x

УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив

УИХ 2019.11.14-ний өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг баталж, 2020.01.09-ний өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 тоот Тогтоол гаргаж, хавсралтаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-ийг баталсан билээ.

Энэхүү Тогтоолын дагуу хуулийн төслийг боловсруулсан байна.

Шинэчилсэн найруулгын төсөлд:

  1. УИХ-ын зорилт, чиг үүрэг, УИХ-ын бие даасан байдлыг хангах;

  2. УИХ-ын гишүүний бүрэн эрх болон гишүүний тангаргыг өөрчлөн найруулах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах;

  3. УИХ-ын нэгэн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох;

  4. УИХ дахь олонх, цөөнхийн зохицуулалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулах;

  5. УИХ-ын даргыг сонгох, чөлөөлөх;

  6. УИХ-аар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, хуулийг эцэслэн батлах, санал хураалт явуулах зарчмыг шинэчлэх;

  7. Хянан шалгах түр хороо хуулиар тусгайлан тогтоосон эрх хэмжээний хүрээнд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг хянан шалгаж, тайлан гаргах, гаргасан тайлан нь шүүхэд үүрэг хүлээлгэхгүй байх;

  8. УИХ дахь нам, эвслийн бүлгийн зохицуулалтыг нарийвчилж, сонгуулийн дараах эвслийн бүлгийн зохицуулалтыг шинээр тусгах;

  9. УИХ-ын хууль тогтоох бүрэн эрх болон хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой зүйл, заалтыг боловсронгуй болгох;

  10. Гишүүний үйл ажиллагаанд хориглох зүйлсэд шинэ зохицуулалт нэмэх;

  11. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тодорхойлох зэрэгтэй холбоотой өөрчлөлтүүд тусчээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Баасанхүү, Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, З.Нарантуяа, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Я.Санжмятав, Д.Тогтохсүрэн, Д.Хаянхярваа нар өөрсдийн санаачлан боловсруулсан Монгол УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 3 цаг 36 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 3 цаг 41 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цаг 45 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 3 цаг 52 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 3 цаг 54 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 3 цаг 59 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 4 цаг 3 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 4 цаг 6 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 9 цаг 23 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 9 цаг 37 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 9 цаг 41 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 9 цаг 44 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 9 цаг 57 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 10 цаг 3 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 10 цаг 5 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цаг 10 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цаг 12 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 10 цаг 18 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 10 цаг 25 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top