x

АН-ын хагарал ба бие даагчид

Парламентад 4 жил сөрөг хүчин хийсэн АН сонгуулийн өмнө тарж бутарч эхэллээ. АН-ын дарга асан Н.Алтанхуяг “намын гишүүнчлэлээс хасагдсан” /өнгөрөгч онд болсон явдал/ шалтгаанаар бие даан нэр дэвшихээ зарлаж, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа мөн бие даан нэр дэвшигчээр СЕХ-нд бүртгүүллээ. Хотын захирагч асан Э.Бат-Үүл АН-ын дарга асан З.Энхболдын эсрэг өрсөлдөхөө мэдэгдэв.

Ингээд ирэх сонгуулиар АН-ын авч болох байсан мандатаас гурав нь хасагдав. Зөвхөн мандатын тоогоо алдаад зогсохгүй намын ерөнхий фоннд ч гэсэн таагүй өнгө үүсч байна. АН-ын төлөө гал, усанд орж явсан, намын томоохон лидерүүд бие даах болсныг олон нийт шүүмжилж, бие даагчдыг буруутгаж байгаа ч үүнд намын одоогийн удирдлагууд ч гэсэн гэм зэмгүй өнгөрөх аргагүй байна.

Ялангуяа С.Эрдэнийн багтаа авсан намын дэд дарга өөрөө бие даагчаар бүртгүүлсэн явдал нь намын дээд түвшинд нэлээд том ан цав гарчээ гэсэн үг. “Үнээнийхээ сүүг үхсэн нь хойно нь мэддэг” гэдэгчлэн АН-ынхан Н.Алтанхуягийн авч орсон 2012 оны сонгуулийг ярьж байна. С.Эрдэнэ тэр хэмжээнд намаа зохион байгуулж чадсангүй ээ гэж.

Ингээд АН-ын шинэ удирдлагаас өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан намын шинэчлэлийн аян гишүүдийнх нь үе насны, шинэ хуучны ялгарлаар дуусч байх шиг. Зодоон болоход нэг хүний буруу байдаггүй, заавал хоёулаа харилцан зодолдож байж зодолдсонд тооцдог. Тэгэхээр “бие даана” гэж мэдэгдсэн хүн бүрийг “намаа хагаллаа” гэж буруутгах нь оновчгүй. Тэр тусмаа намын том лидерүүд гурвуул, дөрвүүлөө бие даах болсны цаана нь амин хувийн бус өөр учир шалтгаан байж таарна.

Хамгийн наад зах нь ирэх сонгуульд АН ялагдал хүлээвэл хариуцлагыг Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Б.Дэлгэрмаа биш, С.Эрдэнэ хариуцлагыг хүлээж таарна. Харин намын дарга тэр хэмжээнд хариуцлага үүрч, намаа зохион байгуулж чадсан уу? гэдэг асуулт тавигдана. Хэдий муу, сайнаар хэлүүлдэг ч гэсэн АН-ын даргыг ийм эрт дүнгээ тавиулчихна чинээ хэн бодлоо.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Bid (64.119.25.64)
    Altanhuyagiin zuw shd..demjij baina ...Ard tumen demjine
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • BID (64.119.25.64)
    Bi
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Erdenexvv (203.91.115.55)
    Хувь хүний өс хонзонгоо бодоод байлгүй нийтлэг санаа бодолоор ардчилалын төлөө зүрхтэй гишүүд дэмжигчидээ бодоосой! Тэд чинь та бүгдийг ингэлээ гээд ардчилалаас урвадаггүй л байхгүй юу! Үнэхээр Алтанхуяагт уур хүрч байна шүү! Бие даагаад амжилт олохгүй гэдгийг мартсан бололтой! Уг нь багаар тоглодог хүн юмсан.
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Ахмад (103.57.93.206)
    МАН САЙН АЖИЛЛАЖ БАЙНА. ДАХИН ГАРАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО. АН. ЛИДЕРҮҮДЭД БИЕЭ ДААЖ НЭР ДЭВШИХ 40 ХҮН СОНГООД БҮХ МӨНГИЙГ ӨГЧ БАЙГАА ГЭНЭЭ. УРВАГЧИД БИЕЭ ДААН НЭР ДЭВШИЖ БАЙГАА ЮМ БАЙНА ШҮҮ
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
    • Гишүүн
      Үнэн байх шүү.
      2020 оны 04 сарын 28
  • Зочин (59.153.113.64)
    Erdene tei bvtehgvi ee gj anhnaasaa mededgvim bhdaa
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Irgen (150.129.142.205)
    Demii dongosood demiidee. Ed nar ner devshsen devsheegui AN yalagdval S.Erdene namiin dargaas ogtsorno. Ed nariig bie daah ner devshiheer AN yalagddag n yu ve? Tegeed bas end nar hariutslaga huleedeg n yu ve?
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 21 цаг 18 мин Монтенегро улсын түүхийн товч 21 цаг 27 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 21 цаг 33 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 21 цаг 38 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 21 цаг 42 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 21 цаг 46 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 22 цаг 40 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top