x

Монголын Ерөнхийлөгч нарын тавилан

Бүх ард түмний саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан дөрвөн экс, өдгөө ажиллаж буй нэг хүн бий.

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат (1990-1997), удаах Н.Багабанди (1997-2005), гурав дахь Н.Энхбаяр (2005-2009), дөрөв дэх Ц.Элбэгдорж (2009-2017). Сайн нэртэй дурсагдаж, төрд жишиг болж яваа нь алга. Монгол дахь гэмт явдлуудын үүтгэл, ял шийтгэлийн дөнгөтэй тэд. Тав дахийг бас л тийм тавилан хүлээх зүй тогтол нэгэнт бий болжээ.

Ерөнхийлөгч АТГ зэрэг хууль сахиулах байгууллагын удирдлагыг томилж, шүүх засаглалд шууд нөлөөтэй оролцдог учраас нийгэмд дуулиан шуугиан тарьж буй улстөрчдийн бүхий л гэмт үйлдэл, ялангуяа авлигын томоохон хэргүүд хэрхэн шийдэгдэх үйл явцыг Ерөнхийлөгчөөр хэн ажиллаж байгаатай шууд холбон үздэг. Чухам тэр л шүүхийн дээр байгаа, тэр л шийдсэн гэх харц хожим өөрийнх нь тавилангийн ял болж уншигдана. 

Одоогоос яг найман жилийн өмнөх 2012 оны энэ сард Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийнхээ гуравдугаар онд заларч ахуйд түүний өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаярыг АТГ-аас тусгай албыг дайчлан хүч хэрэглэн баривчилсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч шинж тэмдэг, ариун дээдэд оршигч бэлгэдэл хэмээх хийсвэр боловч эрхэм утга Н.Энхбаярын оймстой хөл гозолзсон эл хэрэг явдлаар олны нүдэн дээр анх удаа нуран унасан юм.

Тэр хүртэл Төрийн тэргүүнүүд маань хүн биш ч юм шиг, халдашгүй нэр төр, хүршгүй бэлгэ тэмдэг байв. Н.Багабанди тийм дүр төрхийг бүрдүүлэх гэж хамгийн их хичээж, “хийгүй” нэр аваад буусан ч Төрийн тэргүүний ширээнээ түүний явуулж байсан улс төрийг нэхэн харахад тэр байгалийн баялаг дахь ашиг сонирхлоор МАНАН бүлэглэл байгуулах нөхцөлийг үүсгэж өгөөд явсан байдаг.

Түүнээс хойших Ерөнхийлөгч нар ажиллаж байхдаа ч, ажлаа өгсөн хойноо ч тэрхүү МАНАН-тай хамт буй. Нэг бол МАНАН-г өтгөрүүлэн эвлүүлж, эс бөгөөс эвдэн сүйтгэж байгаа нь мэдэгдэхгүй, ямар ч л байсан чөлөө завгүй МАНАН-тайгаа л ноцолддог ажилтай болсон. Н.Энхбаяр өөрийг нь МАНАН унагасан гэдэг, Ц.Элбэгдорж МАНАН-г толгойлсон гэдэг, одоо Х.Баттулга МАНАН-г нурааж байгаа гэдэг. 

Хилийн чанадаас ирмэгцээ 21 хоног тусгаарлалтад байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр гэртээ харив. Тэндээ 14 хоног хөл хорино. Түүний байрласан газрын цонхон тушаа 1990 оны ардчилсан хөдөлгөөний сүлд “Хонхны дуу”-г дуулагч бээр улс төрд алдаршаагүй анхны найзуудтай нь хамт дуулж буй бичлэг нийгмийн сүлжээнд хэд хонолоо. Ардчилсан хөдөлгөөнийг удирдан эрх чөлөөт нийгмийг бүтээлцсэн, “Ардчилсан Ерөнхийлөгчийн төлөө” уриатай бүх ард түмнээс сонгогдон Төрийн тэргүүнээр найман жил ажилласан түүнд барьсан сюрприз олны сэтгэлд нэг их хүрсэнгүй.

Эл үйлдлийг “Элбэгээгийн өрөвдүүлэх алхам” хэмээн үгүйсгэх, худал жүжиг гэж шүүмжлэх хандлага олны дунд байна. Гэвч сэтгэл догдлуулах гэхээсээ түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлэх ийм нэгэн үйлдэл хийх шаардлага Элбэгээгийн нөхдөд лав гарчээ. Ц.Элбэгдоржийг Төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон хэрэгт буруутгаж буй юм. Тиймээс тусгаарлах, ажиглах хугацаа дуусмагц Ц.Элбэгдоржийг АТГ-аас баривчлах магадлал бий. Чингэвэл “шоронд суусан” хоёр дахь Ерөнхийлөгч тэр болно. 

Төрийн тэргүүн байх үүрэг хариуцлага Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа бүрт нэг л хүнд оногддог. Тэр бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гол дүр учраас түүнийг улс төрийн бодлогоор баримжаалах бус, зангарагтай, нуруутай “ард түмний эцэг”-тэй болох хүслээр сонголтоо хийж иржээ. Хүмүүс Төрийн тэргүүн гэж нэг л эрхмийг сонгодог учраас Ерөнхийлөгчийн институцийг ганцаараа илэрхийлэн зогсох түүнийг энгийн иргэн болсон хойно ч олон нүд харж, олон чих сонсдог.

Хэдийгээр манай улс парламентын засаглалтай ч УИХ-ын гишүүнээр өмнөх сонгуулиудад хэн хэнийг сонгоод илгээсэн, эсвэл ялагдуулснаа ор тас үл санавч харин Ерөнхийлөгчөө мартдаггүй. Түүний хүн чанар, хүнлэг сэтгэлээс нийгэмд улам бүр явцуурч буй шударга ёсыг нэхэн хүлээдэг нь муу нэртэй үлдэх бас нэгэн шалтгаан болдог.

П.Очирбат хаана л ашиг олж болох наймаа арилжаа байна тэнд явж байдаг “ховдгийн гай” нэртэй. Н.Багабанди ард түмний итгэл, эс итгэлийн эргэлзээт цэг болох “Оюутолгой” дахь Монголын төлөөллөөр олон жил ажилласан мөртлөө сэтгүүлчийн асуултад хар цагаан үг үл дуугаран олон нийтийг үл хүндэтгэгч. Н.Энхбаяр “авлигын загалмайлсан эцэг” болж 2.6 жилийн ял сонссон, одоо “Шударга бусын хонгилын эзэн” Ц.Элбэгдорж “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьчлалын хэргээр ял сонсох, эсэхээ хүлээж байна. 

Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шүүсэн шүүхийн дээр дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан бол өдгөө түүнийг хүлээж буй шүүхийн дээр тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга буй. Ийм гинжин урвал цаашид хэр удаан хөврөхийг таашгүй. Үүнийг шударга ёс гэж ойлгохын тулд Ерөнхийлөгч хүн заавал нэг авлига авч байж энэ албан тушаалаас буудаг учраас шүүхээр шийтгэгдэхэд хүрдэг юм байна гэж ойлгох хэрэгтэй болох нь.  

Б.Энхцэцэг

Эх сурвалж: UB.LIFE

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (197.211.52.77)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 02 сарын 03 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.52.77)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 02 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Японы Оцүчи хотод ойн түймэр гарч, 1000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж байна 7 цаг 16 мин БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” боллоо 7 цаг 18 мин Олон Улсын Парламентын Холбооны 152 дугаар Ассамблей Истанбул хотод боллоо 7 цаг 19 мин ОХУ-аас шатахуун, Казахстан улсаас түүхий нефть нийлүүлэхээр тохиролцлоо 7 цаг 21 мин Сүүний салбарын бодлого, цаашдын арга хэмжээний талаар хэлэлцлээ 7 цаг 22 мин Хэнтий аймагт зам тээврийн ослын улмаас 26 хүний амь нас хохирчээ 7 цаг 24 мин Азийн элсний наадмаас жюү жицүгийн тамирчин Г.Монголжин хүрэл медаль хүртлээ 7 цаг 26 мин Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төслийн удирдах хороо хуралдлаа 7 цаг 26 мин Бага насны хүүхдэд өдөр бүр 15 минут ном уншиж өгвөл тухайн хүүхдийн IQ 6-10 хувиар нэмэгддэг 7 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 10 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 10 цаг 2 мин Монгол Улсын махны экспорт 85 мянган тоннд хүрч, түүхэн дээд амжилт тогтоолоо 10 цаг 3 мин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсүүдийг есөн дүүрэгт байршуулж, үйл ажиллагааг нь цахимжуулна 10 цаг 4 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 10 цаг 5 мин Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарын эцсийн шатны борлуулалт эхэллээ 11 цаг 25 мин Монгол, Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ 11 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгчтэй уулзав 11 цаг 28 мин Дархан-Уул аймагт орон сууцны барилгын ажил 50 хувьд хүрээгүй бол захиалга авахыг хориглов 11 цаг 30 мин Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа 11 цаг 31 мин МҮБХ-ноос тавдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь гарлаа 11 цаг 33 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top