x

О.Баасанхүү: АН-ын дүрэмд нийцэхгүй гэвэл би нэр дэвшихгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэж, намын дарга С.Эрдэнээс гишүүний батлахаа гардан авлаа. 

О.Баасанхүү гишүүн анх 1994 оны гуравдугаар сарын 7-нд АН-д гишүүнээр элсээд 17 жилийн дараа буюу 2011 оны нэгдүгээр сарын 26-нд тус намаас гарчээ. Тиймээс АН-ын дарга С.Эрдэнэ О.Баасанхүүд намынхаа гишүүнчлэлийг сэргээж байгаад нь баяр хүргэж, батлахыг нь гардуулж өглөө. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-“2016 онд ард түмэн эрх баригч МАН-д хангалттай олон суудал өгсөн. Гэтэл өнөөдөр 14 аймгийн Засаг дарга авлигын хэрэгт холбогдож, гурван гишүүн нь шоронд орох нөхцөл байдалд байна. МАН парламентын сөрөг хүчнийг хүчээр байхгүй болгосон. Тиймээс 2020 оны сонгуулиар АН УИХ-д хамгийн багадаа 39 суудал авах шаардлагатай. 1992 оны сонгуулиас хойш АН нэг ч удаа энэ тооны суудал авч байгаагүй. Тэгээд янз бүрийн намтай эвсээд явахаар үхрийн бөөр шиг алагласан өөр өөр үзэл бодолтой олонх болдог. 

Тиймээс ирэх сонгуулиар МАН-д дүнг нь тавьж, хариуцлага нэхье. Сөрөг хүчнийг нэгтгэж УИХ-д олонхи болгоё гэдэг зорилгоор АН-ын гишүүнчлэлээ сэргээж байна” гэв. 

 

Мөн тэр "Орхон аймгаас сонгогдсон хүний хувьд С.Зоригийг ямар хүмүүс, яагаад, ямар зорилгоор алсныг ерөнхийдөө мэдэж байгаа. МАН соёлтой, ухамсартай бол намаа татан буулгаад шинээр нам байгуулах ёстой" гэв. 

-Та АН-д 100 сая төгрөгийн хандив өгсөн үү?

-Би АН-д өнөөдөр элсэж, намын батлахаа авч байна. Батлахаа авахаас өмнө би өөр намд байсан. Өөр намын хүн юу гэж АН-д мөнгө өгөхөв дээ. Намайг гүтгэсэн Х.Ганхуяг гэдэг хүнээс нэхэмжилсэн мөнгөөрөө 100 саяа өгнө. 

-Та хуучин тойрогтоо нэр дэвших үү? Мөн хандивын 100 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа юу?

-Аливаа намд орохдоо дүрмийг нь судлах ёстой. АН-д өнөөдөр нэр дэвшигчдээ гаргах ямар дүрэм үйлчилж байна, тэр дүрмээр явах байх. Дүрэмд нийцэхгүй гэвэл би нэр дэвшихгүй байж ч болно. 100 саяын дэнчин бол намын шийдвэр. Би үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 22 цаг 7 мин Монтенегро улсын түүхийн товч 22 цаг 16 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 22 цаг 22 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 22 цаг 27 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 22 цаг 31 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 22 цаг 34 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 23 цаг 29 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top