x

М.Энхсайхан: Шүүх хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулгыг дуудах ёстой

Өнөөдөр 15.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 буюу “улс орны Үндэсний аюлгүй байдлыг хорлон сүйтгэх” гэмт хэрэгт буруутган прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаан хаалттай горимоор хуралдаж, шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа Ерөнхий сайд асан М.Энхсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

М.Энхсайхан: Өнөөдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, прокурорын байгууллагаас бүрдүүлсэн хэргийн материалыг шүүхэд авч хэлэлцэхэд хангалттай, бүрэн бүтэн эсэх талаар хэлэлцлээ. Мөн шүүх хуралдааныг энэ сарын 23-нд товлолоо.

Урьдчилсан хэлэлцүүлгийн явцад манай өмгөөлөгчийн зүгээс намайг буруутгаж байгаа зарим асуудлыг тодруулахаар мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасан. Миний хувьд УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлснийхээ төлөө гэмт хэргийн яллагдагч болчихоод байна. Хэрвээ Тавантолгойн гэрээг хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж байгаа бол тухайн үед гэрээг УИХ-д өргөн барьсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, гэрээний төслийг хүлээж авсан УИХ-ын дарга асан М.Энхболдыг шүүхэд дуудах ёстой.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ гэрээг "Тавантолгойн ордыг гадныханд 100 жил үнэгүй өгөх гэсэн" гэж гүтгэсэн. Тэр хүнийг дуудаад, хаана "100 жилээр үнэгүй өгөх" тухай заалт байгааг тодруулж асуух хэрэгтэй байна.  Нэгэнт Үндэсний аюулгүй байдлыг хорлон сүйтгэсэн гэж үзэж байгаа бол ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга байсан А.Гансүхээс мэдүүлэг авах ёстой гэж бодож байна.

Хэрвээ гэрээг боловсруулахдаа бусдад давуу байдал үүсгэсэн гэж буруутгаж байгаа бол гэрээнд оролцсон талуудаас бас мэдүүлэг авч, баримт гаргуулах ёстой. Хамтарсан консерциумд оролцож байсан Хятадын “Шинхуа”, Японы “Сумитомо”, мөн “Энержи ресурс”-аас ч гэсэн мэдүүлэг авах ёстой шүү дээ. Тэгж байж гэм буруутай эсэхийг баримтаар нотолно.

Энэ бүх хүсэлтийг тавьсан миний болон миний өмгөөлөгчийн зүгээс тавьсан. Шүүх энэ асуудлыг шүүх хуралдаанаараа ярья гээд энэ сарын 23-нд шүүх хурлыг товлолоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 4 цаг 57 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 5 цаг 1 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цаг 5 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 5 цаг 12 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 5 цаг 15 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 5 цаг 19 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 5 цаг 23 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 5 цаг 26 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 10 цаг 43 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 10 цаг 57 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 11 цаг 1 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 11 цаг 5 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 11 цаг 18 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11 цаг 23 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 11 цаг 26 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цаг 30 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цаг 33 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 11 цаг 38 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 11 цаг 46 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top