x

Нутгийн зүүн хэсгээр хүчтэй шороон шуурга шуурна

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 17 хэм дулаан байна.

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, Халх голын сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.  Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал хээрийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дорнод, Дарьгангын  тал нутгаар 7-12 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон Сэлэнгийн сав газраар 19-24 хэм,  бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25-26-нд говь, тал, хээрийн бүс нутгаар, 28-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. 25-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхаарууллаа 2 цаг 17 мин Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч бүлэглэлд ашиггүй 2 цаг 38 мин Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууцаас 2 цаг 45 мин З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 7 цаг 3 мин Бид бол монголоид хүмүүс 7 цаг 16 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 7 цаг 35 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 7 цаг 57 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 8 цаг 15 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 8 цаг 27 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 8 цаг 44 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 8 цаг 44 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 9 цаг 38 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 11 цаг 6 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 12 цаг 2 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18
iИх уншсан
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Бид бол монголоид хүмүүс Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална
Top