x

Ерөнхийлөгч "Цар тахалтай холбогдуулан боловсруулж буй хуулийн төсөл" санал хүргүүлэв

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Тамгын газраас цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан боловсруулж буй нэг удаагийн хуулийн төсөлд санал хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүн төрөлхтөнд томоохон сорилтыг тулгаж буй шинэ төрлийн коронавируст (COVID-19) цар тахлын хүнд нөхцөл байдлын энэ үед Улсын Их Хурлаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулах тусгайлсан хууль гаргахаар ажиллаж байгааг талархан дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Улмаар нөхцөл байдал, учирч болох бүхий л эрсдлийг өргөн хүрээнд харсан, тулгамдаж буй асуудлуудыг бүрэн шийдвэрлэх ач холбогдол бүхий оновчтой хууль гаргах нь ард иргэдийн эрүүл мэнд болоод улс орны аюулгүй байдалд нэн чухал хэмээн үзэж, тухайн хуулийн төсөлд заавал тусгавал зохих зарим саналуудыг хүргүүлж буй юм.

1. 2020 оны төсөвт тодотгол хийж, “Хямралын эсрэг” тусгай зорилтот сан байгуулах асуудлыг тусгах.

Цар тахлын уршгаар экспортын орлого буурах, уул уурхайн орлого буурах, НӨАТ-ын орлого буурах, навигацийн орлого буурах, газрын тосноос олох орлого буурах зэргээр эдийн засгийн нөхцөл байдал эрс муудаж, цаашид дэлхий нийтийг хамарсан томоохон хямрал болох нь нэгэнт тодорхой болсон ийм үед улсын төсөвт тодотгол хийх замаар эрсдлийг даван туулах хөрөнгийг нэн даруй бүрдүүлэх, цар тахлын хүндрэлтэй үед хэрэгжүүлэх хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилго бүхий “Хямралын эсрэг” тусгай зорилтот сан байгуулах зэрэг арга хэмжээг авч иргэдийнхээ ахуй амьдралын хүндрэл, аж ахуйн нэгж, компаниудын эрсдэл, дампуурлын эсрэг нэгдсэн бодлого, төлөвлөгөөгөөр ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна.

2. Улсын орлого болон хураагдсан барилга, байгууламж, эд хөрөнгөөс олсон орлогыг эмнэлэг барих, шаардлагатай эмнэлгийн тоног, төхөөрөмж худалдан авах ажиллагаанд зарцуулах асуудлыг тусгах.

3. Цар тахлын голомтод үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, нэн хөнгөлөлттэй орон сууцны зээл олгох, тусламж, урамшууллын тусгай төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх асуудлыг тусгах.

4. Цар тахалтай тэмцэх ажилд хүчин зүтгэх хүний нөөцийг хангалттай хэмжээнд бэлтгэх, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг тусгах.

Гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед улс орон даяар нийгмийн бүх салбарт төрийн үйлчилгээг гүйцэтгэж, урьдчилан сэргийлэх, эмчилж сувилах, дэг журмыг сахиулах, үр дагаврыг арилгах, соён гэгээрүүлэх, боловсрол, нийтлэг үйлчилгээг тасралтгүй хүргэх чухал хариуцлагатай үүргийг төрийн үйлчилгээний албан хаагчид хүлээн ажиллаж байна.

Тиймээс тэдгээр төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан орон сууцны нэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий /ипотек/ зээл олгох хөтөлбөрийг баталж, санхүүжүүлэх эх үүсвэрийг шийдвэрлэн хэрэгжүүлэх асуудлыг тусгах шаардлагатай юм.

Энэ нь цар тахлын болзошгүй эрсдлийн үед ажиллах хүний нөөцөө бэхжүүлэх, эдийн засгийн эргэлтийг тодорхой хэмжээнд дэмжих, барилгын салбарыг бүрэн дампуурахаас сэргийлэх зэрэг олон талын онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.

5. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авахдаа хүүхэд, өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тогтмол авах шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, эмзэг бүлгийн иргэдийн нөхцөлийг хэвээр хадгалах, сайжруулах, үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах асуудлыг тусгах зэрэг саналуудыг холбогдох тооцоо, судалгаанд үндэслэн хүргүүлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 4 цаг 55 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 4 цаг 59 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цаг 4 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 5 цаг 11 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 5 цаг 13 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 5 цаг 18 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 5 цаг 21 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 5 цаг 25 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 10 цаг 42 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 10 цаг 56 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 10 цаг 59 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 11 цаг 3 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 11 цаг 16 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11 цаг 22 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 11 цаг 24 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цаг 29 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цаг 31 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 11 цаг 37 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 11 цаг 44 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top