x

М.Оюунчимэг: Иргэдийн хүсэлтийн дагуу төсөв мөнгийг яаралтай шийдүүлж ажиллана

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өчигдөр (2020.04.17) Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд ажиллав.

Тус хорооны нутаг дэвсгэр дэх “Олон булагт” цэцэрлэгт хүрээлэнгийн орчинд гүний ус хөрс рүүгээ нэвчин гарч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгааг шийдвэрлэх талаар ажиллаж өгнө үү гэсэн иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу ажилласан байна.

Нийслэл, дүүргийн удирдлагууд үүссэн нөхцөл байдлын талаар эхлээд мэдээлэл өгөв. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны орлогч дарга Т.Гантөмөр үргэлжилсэн бороо ороход, хавар, өвлийн цагт гүний ус хөрсөн дээр нэвчиж гарснаас, мөн шар усны үерээс үүдэлтэйгээр ийм хүндрэлтэй асуудал нийслэл хотын хэмжээнд, дүүрэг бүрт үүсдэг талаар танилцуулав.

“Олон булагт” цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд сүүлийн гурав, дөрвөн жил гүний ус хөрс рүүгээ нэвчжээ. Айл өрх, байгууллагын хашаа байшин усанд автаж, иргэд байгууллагууд эд хөрөнгөөр хохирох асуудал үүсдэг учир ус нэвчиж гарсан хэсгийг хусаж цэвэрлээд, бохирдлыг зөөвөрлөх, мөсөөр нь далан босгох зэргээр өвөлжингөө ажилласан талаар Чингэлтэй дүүргийн онцгой байдлын албаны орлогч дарга Д.Аманд мэдээлэв. 

Газрыг хусаж цэвэрлэх, бохирдлыг зайлуулах энэ ажил нь жил бүр төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан явдал болж буй учир гүний усыг хөрсөн доогуур нь шүүж, газар доорх сувгаар дамжуулан далан руу оруулах төсөл хэрэгжүүлэхээр шийдвэр гарчээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд одоогоор 330 сая төгрөгийн санхүүжилт гаргахаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, ажлыг “Геодизи усны барилга байгууламж” орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газар хариуцан гүйцэтгэхээр болсон байна. Цаашид баригдсан далан сувгийн арчлалт, хамгаалалтыг энэхүү байгууллага хариуцаад явах юм.

Энэ төслийн санхүүжилтийг шийдвэрлэхэд байнгын хорооны дарга М.Оюунчимэг идэвх, санаачилгатай ажилласан талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны орлогч дарга Т.Гантөмөр онцлов.

Түүнчлэн төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт санхүүжилтээс дутаж байгаа 100 гаруй сая төгрөгийг дүүргийн төсвөөс шийдвэрлэх талаар энэ үеэр ярилцаж, Дүүргийн засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх боломжтойг хэлэв.

М.Оюунчимэг гишүүнтэй хамт Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга В.Хүрэлбаатар, Чингэлтэй дүүргийн Тохижилт  нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од нар ажиллаж, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг газар дээр нь ярилцан шийдсэн юм.

Дараа нь албан тушаалтнууд тус хорооны Сурагчийн 49 дүгээр гудамжинд чулуун зам тавих ажил удааширч буйгаас гал команд, түргэн тусламж зэрэг онцгой байдлын байгууллагын машинууд нэвтэрч чадахгүй иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учирч буй асуудлаар газар дээр нь очиж танилцав.

Иргэдийн төлөөлөл энэ үеэр 500 метр орчим зайд зам тавих төсвийг нэн яаралтай шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасан. Иргэдийн энэ хүсэлтийн дагуу аль боломжтой хувилбараар төсөв мөнгийг яаралтай шийдүүлэн ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 3 цаг 35 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 3 цаг 40 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цаг 44 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 3 цаг 51 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 3 цаг 53 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 3 цаг 58 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 4 цаг 2 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 4 цаг 5 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 9 цаг 22 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 9 цаг 36 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 9 цаг 40 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 9 цаг 43 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 9 цаг 56 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 10 цаг 2 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 10 цаг 4 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цаг 9 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цаг 11 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 10 цаг 17 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 10 цаг 24 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top