттай хариулт маань “Шинжиан Шиньфан” ХХК Сангийн яамнаас ажил гүйцэтгэсэн их хэмжээний авлагатай!” гэдэг асуудал байв. Яагаад? Ямар ажил? 

АН-ын Засгийн газрын үед гэвэл саяхан 100 сая төгрөгийн дэнчингээ намдаа тушааж 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх болзлоо биелүүлж яваа Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн орон нутгийн чанартай “Худалдааны гудамж”-ны 3.2 км замыг зураг төсөвт тусгахгүйгээр, 10 тэрбумаар бариулах захирамж гаргаж байсан. “Шинжиан Шиньфан”-ийн барьсан Гудамж төслийн хүрээнд барьсан гүүр нь гурван жилийн дараа нурлаа гэсэн мэдээ сурвалжлагууд гарч байв. Арай дэндүү юү? 

Болоогүй ээ. МАН-ын Засгийн газрын үед босоо тэнхлэгийн замын концессыг “Шинжиан Шиньфа”, түүний гүйцэтгэгчид хамсныг олон нийт мэднэ. Монголын шүүх “Шинжиан Шинфа”ХХК-ийн Сун Гуан Чин нарт холбогдох 98 мянган ам.долларын хэргийг тогтоосон.

Тэр авлига нь тус компанийн Монголын Засгийн газартай байгуулсан 67 сая ам.доллар буюу 163 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй концессын гэрээг барьцаанд тавьж Монголын хуулийг зөрчсөний шагнал байсан эсэхийг шүүх тогтооно.

Эцэст нь 2017 оны зургадугаар сарын 23-нд 55/01 дугаартай шийдвэрээр БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид зургаан сарын хугацаатай олгох нэрийдлээр дээрэмдсэн 20 тэрбум төгрөг гэрээнд зааснаараа 2017 оны арванхоёрдугаар сарын 22-нд дууссан боловч 2020 оны дөрөвдүгээр сард Төрийн банкны дансанд орлоо. МАН-ынхан, У.Хүрэлсүхийн Засгийн газар Төрийн банкныханд баяр хүргэх үү, сонгуульдаа зарцуулах уу? “Шинжиан Шиньфа” Төрийн банкнаасзургаан сарын хугацаатай зээлээд гурван жилийн дараа Монголын компаниудаар төлүүлсэн энэ “дээрмийн” цаана “МАНАН” бүлэглэл, “60 тэрбумынхан” “үнэртсээр” байгааг яасан ч мартаж болохгүй!!! 

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 3 цаг 11 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 3 цаг 16 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цаг 20 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 3 цаг 27 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 3 цаг 29 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 3 цаг 34 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 3 цаг 38 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 3 цаг 41 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 8 цаг 58 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 9 цаг 12 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 9 цаг 16 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 9 цаг 19 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 9 цаг 32 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 9 цаг 38 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 9 цаг 40 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цаг 45 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цаг 47 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 9 цаг 53 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 10 цаг 0 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top