x

Н.Цэрэнбат: Тасралтгүй маргаан, олон жил бугшсан асуудлыг нэг талд нь гаргая

УИХ-ын чуулганы энэ сарын 17-ны цахим хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцуулав.

Тус хуулийн төсөлд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд оруулах нэмэлтийг Тусгай хамгаалалттай дархан цаазат газарт байрлах барилга, байгууламжаас өмчлөгч болон зориулалтаас үл хамааран аж ахуйн нэгжээс Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулан 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар иргэнээс 1м кв талбайгаас 1000 төгрөг, 6.3-д зааснаар хуулийн этгээдээс 1м кв талбайгаас 3000 төгрөг байхаар хуульчлан татвар авахаар зохицуулсан. Хуулийн төсөл батлагдсанаар дээр дурдсан эерэг нөхцөл байдал бий болохоос гадна тухайн орон нутаг болон холбогдох төрийн захиргааны байгууллагад хуулийг хэрэгжүүлэх эдийн засгийн эх үүсвэр шийдвэрлэгдэнэ гэдгийг хууль санаачлагч онцлов.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хуулийн танилцуулгад сайхан сайхан л зүйл бичигдэж. Гэтэл байнгын хороогоор Богд ууланд баригдсан байшинд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь өгч албан ёсоор өгөөд хууль зөрчсөнийг нь хуулийн дагуу болгож өгнө гэж ойлгож болох уу. Өөрөөр хэлбэл дархан цаазат газар амралтын газар барина гэчхээд хувийн орон сууц хэдэн давхраар нь барьчихдаг.Гэтэл хууль зөрчсөн шийдвэрийг нь татвар нэрээр хуулийн дагуу болгож  зөвшөөрөл өгөх гэж байгаа юм уу. Найрамдал зуслангийн хууль бус объектуудыг нь буулгана гэсэн яасан бэ. Хан-Уулаас сонгогдсон гишүүд яагаад дуугардаггүй юм.Авлагчдад бууж өгөх гэж үү.  Хуультай орон бол кранаар буулгаад л хаяна шүү дээ. Хэнд нь зөвшөөрөл олгоод, хэнд нь өгөхгүй байгаа юм бэ. Би ч гэсэн тэнд байшин баримаар байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд насаараа амьдарсан хүмүүс хавчин гадуурхагдаж, зөвшөөрлөө авч чадахгүй байхад хажуу талд нь баахан хотхон, таунууд барьчихсан. Ингэж болж байгаа юм уу. Төсөвт хэдэн төгрөгийн ашиг тус өгөх гээд байгаа юм. Мянган төгрөгийг нь яаж тооцсон юм. Дархан цаазтай газрууд яг энэ жишгээр явна гэсэн үг үү. Аялал жуулчлал нэрээр зөвшөөрөл аваад байшин барихад дараа нь зөвшөөрөл өгчих юм уу. 

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд  Н.Цэрэнбат: Хууль зөрчсөн асуудал чинь шүүх дээр очоод шийдэгдэхгүй олон жил болж байна. Тасралтгүй маргаан, олон жил бугшсан асуудлыг нэг талд нь гаргая гэж байгаа юм. Хан-Уул дүүргийн 11-р хороо ч биш нийтдээ 111 иргэний гомдлыг би хүлээж аваад 68 хүний асуудал шийдэгдсэн. Үлдсэн 23 хүний гомдол хуулийн дагуу биш гээд буцаагдсан. Найрамдал зуслангийн асуудал манай яамтай хамаагүй. Энэ мөнгө хэтэрхий бага байгаа бол зарчмын зөрүүтэй санал гаргаад төлбөрийг нэмэх боломж бий.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Төслийг дэмжиж байна. ААН-үүд аялал зуучлалынхаа чиглэлээр зөвшөөрөл ажиллаж буй ААН-үүдэд хүндрэл болох уу. Хуулийнхаа заалтад салгаж өгсөн үү?

УИХ-ын гишүүнБОАЖ–ын сайд Н.Цэрэнбат: ААН-үүдэд хүндрэл учрахгүй. Сардаа 1 мкв талбайд 252 төгрөг төлнө. О.Баасанхүү гишүүн бага байгаа юм биш үү гэж байна. Гишүүд зарчмын зөрүүтэй санал байвал хэлэлцэх явцад нь саналаа оруулж болно. ААН-үүд дархан цаазат, Богдхан уулын хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа бол үл хөдлөх хөрөнгийнхөө татварыг төлөөд явах нь зүй ёсны зарчим.

Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 4 цаг 55 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 5 цаг 0 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цаг 4 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 5 цаг 11 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 5 цаг 14 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 5 цаг 18 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 5 цаг 22 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 5 цаг 25 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 10 цаг 42 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 10 цаг 56 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 11 цаг 0 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 11 цаг 3 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 11 цаг 17 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11 цаг 22 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 11 цаг 24 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цаг 29 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цаг 31 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 11 цаг 37 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 11 цаг 44 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top