x

Сайд асан Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар найман асуудал хэлэлцэнэ. Үүнд УИХ-ын гишүүн Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлууд багтсан юм. 

ХЭҮК-ын дарга  Ж.Бямбадорж эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бол УИХ-ын гишүүн Б.Батзориг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө энэ сарын 3-ны өдөр өгсөн байна. Харин УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хувьд ЖДҮХС-гаас хууль зөрчиж хөнгөлөлттэй зээл олгосон хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж, хэрэг нь шүүхэд шилжээд байгаа билээ. 

Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын албан тушаал хашиж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлээд байгаа. 

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасаж,10,000-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна.

ХЭҮК-ийн даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан "Ж.Бямбадорж та Монгол түмэндээ уучлаарай гээд хэлчихсэн бол ахмад хүний хувьд, эр хүний хувьд сайхан байх байлаа. Боловсролтой, сайхан дүр эсгэсэн хүмүүсийг албан тушаал дээр тавьчихаар Монгол Улс хохироод байна. Дараа нь сэтгэлтэй, эрч хүчтэй, залуу хүн тавь. Нэг эмэгтэй бусдыг шоронд хийнэ гээд яриад сууж байсан. Дараа нь тэр хүнийг оруулж ирэх хэрэгтэй" гэв.

Гишүүд санал хэлж дууссаны дараа санал хураалтыг явуулснаар хуралдаанд оролцсон гишүүдийн 61.4 хувийн саналаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 

Мөн УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх эсэх асуудлаар нууц санал хураалт явуулав. 

Энэ үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Энэ хүн бол муу хүн биш. Эрх баригч нам нэг, нэг хүнээр туг тахихаа боль. Хэн нь ЖДҮ-дсэн, хэн нь 60 тэрбумдсан юм. Бүгд өргөдлөө өг л дөө. 49 ЖДҮ-чин өргөдлөө өгөөд сонгуульдаа шударга оролцоё гэж хүсч байна" гэв. 

Ийнхүү УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу гишүүнийг чөлөөлөх асуудалд нууцаар санал хураалт явуулаж нууц санал хураалтад 47 гишүүн санал өгсөн бөгөөд 27 нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөхийг дэмжив. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (64.119.20.57)
    Эрүүгий Хуулиа улс төржүүлэхээ зогсоо. . Мад өснө.газар баялаг дахин сэргэхгүй . 2 уулаа Өмч. . Өмчийг Субектээс хамаарч ялгахаа боль. . ХЭЗЭЭ Ч БИЕЛЭХГҮЙ.ШҮҮХ ХЭРЭГЛЭХГҮЙ ЯЛАА ХУУЛИАС АВ. . . ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ. . . 76 ҮХЭРҮҮД. . ЭНЭ ЯЛАА ХАС МАЛУУД АА.
    2020 оны 04 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 22 цаг 5 мин Монтенегро улсын түүхийн товч 22 цаг 13 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 22 цаг 20 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 22 цаг 25 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 22 цаг 29 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 22 цаг 32 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 23 цаг 27 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top